Г.Занданшатар: “Наурыз”-ын баяр бол нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр юм


3-р сарын 23
10 цаг 36 минут

Г.Занданшатар: “Наурыз”-ын баяр бол  нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр юм

      УИХ-ын дарга Г.Занданшатар “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт /2024.03.22/ хүрэлцэн ирж, казах түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

Тэрбээр, хаврыг угтаж, нарыг тосох баяр- “Наурыз”ыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт оршин суугаа та бүхэндээ болон нийт казах түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголын хамгийн алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт ирж, Та нартайгаа үндэсний уламжлалт баярыг тань хуваалцаж байгаадаа нэн баяртай байна.

“Наурыз”-ын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаас өмнө  наурызыг тэмдэглэж байсан гэсэн түүхэн эх сурвалж байдаг. Тиймээс ЮНЕСКО-гоос 2009 онд хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад “Наурыз”-ыг бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд Ерөнхий Ассамблейн 64 дүгээр  чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ бол “Наурыз” нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр гэдгийг илэрхийлж байгаа юм.

Дэлхийн казахуудын дотроос хэл, соёл, ёс заншлаа хамгийн цэвэр тунгалгаар нь хадгалж үлдсэн нь Монголын казахууд мөн гэж эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын төр, засаг энэ өдрийг казах түмний өв соёлыг хүндэтгэн эрхэмлэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн үзэж, чухал ач холбогдол өгдөг. Мөн ажил үйлсээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн зорилтоо тодорхойлох, казах түмнээ алдаршуулах, аксакал буурлуудаа хүндлэх өргөн утгаар тэмдэглэсээр ирсэн.

Үндэсний соёл, түүх, ёс уламжлалаа дээдлэн хадгалж, казах түмэн, аймаг, орон нутгийнхаа төдийгүй улс орныхоо нэрийг дуурсгасан төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд Та бүхний дундаас олон арваар төрөн гарснаар бид ямагт бахархдаг.  Та бүхнийхээ үндэсний онцлог, өв уламжлалаа хадгалан хөгжүүлэх, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, уугуул шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх эрхийг хангахыг Монголын төр ямагт анхаарлынхаа төвд байлгасаар ирсэн. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн сайн сайхан амьдралын баталгааг бүрдүүлэх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бодлого шийдвэр батлан хэрэгжүүлэх асуудалд төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарсаар ирсэн бөгөөд энэ уламжлалт бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно. Казах түмнээ төлөөлж 1990 оны Улсын Бага Хурал болон 1992 оноос хойших 8 удаагийн парламентад 17 хүн гишүүнээр сонгогдон ажилласан байдаг. Найм дахь удаагийн буюу одоо үйл ажиллагаа явуулж байгаа Улсын Их Хуралд манай туршлагатай парламентч Хавдисламын Баделхан, Монголын шилдэг эмч нарын нэг, улстөрч Буланы Бейсен, залуу, ирээдүйтэй  улстөрч Тилеуханы Аубакир нар сонгогдон ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас 2020 онд Улсын Их Хуралд сонгогдсон манай 3 гишүүн үүрэг хариуцлага, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйг сахиж, сонгогч түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө хичээн чармайж, хууль тогтоох үйл ажиллагаанд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулан, Өлгийн ард түмнээ нэр төртэй төлөөлөн ажиллаж байгааг зориуд цохон тэмдэглэж, баяр хүргэе.

Эрхэм хүндэт казах иргэд ээ,

Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай юм билээ. “Наурыз”-ыг бас “Нарны баяр” ч гэдэг. Тиймээс шинэ өдөр бүрийн алтан нар Та бүхнийг ивээж, шинэ амжилт, шинэ хөгжил цэцэглэлт, шинэ ирээдүйг авчрах болтугай. “Наурыз”-ын баяраа ам дүүрэн ерөөл билигтэй, дастархан дүүрэн идээ будаатай, жаргал баяраар дүүрэн тэмдэглээрэй.  Наурыз мейрамы хутты болсын.

2024.03.22



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв9 цаг 10 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 30 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.