Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу мэргэжилтэн, албан хаагчдыг дэмжих тусгайлсан бодлого, үйл ажиллагаа дутмаг байдаг учраас тухайн ажлын байран дээр хөгжих, дэвших боломж хязгаарлагдмал байхын зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулдаггүй сул талтай
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалтыг өнөөдөр /2024-05-16/ Булган аймагт зохион байгуулж байна
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхэд залуучуудын театрт "Ажил олгогчдын зөвлөгөөн"-ийг зохион байгуулж, тус дүүргийн ажил олгогч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох 760 гаруй хүн оролцлоо. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт мэдээлэл, хариулт өглөө. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн ам 228535, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 7749, хөдөлмөр эрхэлж буй хүн ам 118287, үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 9579 иргэн байна
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан “Алба сурталчлах” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, “Онцгой” тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, “Аврагч биеийн тамир, техник-спортын хороо-120, 112, 185, 179 дүгээр анги, НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв болон “Дэлхийн Зөн”, Жайка, МУЗН байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан хувцас хэрэглэл, техникийг дэлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ, биеийн тамир, техник аргазүйн сургалт, заавар, улсын нөөцийн бараа материал, хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулсан юм. Мөн Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид шүхрийн буулт хийж, Эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа. Түүнчлэн албанд шинээр нийлүүлэгдэж байгаа сөнөөгч нисгэгчгүй нисэх төхөөрөмж, Гал унтраах роботуудыг танилцуулсан юм
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан гадаадын өндөр хөгжилтэй улс оронд урт, богино хугацаагаар сургалтад хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр сурч мэдсэн шинэ арга технологи, мэдлэг ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ санаа-2024” өдөрлөгийг зохион байгууллаа.Өдөрлөгийн үеэр УГТЭ-ийн зүрх судасны болон мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрхний шигдээс, дүрс оношилгооны 35 сувилагч, тусгай мэргэжилтэн гадаадын өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн арга туршлагыг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан нэвтрүүлж болох 20 гаруй шинэ санаа бүхий бүтээл танилцуулсан. Мөн сургалтын хугацаанд шинээр сурч мэдсэн сувилахуйн арга технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцлоо
Улсын нэгдүгээр төв эмнэлгээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр /2024.05.15/-өөс явуулж эхэллээ.Эмч, сувилагч 200 хүнийг хамруулсан уг сургалтыг нээж тус эмнэлгийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад тэнцэж орж ирсэн суралцагсдад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд “1925 оны аравдугаар сарын 25-нд манай эмнэлгийн суурь тавигдаж, 15 ортойгоор үүд хаалгаа нээснээс хойш 100 шахам жилийн хөгжлийн шатандаа төрөлжсөн мэргэшлийн олон эмнэлгийг салбарлуулан гаргасан байдаг. Та бүхэн манай эмнэлэгт мэргэжил дээшлүүлж мэргэшихээр суралцаж байгаа нь түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа бүтээлцэж байгаа хэрэг юм” гэлээ.Тэрбээр “Хүсэл эрмэлзэлгүй, зорилгогүй мэдлэг нь бүтээлч байдал буюу эерэг үр дүнг авчирдаггүй
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.05.15) хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих болон терроризмын эсрэг тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах зэрэг хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтуудыг нэмж оруулахаар тусгаад байгаа юм. Мөн хуулийн төсөлд, чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, мөнтухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус заасан байна. Хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 03-ны нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм
Чингэлтэй дүүргийн “Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс “ “Бичил глобус” санхүүгийн байгууллага хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд дугуйн зогсоолууд байршууллаа. Улаанбаатар хотод дугуйгаар зорчигчдод тулгардаг томоохон асуудлын нэг унадаг дугуйн зогсоол хангалтгүй мөн чанарын шаардлага хангаагүйн улмаас дугуйн их бие зурагдах, хулгайд алдах зэрэг асуудлууд тулгардаг бол дараах байршлуудад стандартын шаардлага хангасан дугуйн зогсоолуудаа байршууллаа - ЧД Ялалтын талбай- 5-р сургууль- Соёл урлагийн их сургууль- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- ЧД Эрүүл мэндийн төв- Өглөөний гудамж- Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн- Баянбүрд орчим- 24-р сургууль- Компьютер ланд төв зэрэгт байршууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Муриэл Адамсыг хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд 2020 онд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн явцын талаар мэдээлэл сонсож, төслийн хугацааг сунгах талаар санал солилцов
Өсвөр насны хүүхдийн дунд стресс, сэтгэц нийгмийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, JCI Лидер салбар байгууллагатай хамтран “Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт чадавхжуулах сургалтыг энэ сарын 14-нд зохион байгууллаа.Чадавхжуулах сургалтыг ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Н.Алтанзул, JCI Лидер салбар байгууллагын 2024 оны дэд ерөнхийлөгч Б.Энхтулга нар нээж үг хэлэв.Сургалтад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан нийт 85 гаруй хүнийг хамруулж өсвөр насныханд тохиолдох сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт түүний үр дагавар, сэтгэлзүйд нөлөөлөх нь зэрэг агуулгаар мэдээлэл хүргэж, оролцогчдоор сэтгэлзүйн тест, дасгал ажил хийлгэх хэлбэрээр зохион байгуулсан юм. Энэхүү сургалт цаашид үе шаттайгаар үргэлжилнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо