КАТАР-2022: ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын шигшээ багууд тоглохоор болов


12-р сарын 15
10 цаг 52 минут

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолт лхагва гарагт Катарын Эль-Хаур хотын "Эль-Байт" цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын шигшээ баг Марокког 2:0 оноогоор хожлоо. 

Францын шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Тео Эрнандес (5 дахь минут), довтлогч Рандаль Коло-Моуани (79) нар гоол оруулжээ. Тус шигшээ багийн хаалгач, ахлагч Уго Льорис ДАШТ-нд 19 дэх тоглолтоо хийж, энэ үзүүлэлтээрээ хаалгачдын дунд Германы Мануэль Нойертэй хамт эхний байрыг эзэлж байна.

Аваргын төлөөх тоглолтод Францын баг 12 дугаар сарын 18-ны мягмар гарагт хорватчуудыг хожсон (3:0) Аргентины багтай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлнэ. Харин Мароккогийн шигшээ баг 12 дугаар сарын 17-нд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Хорватын багтай учраа таарах бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхэлнэ.

Францчууд хоёр ДАШТ дараалан финалд шалгарч байгаа бөгөөд 2018 онд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод хорватчуудыг хожиж (4:2) байв. 

Хоёр удаа дараалан дэлхийн аваргын цомыг Италийн баг (1934, 1938) болон бразилчууд л (1958, 1962) хүртэж байв. Францын баг дөрөв дэх удаагаа ДАШТ-ий шувтаргын тоглолтод шалгарлаа. 1998 онд нутагтаа болсон тэмцээнд францчууд шийдвэрлэх тоглолтод бразилчуудыг (3:0) хожиж байсан бол 2006 онд Германд италичуудад (1:1, торгуулийн цохилтоор 3:5) хожигдож байв.

Мароккогийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг болсон. Урьд нь энэ тивээс ердөө гурван баг л дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байв. Мароккогийн багаас гадна, Сенегалын баг 2002 онд, Гана улсын баг 2010 онд энэ шатанд шалгарсан юм.

Аргентины шигшээ баг ДАШТ-д хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн. ДАШТ-д түрүүлсэн тоогоороо Бразилын шигшээ баг (таван удаа) дээд амжилтыг эзэмшиж байгаа бол италичууд дөрвөн удаа цом хүртжээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа, Английн баг нэг удаа түрүүлсэн байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв1 цаг 34 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 53 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.