П.Батхишиг: Авлигын индексээ урагшлуулахын тулд авлигын мөнгөө нуухад ашиглагддаг компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажил чухал


4-р сарын 1
12 цаг 00 минут

     УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч, улс төр судлаач П.Батхишигтэй авлигын индексийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан олон улсын байгууллага улс орнуудын авлигын индексийг зарласан. Манай улсын хувьд байр ухарсан байсан. Үүнд ер нь хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага улс орнуудын авлигын түвшнийг хэмжиж үр дүнг зарладаг. 2023 оны тайланд 180 улсыг судалгаандаа хамруулснаас Монгол Улс дахин байр ухарч 121-д үнэлэгджээ. 10 жилийн өмнө “Авлигын төсөөллийн индекс”-ийг зарлахад нийт 172 улсаас Монгол Улс 39 оноогоор 80-д жагссан байж. Энэхүү индекс нь Дэлхийн банкны засаглал бодлогын үнэлгээ, Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа, ардчиллын индекс зарладаг V-Dem, Дэлхийн өрсөлдөх чадварын индекс гаргадаг IMD гээд 13 байгууллагын мэдээллийн эх үүсвэрт тулгуурладаг тул улс орнууд ач холбогдол өгдөг. Индексийн гол агуулга нь нийтийн өмч, төсөв, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй бодлого, түүний хэрэгжилтийг үнэлдэг. Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан 2023 онд хамгийн тааруу оноо авч хамгийн муу байранд жагслаа. Энэ бол эрх баригчдын ам, ажил хоёрын зөрүүг илэрхийлж буй хэрэг.

-Бусад улс орнуудын хувьд авлигын асуудалд ямар бодлого гаргаж явснаараа энэ индексээрээ урагшаа байр ахиж байдаг юм бол?

-Авторитар, эсвэл ардчилсан системтэй хэсгээс үл хамааран аливаа хэлбэрийн авлигын гэмт хэрэгтэнд хариуцлага тооцолгүй, ял шийтгэлээс чөлөөлөх, түүндээ шүүх прокурорын байгууллагыг ашигласнаар шударга бус байдлыг нэмэгдүүлэн авлигыг нийгмийн хэвийн үзэгдэл болгодог. Харин авлига багатай, авлигатай хийж буй тэмцэл үр дүнд хүрч буй улсуудыг ажиглавал шүгэл үлээх, хэрэгтнийг шударга шүүж, хариуцлага хүлээлгэснээр нийгэмд авлигыг үл тэвчих соёлыг бэхжүүлдэг. Бүс нутгийн хувьд Европын улсууд авлигагүй болох энэ тэмцэлд тэргүүлсэн хэвээр байгаа.

Африк, Ойрхи Дорнодын улсуудад улс төрийн авлига, зөрчилдөөн байгаа ч бага зэрэг ахиц үзүүлсэн байна. Харин Зүүн Европ, Төв Азийн улсуудад авторитар дэглэм рүү гулсах, хуулийн засаглал, системийн авлигатай зууралдсан хэвээр байна. АНУ гэхэд 12 дугаар сард гадаад орны албан тушаалтнууд компани, иргэнээс авлига шаардах болон авахыг гэмт хэрэгт тооцох тухай хууль баталсан. Энэ хуулиас өмнө Америкийн компани болон иргэн гадаад улсын албан тушаалтанд авлига санал болгох, өгөх нь гэмт хэрэгт тооцогддог байсан бол өдгөө хоёр талыг хариуцлагажуулж авлигатай хийх тэмцлийг өргөжүүлсэн байна.

Авлигын мөнгө угаах, нуухад түгээмэл ашиглагддаг үл хөдлөх хөрөнгө, компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажлын чухлыг ч онцолж. Хөгжиж буй орнуудын хувьд институцийн чадавх, хуулийн засаглал болон бусад олон шалтгаанаар энэ тал дээр төдийлөн ахиц гаргаж чаддаггүй ч Монгол Улс урагш алхсаныг бид мэднэ. Өнөөдөр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд ч эдгээр мэдээллийг ашиглан шүгэл үлээх, авлигатай хийх тэмцэлд хувь нэмрээ оруулсаар байна.

