Нийгэм

Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан “Алба сурталчлах” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, “Онцгой” тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, “Аврагч биеийн тамир, техник-спортын хороо-120, 112, 185, 179 дүгээр анги, НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв болон “Дэлхийн Зөн”, Жайка, МУЗН байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан хувцас хэрэглэл, техникийг дэлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ, биеийн тамир, техник аргазүйн сургалт, заавар, улсын нөөцийн бараа материал, хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулсан юм. Мөн Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид шүхрийн буулт хийж, Эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа. Түүнчлэн албанд шинээр нийлүүлэгдэж байгаа сөнөөгч нисгэгчгүй нисэх төхөөрөмж, Гал унтраах роботуудыг танилцуулсан юм

УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан гадаадын өндөр хөгжилтэй улс оронд урт, богино хугацаагаар сургалтад хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр сурч мэдсэн шинэ арга технологи, мэдлэг ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ санаа-2024” өдөрлөгийг зохион байгууллаа.Өдөрлөгийн үеэр УГТЭ-ийн зүрх судасны болон мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрхний шигдээс, дүрс оношилгооны 35 сувилагч, тусгай мэргэжилтэн гадаадын өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн арга туршлагыг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан нэвтрүүлж болох 20 гаруй шинэ санаа бүхий бүтээл танилцуулсан. Мөн сургалтын хугацаанд шинээр сурч мэдсэн сувилахуйн арга технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцлоо

УНТЭ: 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна5 сар 16. 9:43

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг өнөөдөр /2024.05.15/-өөс явуулж эхэллээ.Эмч, сувилагч 200 хүнийг хамруулсан уг сургалтыг нээж тус эмнэлгийн  Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад тэнцэж орж ирсэн суралцагсдад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд “1925 оны аравдугаар сарын 25-нд манай эмнэлгийн суурь тавигдаж, 15 ортойгоор үүд хаалгаа нээснээс хойш 100 шахам жилийн хөгжлийн шатандаа төрөлжсөн мэргэшлийн олон эмнэлгийг салбарлуулан гаргасан байдаг.  Та бүхэн манай эмнэлэгт мэргэжил дээшлүүлж мэргэшихээр суралцаж байгаа нь түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа бүтээлцэж байгаа хэрэг юм” гэлээ.Тэрбээр  “Хүсэл эрмэлзэлгүй, зорилгогүй мэдлэг нь бүтээлч байдал буюу эерэг үр дүнг авчирдаггүй

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 16. 9:31

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.05.15) хуралдаж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.     Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих болон терроризмын эсрэг тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах зэрэг хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтуудыг нэмж оруулахаар тусгаад байгаа юм. Мөн хуулийн төсөлд, чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, мөнтухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус заасан байна. Хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 03-ны нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм

Дугуйн зогсоолууд байршууллаа5 сар 16. 9:23

Чингэлтэй дүүргийн “Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс “ “Бичил глобус” санхүүгийн байгууллага хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд дугуйн зогсоолууд байршууллаа. Улаанбаатар хотод дугуйгаар зорчигчдод тулгардаг томоохон асуудлын нэг унадаг дугуйн зогсоол хангалтгүй мөн чанарын шаардлага хангаагүйн улмаас дугуйн их бие зурагдах, хулгайд алдах зэрэг асуудлууд тулгардаг бол дараах байршлуудад стандартын шаардлага хангасан дугуйн зогсоолуудаа байршууллаа - ЧД Ялалтын талбай- 5-р сургууль- Соёл урлагийн их сургууль- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- ЧД Эрүүл мэндийн төв- Өглөөний гудамж- Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн- Баянбүрд орчим- 24-р сургууль- Компьютер ланд төв зэрэгт байршууллаа

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо5 сар 16. 9:12

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан Муриэл Адамсыг хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд 2020 онд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн явцын талаар мэдээлэл сонсож, төслийн хугацааг сунгах талаар санал солилцов

“Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” хамтарсан сургалт боллоо5 сар 16. 9:09

Өсвөр насны хүүхдийн дунд стресс, сэтгэц нийгмийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, JCI Лидер салбар байгууллагатай хамтран “Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт чадавхжуулах сургалтыг энэ сарын 14-нд зохион байгууллаа.Чадавхжуулах сургалтыг ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Н.Алтанзул,  JCI Лидер салбар байгууллагын 2024 оны дэд ерөнхийлөгч Б.Энхтулга нар нээж үг хэлэв.Сургалтад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан нийт 85 гаруй хүнийг хамруулж  өсвөр насныханд тохиолдох сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт түүний үр дагавар, сэтгэлзүйд нөлөөлөх нь зэрэг агуулгаар мэдээлэл хүргэж, оролцогчдоор сэтгэлзүйн тест, дасгал ажил хийлгэх хэлбэрээр зохион байгуулсан юм. Энэхүү сургалт цаашид үе шаттайгаар үргэлжилнэ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ5 сар 15. 16:58

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Хүний амь гэдэг юу юунаас эрхэм. Ийм эрхэм зүйлийг авран хамгаалах үйлсэд зүтгэдэг гэж бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг5 сар 15. 14:18

Ахмад Т.Дэлгэр. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч

Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 14:13

Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 15. 14:08

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийн төвийг долоодугаар сард ашиглалтад оруулна5 сар 15. 13:59

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ. Тэрбээр, "Энэ зургаадугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийн төвийн барилгын ажлыг дуусгаж, долоодугаар сард бүрэн тоноглож, ашиглалтад оруулахаар ажиллаж байна

УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа5 сар 15. 13:50

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаатай амжилттай суралцаж, өнөөдөр /2024-05-14/ сертификатаа гардлаа.УНТЭ-т суралцсан эмч нарын багт Красноярск мужийн эмнэлгийн П.Соболев, М.Цокаев, А.Скуратов, Е.Потылицина нар багтсан бөгөөд тэд элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг цөсний замын мэс заслын чиглэлээр УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм.УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал Оросын эмч нарт сертификат гардуулах үеэр урьд нь бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж буйд баяртай байна гээд “Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр танилцуулсан статистик мэдээлэлд манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан

Шинэ мэдээ

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа40 секундын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт Орхон аймагт боллоо3 минут 55 секундын өмнөТөрийн банк “Хоршооны гишүүн малчдыг дэмжих зээл”-ийг олгож байна19 минут 1 секундын өмнө“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн Номын баяр23 минут 57 секундын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр32 минут 3 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан38 минут 2 секундын өмнө“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа5 сар 16. 16:42Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна5 сар 16. 16:34УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5 сар 16. 15:42Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулав5 сар 16. 15:33Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 15:14Сургалт зохион байгууллаа5 сар 16. 15:09Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын бүрэн хэмжээний ярилцлага өнөө орой гарна5 сар 16. 15:05УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай5 сар 16. 14:57Г.Занданшатар: Орон нутгийн иргэд татгалзаад байхад ашигт малтмалын лиценз олгодог байдлыг хална5 сар 16. 14:49ГССҮТ: Үндсэн мэргэшлийн төгсөгчид болон резидентүүд ногоон төгөл байгууллаа5 сар 16. 10:13ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 16. 10:08Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал авлаа5 сар 16. 9:53УНТЭ: 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна5 сар 16. 9:43Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:35Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 16. 9:31Дугуйн зогсоолууд байршууллаа5 сар 16. 9:23Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй5 сар 16. 9:19Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо5 сар 16. 9:12“Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” хамтарсан сургалт боллоо5 сар 16. 9:09УИХ-ын дарга Г.Занданшатар мэргэжлийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа5 сар 16. 9:06М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангаад байна5 сар 16. 8:41Өнөөдөр есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр5 сар 16. 8:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.