“Усан парк” гэх төслийн бодит түүх


11-р сарын 3
7 цаг 10 минут

“Усан парк барих нэрийдлээр орон сууц барьчихлаа” гэх хэл амны бай болсон “Эм энд Жи” констракшны бүтээн байгуулалтын төслийн түүх, үйл явцын талаар сурвалжиллаа.

Уг нь нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эм энд Жи” констракшн нь 2008 онд орон сууцны зориулалтаар газрын зөвшөөрлөө авсан. Тухайн үеийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байдаг. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс 2021 онд өмнөх Засаг даргын энэхүү шийдвэрийг хүчингүйд тооцож, газрын эрхийг нь сэргээсэн. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын ажил нь хуульд зөрчөөгүй, хуулийн дагуу явагдаж байна. Энэ асуудлыг улс төржүүлээд байгаа” гэсэн хариу өгсөн байдаг. Гэсэн ч төслийн түүх иргэдийн сонирхлыг татсаар байгаа бололтой. Тэгвэл асуудал хэрхэн эхэлсэн бэ?

Газар ашиглах эрхийн гэрчилгээгээ орон сууцны зориулалтаар авчээ

НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2007 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 11.8 га газарт Засгийн газрын “40 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг дэмжсэн байдаг. Ингээд нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг тухайн үеийн Засаг даргад зөвшөөрчээ. 2008 онд энэхүү газрыг “Эм энд Жи” констракшн дуудлага худалдаагаар 200 гаруй сая төгрөгөөр худалдан авч эзэмших эрхтэй болсон байна.

Хуулийн дагуу хорооллын ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ-г боловсруулж, УБТЗ-д хандан албан ёсоор техникийн дүгнэлт гаргуулжээ.Энэ хугацаанд газар эзэмшсэний төлбөрөө цаг тухайд нь төлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө ч авч. Гэтэл 2012 онд газрыг нь ногоон байгууламжийн зориулалттай ашиглахыг нийслэлийн Засаг даргаас үүрэгдэж. Тус компани ч төсөлдөө усан парк, интертаймент төв бүхий цогцолборын барилгын төслийг нэмж, ТЭЗҮ-г ахин боловсруулах ажлаа эхэлжээ. Монголд мэдээж ийм томоохон бүтээн байгуулалтын төсөл хийсэн туршлага байгаагүй учраас Английн компанитай хамтран усан паркийн ТЭЗҮ-г хийсэн байна. Ингээд 2013 оноос бүтээн байгуулалтын ажлуудаа эхлэхээр төлөвлөсөн ч дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан хөрөнгө оруулалт удааширч, төслийн ажил түр зогсоход хүрсэн байна.

Энэ бол аж ахуйн нэгжүүдэд элбэг тохиолддог хүндрэлийн нэг. Дээрээс нь нийслэлийн Засаг дарга нарын жил бүр шахам өөрчлөгддөг төлөвлөлтийн тогтворгүй бодлогууд нь хөрөнгө оруулагчдыг улам үргээдэг гашуун түүх ч тэднийг тойроогүй.

Усны тухай хууль зөрчөөгүй нь тогтоогджээ

2020 онд утал хүлээсэн ажил эхлүүлэх зөвшөөрлөө дөнгөж аваад барилгын ажлаа эхэлж байтал тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Усны тухай хууль зөрчсөн хэмээн “Эм энд Жи” констракшны газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргав. Нэгэнт төсөл хэрэгжүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваад үе үеийн хотын дарга нарын эргэж буцсан шийдвэрт тохируулаад ТЭЗҮ-гээ шинэчлэн барилгын ажлаа эхлээд байсан компанийн хувьд шүүхэд хандахаас өөр сонголт үгүй.

Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд хандаж, бүтэн жилийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн гэдгийг шүүх батлав. Өөрөөр хэлбэл “Эм энд Жи” констракшн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан байна. Тодруулбал, Усны тухай хуулийн “22.4-т.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны а-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” батлагдсан.

Журмын 2.4-т улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомтүерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь Эм энд Жи констракшны эзэмшлийн газарт хамаарахгүй байна гэж дүгнэсэн байгаа юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу тус компанийн газар эзэмших эрхийг сэргээх үүрэгтэй тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний захирамжаар худалдаа нийтийн үйлчилгээний цогцолбор, орон сууц, сургууль цэцэрлэгийн зориулалтаар тухайн газрыг эзэмшүүлэхээр эрхийг сэргээж. Ийнхүү төслөө хуулийг дагуу үргэлжлүүлж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна.


Нийтийн эрх ашгийн төлөө

Анх орон сууцны зориулалтаар 11,8 га газрыг нийслэлээс олгосон бол одоо газрын хэмжээ нь 10,8 га болжээ. Хуучин Замын цагдаагийн фризерт Шинэ гүүр барих болсонтой холбоотойгоор компанийн эзэмшлийн газар дундуур зам тавиулж, Нийслэлийн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажил гэж нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүхий л боломжоороо дэмжин ажилласан аж. Мөн Энхтайваны гүүрний зүүн талд нүхэн гарц бүхий зам зэрэг нийтийн эрх ашиг эзэмшилд зориулж, 1 га газрыг ямар ч нөхөн төлбөргүйгээр улсад шилжүүлсэн байна.