-Авлигатай тэмцэх нь нийгэмд яагаад чухал талаар ойлголт бас сул байна уу?

-Авлига, шударга ёс хоёр эсрэг тэсрэг ойлголт. Зарим судлаачид нийгмийн итгэлцэл алга боллоо гэдгийн гол шалтгаан авлига шүү дээ гэдэг. Учир нь авлига цэцэглэх тусам хууль шүүхийн өмнө тэгш байдал алга болно. Тэр чинээгээрээ хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдан, эцсийн дүндээ нийгмийн үнэт зүйлс эвдэгдэнэ. Итгэлцэл бол нийгмийн үнэт зүйл. Ард түмний хувьд өдөр тутам хэвлэл мэдээллээр шударга бус шүүхийн шийдвэр сонсоод, өглөө бүр нэг авлигачийн үнэтэй машинтай зэрэгцэн алхах нь гутамшигтай байна. Өвчиндөө шаналан эмнэлгийн орон дээр хэвтэх иргэнд өнөөх авилгач дарга ханиад хүрээд л Солонгос нисч эмчлүүлж байгааг харахад нийгэмд ямар юмны итгэлцэл байх вэ дээ.

-Манай төр засаг 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үр дүнг юу гэж харж байна вэ?

-НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид шүүх, прокурорын байгууллагын хараат бус ажиллагааг онцолдог. Хичнээн сайн хууль баталлаа ч шүүх, цагдаа, прокурорын байгууллага авлига эсвэл нөлөөлөлд автсан бол төмс булчихаад алим хүлээдэг шиг юм болно. Итгэл үнэмшил бүхий, мэргэжилдээ эзэн, ёс зүйтэй хууль шүүхийн ажилтнуудын томилгоо, албан тушаалд дэвшүүлж буй байдал, ажлын үнэлгээг хэн хийдэг билээ. Мөнөөх төр. Төр гэдэг маань сонгуульд амлалт өгөн ялсан бүх эрх мэдлийг атгасан тэр нам. 2021 онд Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс авлигын индексээр 35 оноо авч 111-д эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт” гэсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд авлига, ашиг сонирхлоос ангид байхыг зориуд тусгаж оруулсан”, “УИХ-д Авлигын эсрэг бүлэг байгуулсан”, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Авлигатай хийж буй тэмцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байна” гэж хэлснээс хойш юу өөрчлөгдөв. Нийгэмд энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Удахгүй ард түмэн дүнгээ тавина.

-Ямартаа ч авлигын эсрэг тэмцэх нь чухлыг онцолж, нийгэмд ч ийм ойлголт төрүүлж байна гэж итгэж байна уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг нь нийтийн эрх ашиг, та бидний эрх ашгийг хамгаалах тухай асуудал. Гэхдээ олонх тохиолдолд авлига авч баяжсан, хөрөнгөжсөн хүнийг буруушаах, зэвүүцэхээс илүү өөрт хамаагүй зүйл мэт бодох нь түгээмэл. Гэтэл авлига өгч танай гэрийн хажуугийн жижиг газар 20 давхар байшин барих нь оршин суугчдын нарыг хаахын зэрэгцээ цэцэрлэг сургууль, нийтийн эзэмшлийн зам талбайг ч үгүй болгоно.

Авлига өгч танай хүүхдийн боловсролын зээлийн сангийн эрхийг авч, хүүхдийн чинь ирээдүйг хулгайлна. Чадвартай төрийн албан хаагч тушаал дэвших боломжийг хааж нэг намчин нөхөр төрийн ажлыг унагах, эсвэл нэг төрийн компанийн гарын үсгэн дээр сууж хувьдаа завшина. Авлигатай тэмцэх нь яагаад чухлыг иргэдийн боловсрол мэдлэгээс үл хамааран ингэж ойлгуулах нь чухал. Энэ ажлыг хийхгүй бол удахгүй танай хүүхэд, найз нөхөд авлигаар баяжиж хөлжигсдийг шүтэж, тэдэн шиг болохыг хүсч энэ хэрээр авлигыг хүлээн зөвшөөрөх түүнд татагдан орох болно. Латин Америк, Африкийн олон орнуудын жишээ авлигын ийм цаламд орж, системийн авлигаар улс орноо хэдхэн хүн цөлмөж, дийлэнх нь ядуугийн туйл болж буйг харуулдаг.

