“Процессын нээлттэй байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


3-р сарын 28
9 цаг 22 минут

       Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан шүүх, хууль тогтоох, хуулийн салбарын төлөөллийг оролцуулсан “Процессын нээлттэй байдал” уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2024.03.27) боллоо. 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Улсын дээд шүүх, анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид, Нээлттэй нийгэм форум тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар олон нийтэд хүргэхэд тулгарч буй асуудал, шүүх хуралдааны танхимын стандарт, шүүх хуралдааныг ямар нөхцөлд хаалттай болон нээлттэй явуулах, хэргийн нотлох баримтыг нууцлалын зэрэгт хамааруулах гэх мэт агуулгыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж, санал солилцов.

2024 онд шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилт тавьж, тодорхой ажлууд санаачилж байгаагаа Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа танилцуулсан юм. Тухайлбал, захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны зар, тоймуудыг шүүхийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлэх агуулгыг өөрчилсөн, захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааныг шүүхийн цахим хуудсаар шууд дамжуулах ажлыг 10 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа хэлэв. Мөн тэрээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахтай холбогдуулан зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын дээд шүүхээс хууль санаачлагчид хүргүүлсэн саналын талаар танилцуулав.

Тэрбээр энэхүү илтгэлдээ “Сүүлийн жилүүдэд Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийн индекс судалгааг гаргаж байгаа ч ерөнхий үнэлгээгээр олон нийтийн итгэл нэмэгдэхгүй байна. Олон нийтийн итгэлийг нэмэхийн тулд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгохоос өөр сонголтгүй. Бусад улс орны туршлагаас харахад шүүхийн байрны нэг стандарттай болох, сонирхогч этгээд шүүхэд өөрийн биеэр ирж процессыг ажиглах, баримттай танилцах, үзэж сонирхох боломжийг бий болгодог, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг олон төрлөөр нээлттэй байлгах, ингэхдээ олон нийтэд хаалттай байх мэдээллийн жагсаалтыг тодорхой гаргасан байдаг. Хэдийгээр Шүүхийн тухай хуулийн 12.2-д заасанчлан Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна гэж заасан боловч бусад холбогдох хуульд зарим хэргийг нууцын зэрэглэлтэй хэмээн үзэж, шүүх хуралдааныг хаалттай явуулсаар байна. Тиймээс хэргийн нотлох баримт, үйл явдлыг нууцлалын зэрэгт хамааруулах, шүүх хуралдааныг ямар тохиолдолд хаалттай, ямар нөхцөлд нээлттэйгээр явуулах зэргийг Процессын хуульд боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм” гэв.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Олон нийтийн шүүхэд итгэх итгэл буурч байгаа нь цаашлаад төрд итгэх итгэл ч буурч буйг харуулж байгаа юм. Энэ бол зөвхөн шүүхийн салбарынхны асуудал биш. Хууль, шүүхийн салбарын оролцогч бүр хамтарч ажиллах нь чухал. Шүүхийн тухай хуульд шүүхийн нээлттэй байдлыг тусгасан нь зөвхөн үгээр тунхагласан байдалтай байна. Нийгмийн шударга ёс хууль, шүүхийн салбарынхны институц дээр тогтдог. Шударга ёс ардаа төсвийн дэмжлэгтэй байх ёстой. Шүүх зайлшгүй шаардлагатай төсвөөр дутах учиргүй, төсөв мөнгөөр дутаж буй шүүх хараат бус, бие даасан байж чадахгүй. Хараат бус шүүх байхгүй цагт шударга ёс тогтохгүй” хэмээв.

Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт оролцогчид болох шүүгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүхийн заалны стандартыг хангах, санхүүжилтийн асуудлыг шийдэх, төрийн өмчит байгууллагын баримт, мэдээллийг нууцын зэрэглэлд хамааруулах эсэхийг нарийвчлах, хүний эмзэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, шүүхийн тоймыг хүний эрхийг зөрчихгүйгээр мэдээлэх, хэргийн материалыг оролцогч талууд танилцах боломжтойгоор нээлттэй байлгах, шүүхийн хүний нөөцийн асуудлыг шийдэх, иргэдийн төлөөлөгч гэх тодорхойлолтыг оновчтой болгохыг зөвлөлөө.

Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Сандаг-Очир “Жилд дунджаар 106 мянган хэргийг шийдвэрлэдэг гэх тоон мэдээлэл бий. Үүнээс харахад жилд Монгол Улсын хүн амын 10 хувь нь ямар нэгэн байдлаар шүүхтэй хамааралтай байна. Тиймээс иргэдийн итгэлийг нэмэхийн тулд хууль, шүүхийн салбарынхан хамтарч ажиллах шаардлагатай. Хуульд хийдэл байлгаж болохгүй. Хууль тогтоогчдыг ч үүнд хамааруулж байгаа юм. Илтгэлүүдээс харахад нэг хууль нөгөөгөө хязгаарлаж буй нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тодорхой саналуудыг өнөөдрийн хэлэлцүүлгийн оролцогчид хэллээ. Хууль зүйн яамнаас энэ асуудлыг оруулж ирвэл дэмжиж ажиллана” гэлээ.

Хэлэлцүүлгийн сүүлийн илтгэлийг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр Хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар шууд дамжуулах техник, технологийн нөхцөл байдал, шинэчлэх шаардлага гэх сэдвийн хүрээнд тавьсан юм.

Тэрбээр илтгэлдээ “Шүүхийн үйл ажиллагааг илүү боловсронгуй байдлаар олон нийтэд мэдээлэх, мэдээллийн сан үүсгэхэд кибер аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай байна. Улсын дээд шүүхийн сервер рүү өдөрт 50-60 халдлага орж ирдэг. Тиймээс аюулгүй байдлаа шаардлагатай түвшинд хангаж ажиллаж байгаа. Програмчлалын хэлийг энэ жилээс өөрчилж ажиллаж байна. Мөн хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар шууд дамжуулахад хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна шууд дамжуулалтын өрөө, орчин үеийн тоног төхөөрөмж, тэдгээрийг ашиглах техникийн баг шаардлагатай юм. Учир нь шууд дамжуулалтын үеэр хүний эрхийг хамгаалах үүднээс зарим тохиолдолд царай төрхийг бүрсийлгэх хэрэгцээ бий. Мөн шууд дамжуулалтыг урт хугацаанд хадгалах архив үүсгэх төлөвлөгөөг боловсруулсан. Архивт хадгалсан бичлэгийг нэвтрэх эрх бүхий хүмүүс үзэх боломжтой болно. Тухайн хүмүүс нэвтрэхдээ үүсгэх бүртгэлийг нь нарийвчилсан байдлаар хийх бөгөөд энэ асуудлаар ч Цахим хөгжил, харилцаа холбооны яам холбогдох эрх зүйн асуудлыг шийдэж өгөх шаардлагатай байна” гэв.

Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхийн тухай хуульд нээлттэй шүүх байх талаар тусгасан ч холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол энэ ажил урагшлахгүй. Хууль эрх зүйн орчинг тогтвортой болгох нь хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн дээрх асуудлыг шийдвэрлэх үндсэн тулгуур нь болох юм” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав4 сар 25. 12:32БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.