Монгол, Орос, Хятадын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаанны тов гарчээ.
Уг уралдааныг энэ жил долдугаар сарын 1-14-нд зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогччдын аюулгүй байдал, хил, гаалийн асуудал дээр Монгол Улсын зүгээс төрийн дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон анхаарахыг хүслээ.
“Торгоны зам” автомашины ралли уралдааныг 2019 оноос хойш зохион байгуулаагүй бөгөөд энэ жилийн уралдааны хувьд дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай гэдгээрээ онцлогтой. Мөн олон орны тамирчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ирэх учир аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцолж байна.
Хамгийн сүүлд 2019 онд зохион байгуулсан энэхүү уралдаанд 40 орны 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоциклоор оролцсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байлаа. Түүнчлэн тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч явж байсан юм.
Сэтгэгдэл бичих