-Авлигатай тэмцэж байгаа энэ жилүүдэд Монголын хууль шүүхийн байгууллага авлигын гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэсэн талаар танд мэдээлэл бий юү. Нөгөөтэйгүүр бусад орнуудад хэрхэн хариуцлага тооцдог вэ?

-“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан авлигын хэрэгт холбогдоод 40 сая төгрөгөөр л торгуулж. Төрийн өмчит уурхайн захиралд торгох ял, 2.7 тэрбумын хахууль авсан хөдөлмөрийн баатарт ч торгох ял оноосон байна. Хөгжлийн банкны, нүүрсний сонсгол гээд хэдэн өдөр хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл дамнуулан төлбөр авсан, аваагүй, мэдэх мэдэхгүйн завсар олон хүмүүс, аж ахуйн нэгжийг олон түмний өмнө бүлтэлзүүлсэн боловч яг ял оноогоод, хариуцлага тооцоод, хөрөнгө хураагаад олон нийтийн өмчид гар дүрвэл ийм болно оо гэдгийг үзүүлж чадсан уу, гэвэл үгүй. Харин сунжирсан шүүх хурлуудын дараа бүгд гэмгүй, эсвэл цагаадан гарч ирж ард иргэд рүү инээмсэглэн яриа өгч буй дүр зураг юу хэлж байна. Гэтэл авлигагүй улсын тэргүүнд явдаг Сингапурт 37 жилийн өмнө Ерөнхий сайд нь авлигад холбогдсон танхимын сайдынхаа амиа хорлох тухай захиаг уншиж өгсөн түүх бий. Хөрш Хятадад гадагш зугтсан 100, 100 түшмэдээ буцаан авчирч хариуцлага хүлээлгэж байгаа жишээг уншсан иргэдийн тархи толгойд манайд яагаад ингэдэггүй юм бол гэсэн асуулт байнга эргэлддэг байх. Нэмээд хэлэхэд, хамгийн их авлига авдаг, авлигад холбогддог этгээдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авлигатай тэмцэнэ, тэмцэх ёстой гэх зэргээр ярьж харагдах нь энэ сэдвийг хангалттай бүдгэрүүлдэг. Авлигын хэргээр ял, торгууль авсан этгээдүүд төрийн өмчит үйлдвэрийн газар, их сургууль, агентлаг, яам, Их хуралд сууж байгаа нь бидэнд тавьж буй бодит дүн. Тэдний хариулт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хялбаршуулсан журмаар шийдүүлсэн, гэмээ ухаарч торгуулиа төлсөн гэх биз. Гэтэл улсад учруулсан хохирлоо төлсөн үү, нуусан хулгайлсан хөрөнгийг хураасан уу гэх зэргээр олон асуулт хариугүй үлддэг. Шувуу болоод ниссэн, улсаасаа зугтсан дарга, сайд, хөдөлмөрийн баатар, гавьяатуудын сураг ч алга. Авлигатай тэмцэх ажил амаргүй ч энэ талд дэлхийд үнэлэгддэг Сингапурын эцэг Ли-гийн хэлсэн үг бий. Тэрээр “Гурван найзаа шоронд хийхээс эхэл. Яагаад хийж байгааг чи мэдэж байгаа, хүмүүс ч чамд итгэж эхэлнэ” гэж хэлсэн байдаг. Энэ үг өнөөдөр дэлхийд авлигатай тэмцэгчдийн уриа болж дэлгэрсэн байна. Манайх ч энэ үгийг санаж, бодож явахад гэмгүй.

                                                                                                                                 Э.МӨНХ

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил5 минут 4 секундын өмнөЗамын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана9 минут 15 секундын өмнөБ.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ21 минут 34 секундын өмнө“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна27 минут 10 секундын өмнөТөрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ40 минут 49 секундын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа46 минут 47 секундын өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа50 минут 47 секундын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа57 минут 20 секундын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна1 цаг 3 минутын өмнөДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа1 цаг 14 минутын өмнөӨнөөдөр хөх хулгана өдөр1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан1 цаг 20 минутын өмнөЧингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.