Төсөлд усан паркаас гадна шинээр нэмэгдсэн нэг бүтээн байгуулалтын ажил бол олон улсын стандарт бүхий Спорт ордон. Спортын төв ордон нь нурж унахдаа тулаад 10 жил гаруй болсон ч багийн спортын тамирчдад олон улсын стандартын дагуу бэлтгэлээ базаах шинэ ордны сураг өнөө хэр нь гараагүй учраас өөрийн хөрөнгөөр Спортын ордон барихаар ТЭЗҮ-г хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхэлжээ. Компанийн төслийн талаар иймэрхүү товч мэдээлэл авлаа.

Усан паркийн барилгын ажил явагдаж байна

“Усан парк барих нэрийдлээр” хэмээн тодотгож байгаа учраас тус компанийн төслөөс усан парк нь үнэхээр алга болчихсон уу гэдгийг “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалангаас тодруулав. Тэрбээр “Усан паркийн төсөл хэрэгжээд, үргэлжилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл усан паркийн хэсгийг орхиод орон сууцны барилгын ажлын мэдээллийг өгч байна. Усан паркийн ажил зогсоогүй. Зөвхөн усан паркийн төсөлд 90 сая ам.доллар зарцуулна. 2026 он гэхэд төслөө бүрэн дуусгахаар зорьж ажиллаж байна” гэсэн. Тэгэхээр “Эм энд Жи” констракшн нь орон сууцнаас гадна 1000 хүүхдийн сургууль, 600 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв,спортын ордон барина. Хамгийн чухал нь усан парк юм. Жилийн дөрвөн улиралтай манай улсын хувьд Дубай шиг задгай усан парк байгуулбал үр ашигтай ажиллахгүй нь ойлгомжтой. Дээрээс 11 га талбайг эзэлсэн усан паркийн төсөл гэж Азид байтугай дэлхийд байхгүй. Усан парк нь 4 га газарт баригдах бөгөөд ресторан, сургалтын төв гээд иргэдийн тав тухыг хангасан бүхий л үйлчилгээг цогцоор нь шийджээ. Барилгын компанийн зүгээс усан спортыг хөгжүүлэх, иргэдэд усанд сэлэхэд хэрхэн аюулгүй байдлаа хангах талаар мэдлэг мэдээлэл олгох нь энэ төслийн чухал зорилго гэж байв.

Ийн “ Эм энд Жи” констракшны хувьд орон сууц барихаар анх авсан газраа бүрэн ашиглах хүртлээ нийслэлийн таван Засаг даргын нүүрийг үзжээ. Сонирхолтой нь, Ардчилсан засагтай байхад хувийн хэвшилд халгаатай шийдвэрүүд нэг бус удаа гарсан. Хэд хэдэн барилгын ажлыг зогсоож, балгас болгосныг хэн бүхэн мэднэ. Үүнд тэд ч өртөж. Орон сууцны зориулалттай авсан газрыг нь шууд ногоон байгууламж болго хэмээсэн Засаг даргын үгийг дагах уу эсвэл ажлаа үргэлжлүүлэх үү. Ингээд л төслөө эндээс нь өөлж, тэндээс нь танаж өөрчилсөөр сая нэг юм хууль шүүхийн байгууллагын зөвшөөрлөөр эхэлсэн аж. Товчхондоо усан парк гэх “Эм энд Жи” констракшны төсөл ийм замыг туулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа юм. Тус компанийн захирал болон нийслэлийн Засаг дарга холбогдох албаны зүгээс энэ бүхнийг тайлбарлаж, албан тайлбар өгч байгаа боловч сонсохыг хүсэхгүй байна уу эсвэл өөр шалтгаан байна уу. Ямартай ч шаардах бичиг өргөн баригсдын зүгээс сонссон тайлбараа ахин сонсохыг хүсч байгаа. Харин хувийн хэвшлийнхэн ялангуяа гадны хөрөнгө оруулалт татаж байгаа компаниуд төрийн дарамтнаас үүдэн бүтээн байгуулалтын ажил нь хэдэн арван жилээр хойшилж, тэр хэрээр зардал нэмэгдэж, хохирол үүрсээр байна. Аман дээрээ төр хувийн хэвшлийн түншлэл хэмээн манай төр засгийн удирдлагууд ярьдаг ч бодит амьдрал дээр ийм түүхтэй компани олон боллоо.

Хэрвээ та өөрийн эзэмшдэг 0,07 га газартаа нэг байшин барьж байтал хэн нэгэн зогсоо, газрыг чинь хураалаа гэвэл ямар реакц үзүүлэх бол..



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.