Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


4-р сарын 19
14 цаг 31 минут

      Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.04.18/ хуралдаан 19 цаг 10 минутад эхэлж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу төсөлд шинээр 6.2 дахь хэсэг нэмэгдсэнтэй холбогдуулан төслийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт 6.3 дахь хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй 1 саналыг бэлтгэлээ. Мөн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Төслийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн  “, мал бүхий иргэн  /цаашид “малчин” гэх/” нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад дэмжигдээгүй тул хамт өргөн мэдүүлсэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 9.1.4 дэх заалтын “малчинд” гэснийг  “малчин, мал бүхий иргэнд” гэсэн  зарчмын зөрүүтэй саналыг татан авч байгаагаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ3 цагийн өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо3 цаг 3 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа3 цаг 7 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө3 цаг 12 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо3 цаг 18 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 22 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө5 цаг 20 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 цаг 25 минутын өмнөХэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа5 цаг 28 минутын өмнө“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 цаг 36 минутын өмнөЭрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 41 минутын өмнөДэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав5 цаг 44 минутын өмнө"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 52 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа6 цаг 1 минутын өмнөЭм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо6 цаг 8 минутын өмнөӨнөөдөр улаан бар өдөр6 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 цаг 21 минутын өмнөЭрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв5 сар 1. 12:28Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 1. 12:182023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов5 сар 1. 12:13Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ5 сар 1. 8:44АНУ-аас дөрвөн шинэ зүтгүүрийг хилээр оруулж ирлээ5 сар 1. 8:33“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 8:28Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр5 сар 1. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 сар 1. 8:19"Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалт зохион байгууллаа4 сар 30. 22:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.