Монголын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны Дэлхийн цом, ДАШТ-ээс нийт 9 медаль хүртжээ


3-р сарын 1
13 цаг 26 минут
     Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цомын цуврал тэмцээн, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт есөн (алт 4, мөнгө 2, хүрэл 3) медаль хүртжээ.
Тодруулбал, Франц улсад болсон залуучуудын ДАШТ-ий хурдны төрөлд Б.Мөнхбаатар алт, А.Зоригтбаатар, Ц.Анар нар хүрэл, БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс Н.Хэрлэн алт, Ч.Мандахбаяр мөнгө, Швейцарь улсад болсон дэлхийн цомоос Ч.Мандахбаяр алт, Канад улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна.
Тэднээс онцолбол, Ч.Мандахбаяр дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цомын эзэн болсон бол Б.Мөнхбаатар залуучуудын ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирч, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчид билээ.
Баг тамирчдыг хүлээн авах арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар зарим тамирчдыг шагнаж урамшуулахад Биеийн тамир, спортын Жуух бичгээр У.Анар, Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг, Олон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр Н.Сэлэнгэ, Б.Мөнхбаатар нарыг шагнасан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв6 цаг 59 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 18 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.