“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон


4-р сарын 18
18 цаг 24 минут

      УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор (улирал тутам 4,680 ширхэг), 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ханги хилийн боомтоор (улирал тутам 500 ширхэг) улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг хуваарилан олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2022 оны 10 дугаар сараас Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгон ажиллаж байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ямар аж ахуйн нэгж, хэдэн “С” төрлийн зорчих зөвшөөрөл авсан, ямар шалгуур хангасан, шалгуур хангаагүй тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг бүх мэдээллийг компанийн цахим хуудас /ett.mn/-д нээлттэй, ил тод байршуулсан.

Мэдээлэл нээлттэй болсноор компанийн ашиг орлого нэмэгдсэн, авлига, хээл хахуулийн асуудлыг таслан зогсоосон. Иймд “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамааралгүй, үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ3 цаг 37 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 цаг 43 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв5 сар 1. 12:28Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 1. 12:182023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов5 сар 1. 12:13Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ5 сар 1. 8:44АНУ-аас дөрвөн шинэ зүтгүүрийг хилээр оруулж ирлээ5 сар 1. 8:33“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 8:28Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр5 сар 1. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 сар 1. 8:19"Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалт зохион байгууллаа4 сар 30. 22:29Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа4 сар 30. 15:57Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв4 сар 30. 15:46Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв4 сар 30. 15:41Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 20244 сар 30. 15:37Органик бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга4 сар 30. 15:30ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төв аймгийн хоршоологчидтой уулзлаа4 сар 30. 15:25Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон4 сар 30. 12:12“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо4 сар 30. 12:07Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий4 сар 30. 10:08Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил4 сар 30. 9:47Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана4 сар 30. 9:43Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 сар 30. 9:31“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна4 сар 30. 9:25Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ4 сар 30. 9:11“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа4 сар 30. 9:05Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4 сар 30. 9:01Америкт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа4 сар 30. 8:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.