Нийгэм

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна7 цаг 50 минутын өмнө

“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагад сонгогдсон 6 орны нэг нь Монгол улс. ДЭМБ-аас АНУ-ын Хорт хавдрын судалгааны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Хүүхдийн хорт хавдрын эмийг үнэ төлбөргүй олгох” энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс хүүхдийн хавдар өвчинд хэрэглэх 35 төрлийн эмийг таван жилийн хугацаанд үнэ төлбөргүй авах эрхтэй болсон юм

Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав

"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй "Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" сургалт энэ сарын 16-нд  Дархан-Уул аймагт боллоо.Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 450 гаруй хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн  талаар тодорхой мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.   Үндэсний сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дархан-Уул амйгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нар нээж үг хэлсэн.Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх үйл явцыг дижитал технологийн тусламжтай хэрхэн хялбаршуулж, хөнгөвчлөх боломжтойг Ковид-19 цартахал харуулсан. Цартахлын нөлөөгөөр эрүүл мэндийн дижитал технологи, үйлчилгээ улам эрчимжиж, дэлхий нийтэд нэг өдөрт л гэхэд 200 гаруй эрүүл мэндийн аппликейшн шинээр нэмэгдэж, дижитал эрүүл мэндийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2022 онд 217 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 1,6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.Эдийн засгийн үр ашгаас гадна цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга замыг хялбаршуулж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99  удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан

С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08

УИХ-аас Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн  баталлаа.Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусийн халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05

Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу мэргэжилтэн, албан хаагчдыг дэмжих тусгайлсан бодлого, үйл ажиллагаа дутмаг байдаг учраас тухайн ажлын байран дээр хөгжих, дэвших боломж хязгаарлагдмал байхын зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулдаггүй сул талтай

Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02

 “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний сургалтыг өнөөдөр /2024-05-16/ Булган аймагт зохион байгуулж байна

Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо5 сар 17. 8:59

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхэд залуучуудын театрт "Ажил олгогчдын зөвлөгөөн"-ийг зохион байгуулж, тус дүүргийн ажил олгогч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох 760 гаруй хүн оролцлоо. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт мэдээлэл, хариулт өглөө. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн ам 228535, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 7749, хөдөлмөр эрхэлж буй хүн ам 118287, үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 9579 иргэн байна

Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа5 сар 16. 15:28

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан “Алба сурталчлах” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, “Онцгой” тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, “Аврагч биеийн тамир, техник-спортын хороо-120, 112, 185, 179 дүгээр анги, НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв болон “Дэлхийн Зөн”, Жайка, МУЗН байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан хувцас хэрэглэл, техникийг дэлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ, биеийн тамир, техник аргазүйн сургалт, заавар, улсын нөөцийн бараа материал, хэрэгслийг олон нийтэд сурталчлан таниулсан юм. Мөн Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид шүхрийн буулт хийж, Эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа. Түүнчлэн албанд шинээр нийлүүлэгдэж байгаа сөнөөгч нисгэгчгүй нисэх төхөөрөмж, Гал унтраах роботуудыг танилцуулсан юм

УГТЭ: “Шинэ санаа-2024” өдөрлөгөөр 20 шинэ санаа танилцуулав5 сар 16. 15:02

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан гадаадын өндөр хөгжилтэй улс оронд урт, богино хугацаагаар сургалтад хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр сурч мэдсэн шинэ арга технологи, мэдлэг ур чадварыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ санаа-2024” өдөрлөгийг зохион байгууллаа.Өдөрлөгийн үеэр УГТЭ-ийн зүрх судасны болон мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрхний шигдээс, дүрс оношилгооны 35 сувилагч, тусгай мэргэжилтэн гадаадын өндөр хөгжилтэй улс орны сувилахуйн арга туршлагыг өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан нэвтрүүлж болох 20 гаруй шинэ санаа бүхий бүтээл танилцуулсан. Мөн сургалтын хугацаанд шинээр сурч мэдсэн сувилахуйн арга технологийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцлоо

Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна7 цаг 50 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.