Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт хэвийн явагдаж байна5 сар 15. 8:55

Зарим нэр бүхий иргэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа, алдагдсан, зөвхөн хятад иргэдэд давуу эрх олгосон гэх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээлээ. Тус компани нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зөвхөн биржээр арилжаалж эхэлсэн. Биржээр арилжаалсан нүүрсийг тээвэрлэхдээ уул уурхайн биржийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээний аргаар нүүрс тээврийн тендерийг зохион байгуулж байна

“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03

"Шинэ хоршоо" хөдөлгөөн амжилттай хэрэгжиж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо 2024 оны 5-р сард 13 гишүүнтэйгээр байгуулагджээ. “Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна

Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11%-д хүргэх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэж үзсэн байна. Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотод 6.1%-тай гарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52 ам.доллароос эхлэн дуудаж, 55 ам.долларт хэлцэл хийгдлээ

Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэх, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулахад бодлогоор дэмжин ажиллаж байна.   Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно.   Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/... цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.   Жич: Бүртгэл зөвхөн цахимаар явагдана

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 сар 2. 11:37

Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авлаа. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.    Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог

Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна6 цаг 58 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.