Сэм Бэнкман-Фрид 25 жилийн хорих ялаар шийтгүүлжээ


3-р сарын 29
9 цаг 23 минут

      ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 29 /ВВС/. Үйлчлүүлэгчдээсээ 8 тэрбум долларыг залилан завшсан криптовалютын FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд Нью-Йорк хотын шүүх 25 жилийн хорих ял оноолоо.

Хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хэлэхдээ, биржийн үйлчлүүлэгчид ямар ч хохирол амсаагүй гэж байсныг Манхэттэний тойргийн шүүхийн шүүгч Льюис Каплан няцаажээ. Мөн шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгааг дурдсан байна.

32 настай тэрбумтны байгуулсан 32 тэрбум долларын хөрөнгөтэй FTX бирж 2022 онд дампуурснаар АНУ-ын түүхэн дэх маш том луйврын хэрэг дэгдсэн бөгөөд пүрэв гарагт болсон шүүх хурлаар түүнийг буруутай гэдгийг тогтоолоо. 

Шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хамт ажиллаж байсан хүмүүсээсээ уучлал хүссэн боловч өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөнгүй.

Шүүгч Капланы мэдэгдсэнээр, FTX биржийн үйлчлүүлэгчид 8 тэрбум доллар, тус биржийн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчид 1,7 тэрбум доллар, Бэнкман-Фридийн үүсгэн байгуулсан Alameda Research гэдэг хеж санд мөнгө зээлдүүлсэн хувь хүн, компаниуд 1,3 тэрбум долларын хохирол амсчээ.  Мөн шүүгчийн мэдэгдсэнээр, Бэнкман-Фрид “үйлчлүүлэгчдийн хадгаламжийн мөнгийг хеж сан зарцуулсан байсныг мэдээгүй” гэж худал мэдүүлэг өгч байжээ.

Холбооны прокуроруудын зүгээс шүүгдэгчид 40-50 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Марк Мукасей 5 жилийн ял оноох нь зүйтэй гэсэн үндэслэлээ тайлбарлаж байв. Тэрбээр өөрийн үйлчлүүлэгчийг Бернард Мэдофф гэдэг алдартай луйварчинтай жишин авч хэлэлцэхгүй байлгахын тулд маш их хичээжээ.

Тэрбумтантай хамт ажиллаж байсан гурван хүн шүүх хуралд гэрчээр оролцохдоо “Alameda Research сангийн алдагдлыг нөхөхийн тулд биржээр үйлчлүүлэгчдийн мөнгийг ашиглах үүргийг Бэнкман-Фрид өгч байсан” гэж мэдүүлсэн байна.

Харин шүүгдэгч өөрийгөө хамгаалж хэлэхдээ, хэд хэдэн алдаа гаргасан, түүний дотор эрсдэлийн удирдлагын хэлтсийг байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хэн нэгнийг залилан мэхлэх, үйлчлүүлэгчдийн мөнгийг завшихыг санаархсан гэж буруутгасныг эрс няцаасан байна.

Криптовалютын зах зээлд тэсрэлт болж байх үед Массачусетсийн технологийн их сургуулийг төгссөн Бэнкман-Фрид 30 хүрээгүй насандаа 26 тэрбум долларын хөрөнгө хуримтлуулжээ. Тэрбээр альтруизм буюу бусдын төлөө өөрийгөө зориулах хөдөлгөөний үнэнч идэвхтэн байв. Альтруист үзэл баримтлал нь их мөнгө олж, түүнийгээ эрхэм ариун зорилгод хандивлах сэдлийг авьяаслаг залуу хүмүүст төрүүлдэг ажээ. Ташрамд дурдахад, Бэнкман-Фрид АНУ-ын Ардчилсан намын хамгийн том хандивлагчдын нэг байв.

Харин прокуроруудын хэлснээр, шүүгдэгч өөртөө хариуцлагатай, өгөөмөр хүний имижийг бүрдүүлж байгаа нь олон жилийн туршид үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг залилан завшиж байснаа нуух гэсэн оролдлого ажээ.   

Эх сурвалж: Адъяахүү.Б montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав4 сар 25. 12:32БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.