Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


3-р сарын 28
13 цаг 12 минут

     Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.03.28/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Уг асуудлыг УИХ-ын чуулганы 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авсан юм. Тэрхүү завсарлагын хугацаанд намын бүлэг төслийн талаар хэлэлцэн саналаа нэгтгэсэн хэмээн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. УИХ-ын гишүүд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн учир хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлд бусад төрлийн мөнгөн урсгал орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашиглах, дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгох, бусад төрлийн хөрөнгөнд суурилах боломжийг бий болгох зорилгоор ‘‘суурь хөрөнгө“-ийг нэр томьёоны тодорхойлолтод шинээр нэмж тусгахаар бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Түүнчлэн олон улсад хөрөнгийн зах зээлд банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагдахаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг байх, хадгаламжийн сертификатыг даатгалд хамруулах, клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрддэг байхаар еөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тусгай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр эохицуулах нь зүйтэй гэж ажлын хзсгээс үзэж, хасах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Өнөөдөр хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй хувьцаат компани бий гэсэн мэдээлэл байна. Тэдгээр компаниудын ил тод байдал хангалтгүй, компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай гэсэн шүүмжлэл их гардаг. Ил тод байдал нь засаглалын гол үзүүлэлт. Хуулийн төсөлд компанийн засаглалыг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хэрхэн тусгасан бэ. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээл дэх оролцоог нь нэмэгдүүлэх талаар их ярьдаг. Иргэдийн жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар мэдээлэл авах эрх болон бусад эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл авья хэмээсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржид өнөөдрийн байдлаар 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Хуулийн төсөлд  номинал дансны зохицуулалтыг хялбаршуулан тусгасан. Үүгээр иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог илүү нээлттэй болгож өгсөн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой багагүй өөрчлөлтийг туссан. Харилцагчид хурдан шуурхай данс нээлгэх, цаг алдалгүй арилжаанд орох шат дамжлагыг багасгах зэрэг өөрчлөлтүүд бий. Дансны доод үлдэгдэл байршуулах, данс хөтөлсөн шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардагдахгүй болж, уг дансыг нээлгэхтэй холбоотой ямар нэгэн шимтгэл хураамж нэмж төлдөггүй байхаар зохицуулалтыг оруулсан. Түүнчлэн мэдээллийг ил тод, нээлттэй байдлаар хүргэх талаар Монголын хөрөнгийн бирж, бусад байгууллагуудад тодорхой чиглэл өгсөн. Ялангуяа хувьцаат компаниудын үйл ажиллагаа, том үнийн дүн бүхий хэлцлүүд, компанийн удирдлагатай холбоотой мэдээллийг тухай бүр давтамжтайгаар олон нийтэд хүргэдэг байх гэсэн зохицуулалтыг төсөлд тусгасан гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Үнэт үнэт цаасны зах зээл манай улсад хөгжиж байгаа ч банкнууд энэ зах зээлийг давамгайлсан хэвээрээ байна. Хамгийн сүүлийн мэдээллээр банкнуудын Монголбанкны үнэт цаасны багц хэмжээ нь 10 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэд орохгүй банкнуудын баланс дээр зүгээр хүү тооцогдоод л байж байна гэсэн үг. Гэтэл зээлийн хүү буурахгүй хэвээрээ байна. Жижиг, дунд бизнесийн болоод хэрэглээний зээлийн хүү 20 хувь давчихсан, иргэдийн хамгийн их авахыг хүсдэг жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүлээгдэж байгаа өргөдлүүд нь 15 мянга гаруйд хүрчээ. Сар болгон суларч байгаа эх үүсвэрийг нь тооцвол хоёр жилийн дараалал үүсчихсэн, 1.5 их наяд төгрөгийн ипотекийн эрэлт байна гэсэн үг. Тэгэхээр банкнуудын болон ипотекийн тогтолцооны гажуудлаас бид маш хурдан гарах хэрэгтэй байна. Үүнд үнэт цаасны зах зээл маш том үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Хэлэлцэж буй хуулийн төсөлд шинэ төрлийн үнэт цаас, шинэ төрлийн хэрэгсэл гаргах ямар боломжуудыг нээхээр тусгасан бэ. Хөрөнгө оруулалтын сангуудын тогтолцоог хэрхэн өөрчилж байгаа вэ гэж асуусан.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш чухал нөлөөтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил банкны салбартай шууд хамааралтай байгаа. Хуулийн төсөлд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар тусгасан. Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилтийг зөвхөн Монголын хөрөнгийн бирж татдаг. Харин биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Энэ хүрээнд маш богино хугацаанд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас босгохоор бүртгэл нь хийгдсэн. Яг өнөөдрийн байдлаар 1.9 их наядын санхүүжилт татчихсан байж байгаа. Мөн хадгаламжийн сертификат байна. Хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд оруулж ирж, харьцангуй найдвартай хямд эх үүсвэр татах боломж нээгдэж байгаа. Энэ хэрээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой нөлөөлнө гэж үзэж байгаа. Ялангуяа гарааны компаниуд “крауд фандинг” хэлбэрээр олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн зохицуулалт хуулийн төсөлд туссан. Энэ хэрээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарах боломж бүрдэнэ. Нэмээд хэлэхэд, биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа, арилжааны горимыг блокчэйн технологид шилжүүлсэн. Ингэснээр 24/7 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашид олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт манай хөрөнгийн зах зээлд маш чухал. Энэ хүрээнд давхар бүртгэлийн үйл ажиллагааг ойлгомжтойгоор гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан тусгасан. Ингэснээр тодорхой хэмжээний эх үүсвэр монголын хөрөнгийн зах зээлд орж ирнэ гэж төсөөлж байгаа гэлээ.

Асуулт хариултын дараа Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав4 сар 25. 12:32БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.