Улс төр

Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ1 цаг 42 минутын өмнө

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн "Daewoo" үйлдвэрийн автобуснуудын худалдан авах ажиллагааг хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж буй билээ. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр нээлттэй сонсгол эхэлж буй бөгөөд маргаашийг дуустал үргэлжлэх юм

“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13

Засгийн газраас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоршоо байгуулсан малчдад 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгохоо мэдэгдсэн билээ. Улмаар "Шинэ хоршоо" хөдөлгөөн орон даяар нээлтээ хийсэн

“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” өнөөдөр (2024.05.18) Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.  Анх 2021 онд Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгохоор хуульчилсан. Энэ удаагийн Номын баярын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар болон Соёлын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөллүүд оролцлоо.    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ, номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестивал болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд улам бүр ач холбогдолтой болж байгааг цохон тэмдэглэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн үйлчлэх хүрээ гэсэн 3 дугаар зүйлд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.2-т “Энэ хуулийн 3.1.1 -д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” I зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх” II зэргийн одонг олгож байгаа бөгөөд ингэхдээ хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 болон 6-аас дээш хүүхэдтэй байсан бөгөөд эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулан олгож байгааг дурдав.   Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан үзэхэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “алдарт эх”-ийн одонг авахад дэмжлэг үзүүлэх, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтдээ 4 буюу 6-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг ирүүлсэн байна

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.05.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн санал хураалтыг үргэлжлүүллээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар зарчмын зөрүүтэй 35, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй есөн санал бэлтгэснийг нэг бүрчлэн санал хураасан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн гаргасан зарим зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй юм

Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан сумдад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо. Эдгээр лицензүүдийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэд олгож болохгүй гэж орон нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, аймгийн засаг дарга нь эсэргүүцэж татгалзсан үндэслэл бүхий санал, хариу өгснийг үл тоож, үндсэндээ хуйвалдааны замаар зөвшөөрөл олгоод байсныг таслан зогсоосон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Тэрбээр үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдгийг хэллээ. Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно гэдгийг тэмдэглэлээ. “Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ” гэв.   Цаашид алба хаагчдын амь нас, аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд хангахад бүх талаар онцгой анхаарах ёстойг онцоллоо. Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүрэг гүйцэтгэх чадавх, арга тактик, стратеги төлөвлөлт, бэлэн байдал, бэлтгэл, сургалтаа сайжруулан, техник хэрэгсэл, үйл ажиллагаандаа технологийн дэвшил нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл, боломж бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт. Газар хөдлөлтийн гамшиг, цар тахал болон аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хамтдаа богино хугацаанд бүрдүүлэн бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрыг  Сүхбаатарын одонгоор шагналаа. Анх 120 салбар нэгжтэй байсан онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдээд байна. Өнгөрсөн 20 жилийн  хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. АХЛАХ АХЛАГЧ Д.ТЭМҮҮЖИН “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ГАРДЛАА Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардууллаа. Ахлах ахлагч Д.Тэмүүжин Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна

Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12

Ашигт малтмалын лицензийн эмх замбараагүй олголт, орон нутгийн саналыг авдаггүй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг иргэд олон нийт ихээр шүүмжлэх болсон. Иймд дур зоргоор хүч түрэн, хууль зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог байдлыг таслан зогсоож, цаашид ийм байдал давтагдахаас сэргийлэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа

Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ5 сар 17. 10:50

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 2024 оны 05 дугаар сарын 16-ны үдээс хойш 14 цаг 29 минутад Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтаар үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 17. 8:55

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.16/ хуралдаан 13 цаг 48 минутад эхэлж,  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 4 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажилласныг дурдлаа. Мөн Ажлын хэсэг  хоёр удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 26, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх найман санал, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжсэн гэдгийг онцолсон. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун санал хэлсний дараа Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд Анхдагч холбооны бүх гишүүдийн хуралтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад асуудал;” гэсэн агуулгатай 6.1.9 дэх заалт, 9 дүгээр зүйлд “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, холбогдох  мэдээллээр хангах.” гэсэн агуулгатай 9.1.4 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ

Шинэ мэдээ

“Үндэсний номын баяр-2024” үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “Шилдэг номын сан”-аар шалгарлаа1 цаг 29 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 27 Мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа1 цаг 35 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ1 цаг 42 минутын өмнөАХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина1 цаг 49 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ1 цаг 59 минутын өмнөХоршоо байгуулж төсөл хэрхэн бичих вэ ?2 цаг 4 минутын өмнө“OPEN MIC” соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа2 цаг 11 минутын өмнөУГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ2 цаг 18 минутын өмнө"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад элсэлт авч байна2 цаг 21 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Залуучуудын спортын их наадмын аваргууд тодорлоо2 цаг 27 минутын өмнөЯаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх бүрэн тоноглогдсон 20 машиныг эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө3 цаг 18 минутын өмнөГовь-Алтай аймгийн "Чухал сүрэг", “Өсөх мөнгөн тулга" хоршооны гишүүн малчид хөрөнгө оруулалтын зээлийн шалгуур хангажээ3 цаг 30 минутын өмнө“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!3 цаг 33 минутын өмнөАН: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа3 цаг 45 минутын өмнөӨнөөдөр хөхөгчин тахиа өдөр3 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан3 цаг 56 минутын өмнөС.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.