УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинелтэй шүүхийн цахим шилжилтийн талаар санал солилцлоо


3-р сарын 29
11 цаг 30 минут

       Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр  (2024.03.30) Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн Шүүхийн захиргааны албаны захирал Дэйв Байерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна гэв.

Тэрбээр, Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах зорилт тавьж, эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах тухай дэлхий нийтэд зарлан тунхаглаад 30 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд ардчилал, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, тууштай хамгаалахад Америкийн Нэгдсэн Улс тууштай дэмжиж ирснийг онцлоод Монголын Хуульчдын Холбооны урилгаар “US speaker” хөтөлбөрийн хүрээнд хүрэлцэн ирж манай хууль хяналтын байгууллагуудын алба хаагчдад туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөө өгч байгаад талархал илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлаас цахим шилжилт, цахим засаглалыг бэхжүүлэх цогц хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө манлайлан ажиллахыг зорьж байна. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд анх удаа Инновац, цахим бодлогын байнгын хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан үр дүнтэй ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахад цахим шилжилтийг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага бий. Энэ хүрээнд 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, цахим шилжилт хийхэд шаардлагатай суурь зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, уг хуульд заасан бодлогын хийгээд анх удаа оруулсан өөрчлөлт бол шүүхийн хэрэг хуваарилалтыг цахимаар шийдвэрлэх бодлогын шинэчлэл юм. Хэргийг тухайн шатны шүүхийн дарга шийдвэрлэдэг байсан нь хардлага, шүүмж дагуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн шатны ерөнхий шүүгч хэргийг өөрийн ойр дотны шүүгчид хуваарилж, гаргах шийдвэрт нөлөөлөх эрх зүйн боломж байна гэж судлаачид шүүмжилж ирсэн. Үүнийг хэн нэгэн шийдвэрлэх бус тухайн шатны шүүхийн шүүгчдийн ачааллыг харгалзан хэнээс ч хараат бусаар техник тодорхойлдог болсон нь том дэвшил авч ирнэ гэж хууль тогтоогчид үзсэн.

Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг цаашид улам төгөлдөржүүлж, шүүгчдийн ачааллыг бууруулах, хууль хяналтын байгууллагын салангид байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх, шүүхийн зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд АНУ-ын сайн туршлагаас суралцах нь чухал ач холбогдолтой. Удахгүй парламентаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг бодлогын баримт бичгийн гол зорилтын нэг нь цахим шилжилтийн асуудал юм. Шүүх засаглалын цахим шилжилтийг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар онцлон тэмдэглэсэн юм.

Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел цаг зав гарган найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт талархал илэрхийлээд ардчиллын суурь үнэт зүйл болох шүүх эрх мэдлийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байна гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, Бид Монгол Улсын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, шүүхүүдийн Тамгын газрын дарга, мэдээлэл технологийн ажилтнуудтай уулзаж, АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахим шилжилтийн туршлагаасаа хуваалцлаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд ажиллаж, Монгол Улсад шүүхийн цахим шилжилт хэрхэн хэрэгжиж буй талаар мэдээлэл авч, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, кибер аюулгүй байдлыг хангах, улмаар гарах үр дүнгийн талаар санал солилцсон.

АНУ-ын Аризона мужид шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг сайжруулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүх хуралдааны ил тод байдлыг дэмжих зорилгоор цахим шүүхийн системийг нэвтрүүлсэн. Ингэснээр бид  эд мөрийн баримтыг цахимжуулж, шүүгчид цаас ашиглахгүйгээр цахим хавтаст хэрэгтэй танилцдаг болсон. Ижил төстэй систем хэрэгжүүлэн шүүх засаглал, ардчилсан институтийг богино хугацаанд бэхжүүлэх хүсэл эрмэлзэл монголын шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад байгааг харах таатай байна. Цаашид энэ чиглэлээр олон талт хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилнэ. Монгол Улсын Их Хурлаас шүүх засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн болон төсөв, санхүүгийн шинэчлэлийг цаг алдалгүй хийхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Монголын Хуульчдын Холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Келли Басби нар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.