ЭЗБХ: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв


3-р сарын 28
13 цаг 10 минут

      Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.03.28) хуралдаан гишүүдийн 61.1 ирцтэйгээр 09 цаг 06 минутад эхэлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав.

Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ч.Ундрам нар ажиллажээ.

Ажлын болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 7 удаа хуралдан, төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаарт багтаан хөндөгдсөн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр нь хэлэлцээд дараах агуулга бүхий саналуудыг бэлтгэснийг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав.

Олон улсын санхүүгийн зах зээлд своп гэрээг талууд байгуулахдаа зөвхөн санхүүгийн хэрэгслийг ашиглахаас гадна бусад төрлийн мөнгөн урсгалд орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашигладаг. Дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгож бусад төрлийн хөрөнгөд суурилах боломжийг бий болгох зорилгоор суурь хөрөнгийн своп гэрээний нэр томьёоны тодорхойлолтод нэмж тусгасан байна. Мөн олон улсад хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагддагаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг. Энэ утгаараа хадгаламжийн сертификатын даатгалд хамруулж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахтай холбоотойгоор төслийн холбогдох зүйлийг өөрчлөн найруулжээ. Үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тугай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр зохицуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.  

Үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлд тавих нэмэлт шаардлага гэсэн зохицуулалт бүхий хэсгийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зорилттой нийцэхгүй гэж үзээд төслөөс хасах нь зүйтэй ажлын хэсэг үзжээ.

Клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрдүүлэх төслийн 42.2 дахь хэсгийг өөрчилсөн байна. Мөн төслийн зүйл хоорондын нийцлийг хангах, хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж, нэр томьёог жигдэлжээ.

Төсөлтэй холбогдуулан d.parliament.mn хуудсаар ирүүлсэн 7 санал нэг бүрийг авч хэлэлцэж шаардлагатай 5 саналын агуулгыг хуулийн төслөөр хөндөгдсөн хэсэг, заалтад тусгасан болохыг Т.Энхтүвшин гишүүн танилцуулав. 

Төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39-10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцээд, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав4 сар 25. 12:32БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.