Т.Одбаяр: Баялгийн сангийн тухай хуулийг өнөөгийн нийгэмд гэхээс илүү үр хойчдоо зориулан батлах хэрэгтэй


4-р сарын 5
12 цаг 37 минут

     Хууль зүйн ухааны магистр, хуульч, улс төр судлаач Т.Одбаяртай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төсөлтэй танилцсан уу та?

-Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт одоогоос таван жилийн өмнө санал хүргүүлж байсан. Энэ хуулийн төсөл анх яригдсанаас хойш бараг 20 орчим жил болсон уу даа. Их олон жил ярьж байгаа асуудал. Эрх баригч намын хувьд хаврын отгон чуулганы эхэнд буюу өчигдөр энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Угтаа хорь орчим жил, байг гэхэд найман жилийн өмнө буюу МАН олонх болсон даруйдаа уг хуулийн төслийг боловсруулаад өргөн бариад батлуулчих байсан юм. Түүнээс өмнө АН эрх барьж байхдаа батлуулах гэж хэлэлцсэн боловч янз бүрийн шалтгаанаар хойшилж байсан.

-Их олон жил ярьсан хуулийн төсөл гэлээ. Яагаад энэ олон жил батлагдахгүй явсан юм бол. Ямар нэгэн эрх ашгийн нөлөөлөл байна уу?

-Байгаа гэж хардаж байна. Тэр нь нүүрстэй холбоотой болов уу. Нүүрсний хулгай гэдгийг олон нийт өнгөрсөн жилээс эхэлж мэдсэн. Мэдээд шалгаад, УИХ-ын хянан шалгах түр хороо Нүүрсний хоёр ч удаагийн сонсгол явууллаа. Энэ явцад нүүрсний хулгайн асуудал их олон жилийн өмнөөс явагдаж ирсэн гэдгийг нийгэм мэдлээ шүү дээ.

Тэгэхээр миний бодлоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл анх яригдаж эхлэхээс өмнө л нүүрсний хулгайн бүлэглэл ажлаа эхэлчихсэн байсан болов уу гэж холбон ойлгож байгаа.

Энэ бүлэглэл уг хуулийн төслийг УИХ-аар батлуулахгүй байх улс төрийн нөлөөллийг өдий болтол үзүүлж ирсэн байх хардлага байгаа юм. Гэхдээ энэ бол миний хардлага. Иргэн хүн хардах эрхтэй.

-Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төслийг харсан уу. Гол ач холбогдлыг нь та хуульч хүнийхээ хувьд юу гэж харж байна?

-Харсан. Ерөнхий сайдын хувьд нүүрсний хулгайн асууд лаар анх шүгэл үлээсэн өндөр албан тушаалтны нэг.

Тэр утгаараа уг асуудал олон нийтэд ил тод болсон. Уг хэрэгтэй холбоотой зарим нэг хүмүүст хариуцлага тооцуулсан. Одоо ч шалгалтын ажил үргэлжилж байгаа гэх мэт үйл явц өрнөж байна. Нэг талдаа нүүрсний бүлэглэлийн хүч суларсан байх. Үүнийг нь ашиглаад улс төрийн хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль орж ирэх цаг үе нь тохирсон гэж харж байгаа. Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаараа мэдээж Монголын ард түмэн баялагтаа эзэн болох эрх зүйн орчин бүрдэх юм. Эзэн болно гэдэг бол тухайн баялгийнхаа үр өгөөжийг бодитой хүртэнэ гэсэн үг. Зөвхөн бид ч биш. Ирээдүйд бидний үр хүүхэд ч энэхүү хуулийн хүрээнд байгалийн баялгийнхаа үр өгөөжийг хүртэх боломжтой болсон гэсэн үг. Энэ л хамгийн чухал нь. Нөгөөтэйгүүр байгалийн баялагт хууль бусаар санаархсдын саварнаас салгах том эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг.

-Хуулийн төслийн тухайд гол заалтуудыг нь та дурдахгүй юу?

-Сая өргөн барьсан энэхүү хуулийн төслийг харсан. Нийтдээ таван бүлэг, 16 зүйл заалтууд багтсан байна лээ. Анх долоон бүлэгтэй байсныг тав болгож багасгасан харагдсан. Нэгдүгээр бүлэгт нь мэдээж хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан байна лээ. Хоёрдугаар бүлэгт нь сангийн бүтэц, удирдлага ямар байхыг зохицуулсан. Уг хууль батлагдсанаараа Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бий болно. Үүнд нь ирээдүйн өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сан гэсэн гурван сан шинээр байгуулагдана. Мэдээж шинээр сан байгуулагдаж байгаа болохоор одоо мөрдөгдөж байгаа зарим хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүснэ гэсэн үг. Хамгийн түрүүнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах байх. Тэгэхээр дээрх хуулийн гол заалтууд бол сангуудын үр ашиг, одоо ба ирээдүйд ямар үр ашигтай байлгах уу гэдгийг зохицуулсан анхдагч эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдсэнээр Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн түвшинд олон давуу талыг бий болгох боломж бүрдэнэ.

-Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана гэж байгаа шүү дээ. Үнэхээр энэхүү зарчим хангагдаж чадах уу?

-Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Хамгийн том өөрчлөлтийг 2019 онд хийснийг бид мэдэж байгаа. Тэгэхээр уг өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн байгалийн баялагтаа эзэн нь байх үндсэн эрхийг төгөлдөржүүлж өгсөн байдаг. Гэвч уг заалтыг амь оруулах хууль, эрх зүйн орчин байхгүй байсан. Харин энэхүү хууль батлагдсанаараа Үндсэн хуулийн энэхүү заалт амь орж, жинхэнэ утгаараа Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн нь болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаараа Оюу толгой шиг томоохон төсөл хөтөлбөрүүдийг шинээр эхлүүлэхийн тулд иргэдээсээ асуудаг, саналыг нь сонсдог болно гэсэн үг. Зөвхөн Засгийн газар, УИХ асуудлыг дангаар шийдэхгүй. Нийт ард түмнээрээ хэлэлцүүлэг өрнүүлж том төслүүдээ хөдөлгөнө гэсэн үг. Тэгэхээр аливаа улс төрийн бүлэглэлийн гарт байгаа стратегийн орд газрууд, томоохон төсөл амь орж, хөдөлж эхлэх боломжтой болно гэж харж байгаа.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий28 минут 11 секундын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил48 минут 42 секундын өмнөЗамын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана52 минут 53 секундын өмнөБ.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ1 цаг 6 минутын өмнө“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна1 цаг 11 минутын өмнөТөрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ1 цаг 25 минутын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа1 цаг 31 минутын өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа1 цаг 35 минутын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа1 цаг 41 минутын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна1 цаг 46 минутын өмнөДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа1 цаг 57 минутын өмнөӨнөөдөр хөх хулгана өдөр2 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан2 цаг 3 минутын өмнөЧингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.