Амманы ринг дээр Монголын 9 боксчин мөнгөн медалийн төлөө хүч үзнэ


11-р сарын 7
11 цаг 02 минут

 Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 6 дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг жинд У.Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен Вен Су-г ялж хүрэл медалийн болзол хангасан юм.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 54 кг жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, ОУХМ Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлэн мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.

Мөн эмэгтэйчүүдийн 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ өнгөрсөн шөнө хүрэл медалийн төлөө Казахстаны тамирчин Ази тивийн хошой аварга  Волоссенког ялж 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 48 кг жинд залуу тамирчин Б.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ Х.Энхмандах БНСУ-ын тамирчинг хүрэл медалийн төлөө ялсан бол ням гарагт 57 кг жинд Г.Лундаа Тайванийн тамирчин Чен Вей Лийг, харин 60 кг жинд Б.Буяндалай Ираны тамирчинг тус тус ялж хүрэл медалийн болзол биелүүлээд байна.

Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч рингэнд гарч ирээгүй учир медалийн болзол биелүүлсэн. Ийнхүү монголын 9 тамирчин одоогоор медалийн болзол биелүүлж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Эрэгтэй тамирчдаас 48 кг жинд ОУХМ О.Өнөболд Японы тамирчинд, 54 кг-д Д.Ганболд Казахстаны тамирчинд тус тус ялагдсан.

Өнөөдөр /11.07/ эрэгтэйчүүдийн 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ, БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Б.Мөнгөнсаран Казахстаны тамирчин Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдана.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос олон залуу тамирчид оролцож маш сайн өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлог болж байна. Одоогоор медалийн болзол биелүүлсэн манай 9 тамирчнаас 7 нь тивийн АШТ-ээс анхны медалиа хүртээд байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо1 цаг 1 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ1 цаг 19 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо1 цаг 24 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ1 цаг 28 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа4 цаг 9 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье4 цаг 12 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна6 цаг 9 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа7 цаг 25 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа7 цаг 35 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо7 цаг 50 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр7 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 1 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.