Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны гишүүд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав


3-р сарын 25
13 цаг 55 минут

        Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж буй Хянан шалгах түр хорооны гишүүд болон хянан шалгагч, шинжээч нар /2024.03.19-21 / Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллав.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж буй байдал, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл байдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Замын-Үүд дэх Гаалийн газар, ‘Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар болон Эмийн хяналтын лаборатори зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийн ажиллаж буй билээ. Энэ удаад тус хянан шалгах түр хорооны дарга Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Сүхбаатар, Алтанбулаг боомтод ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Өнөболд, тус газрын Хорио цээрийн албаны дарга Б.Уянга, Зөрчилтэй тэмцэх албаны дарга Д. Баясгалан нар Хянан шалгах түр хорооны гишүүдэд холбогдох танилцуулга мэдээллийг өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Уулзалтын эхэнд Хянан шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Улсын Их Хурал хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас буюу  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлснээс хойш нийгэмд тулгамдсан асуудлуудаар хянан шалгах түр хороод байгуулагдаж, удаа дараагийн нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулж, ард иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна. Эмийн асуудал нь түр хороо байгуулагдах хэмжээний тулгамдсан асуудал болсон байна хэмээгээд хил гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хянаж чадаж байгаа эсэх болон энэ хүрээнд тулгамдаж буй буй асуудлуудыг тодруулан хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна” хэмээн тайлбар мэдээлэл өгсөн юм.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь Алтанбулаг боомт, Алтанбулаг худалдааны Чөлөөт бүс, Сүхбаатар төмөр замын боомтын Ачааны болон Суудлын хэсэг, Тавт шалган нэвтрүүлэх хэсэг, “Видү” гаалийн хяналтын бүс, Татваргүй барааны дэлгүүр, “Монгол шуудан” хувьцаат компанийн харьяа Сэлэнгэ шуудан үйлчилгээний газар болон  тус газрын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий 5 гаалийн хяналтын бүсэд эрсдэлийн удирдлагад суурилсан хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Гаалийн тухай, бусад холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмуудыг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллаж буй аж. 

Эмтэй холбоотой ихэнх зөрчил зорчигчдоор дамжин илэрдэг бөгөөд биологийн идэвхт бүтээгдэхүүн(хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин) зэргийг иргэд тээвэрлэн оруулж ирэх нь түгээмэл байдгаас гадна ялангуяа биологийн идэвхт бүтээгдэхүүн гэсэн ангилалд багтаж буй бүтээгдэхүүнтэй холбогдох эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага тулгарч буй талаар танилцуулж байлаа.

Түүнчлэн иргэд ханиадны, дотрын, чихрийн шижингийн, антибиотик зэрэг төрлийн эм, бэлдмэлийг хууль бусаар хил нэвтрүүлэх зөрчил түгээмэл илэрч буй нь тухайн эмийн үнэ Монгол Улсад өндөр байгаатай холбогдон гарч буйг дурдаж байв. Зөрчил гаргасан иргэд эмийн үнэ дотоодод өндөр байдаг учраас зайлшгүй хэрэглэх эм тариаг биедээ авч оруулж ирэх шаардлага тулгардаг хэмээн тайлбарладаг аж. 

Нөхцөл байдалтай танилцаж, холбогдох мэдээллийг авсны дараа Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн түр хорооны тогтоолд зайлшгүй тусгах асуудлуудын талаар мэдээлэл өгч,  цаашид хууль бус эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг сайжруулахтай холбоотойгоор Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын удирдлагуудын дүгнэлтийг сонсож, санал солилцлоо. Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр  хороо 2024 оны 4 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан:emiinturkhoroo@parliament.mn,цахим хуудас:D.parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар хүлээн авч байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв2 цаг 54 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ3 цаг 13 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.