ОХУ-г орхин, Казакстанд хоргодож буй Халимагууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсчээ


11-р сарын 10
16 цаг 40 минут
 
Казахстан улсын Алматы хотод буй ОХУ-ын иргэн Халимаг Монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад Хэргийн сайд Б.Батцэцэг нараас тусламж хүсчээ.
 
 
Тэдний хүсэлтэд:
 
Хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш бидний Ойрд Монгол үндэстний 20-иос 59 хүртэлх насны эрэгтэйчүүд төрсөн нутаг орноо буюу Халимаг улсаа орхин гарахаар шийдсэн билээ. Бидний төрөл төрөгсөд Орос улс болон Казахстан улсын хил хүртэл хэдэн километр үргэлжилсэн автомашин, хүмүүсийн дарааллыг явганаар туулсаар хүрсэн. Хувь заяаны эрхээр ОХУ-ын хилийн цаана гараад байгаа Ойрд Монголчууд - Халимагууд бид Америк, Европ болон Азид өөрсдийн ахан дүүст туслах бүлгүүдийг зохион байгуулан нэгдэцгээсэн болно. Бид манай ард түмний буюу та бүгдийн элэг нэгт ахан дүүсийн эсрэг явуулж буй геноцид үйл ажиллагааг зогсоохын төлөө өөрсдийн хийж чадах бүхнийг хийсээр ирсэн, хийж ч байна, мөн хийсээр ч байх болно.
 
Манай эрчүүдийн олонх нь одоогоор ах дүүгийн барилдлагатай, найрсаг Казахстан улсад сая сая оросын иргэдийн хамтаар Казахстаны ард түмний ачаар толгой хоргодох газартай болоод байгаа билээ.
 
Казахстаны ард түмэнд ОХУ-ын дотоодын болон хугацаа нь дууссан гадаад паспорттой Казахстан улсад саадгүй нэвтрэхийг зөвшөөрч гүн туслалцаа үзүүлсэнд нь талархаад баршгүй. Халимагуудын дийлэнх нь Монгол гэдэг уг үндсээ хадгалж үлдэх ёстой гэдгийг бат ойлгодог учраас Казахстаны хилээр давах үеэсээ л өөрсдийн түүхэн эх орондоо хүрэх зорилгыг өмнөө тавьж, улмаар Монгол руу явганаар алхаж хүрэхээр шийдсэн.
 
Казахстан улс Монголтой хиллэдэггүй тул тэд одоогоор ковидын улмаас хязгаарлалт тогтоогоод байгаа Хятад улсаар дамжин явах, эсвэл саяхан шинээр батлагдсан Оросын хуулийн дагуу тэр даруй баривчилж 15 жил шоронд хорих ял хүлээж буй Орос руу буцаж очихоос өөр аргагүй болоод байна. Дараа нь тэднийг “Путины тогооч – Пригожин” шоронд эргэж очингоо Украин дахь аллагаа үргэлжлүүлэхийн тулд өөрийн “Вагнер” ЦХК (Цэргийн хувийн компани)-даа бүртгэж авах болно.
 
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
 
Бид Танаас долоо хоногийн дотор хүмүүнлэгийн чартер нислэгээр Алматы хотын нисэх буудалд дээр байгаа та бидний ахан дүүсийг нүүлгэн шилжүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Түүнчлэн, нислэгийн коридорыг Орос улсын бус харин Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрүүлэхэд анхаарахыг хүсэж байна, учир нь саяхныг болтол иргэний агаарын хөлгүүдийг замаас нь саатуулж улмаар хүчээр газардуулан, зорчигчдыг нь баривчилсан тохиолдлууд гарч байсан билээ.
 
Тэдний олонх нь зөвхөн ОХУ-ын дотоодын паспорттой бөгөөд үүний улмаас олон улсын нислэгийн тийз худалдан авах боломжгүй байгаа тул бидний Ойрд Монгол ахан дүүсийг нислэгийн тийз бичихгүйгээр дээрх хүмүүнлэгийн олон улсын нислэгт жагсаалтаар бүртгэн тээвэрлэн авчрахыг Танаас хүсэж байгаа юм.
 
Эрхэмсэг хатагтай Монгол Улсын Гадаад хэргийн сайд аа,
 
Америк, Европ, Азид байгаа бид бүхэн дээрх хүмүүнлэгийн чартер нислэгийг саадгүй нэвтрүүлэх агаарын коридорыг хангахын төлөө бүхий л хүч чадлаа дайчилж өгөхийг Танаас хүсье, мөн түүнчлэн зөвхөн оросын дотоодын паспорттой буюу хугацаа нь дууссан ОХУ-ын гадаад паспорт бүхий та бидний ахан дүүсийг хилээр нэвтрүүлэх болон онгоцонд суулгахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.
 
Бидний олон олон ах дүүсийн хувьд энэ бол эцсийн найдлага юм шүү гэдгийг танд сануулах нь илүүц буй за, эс бөгөөс тэднийг аймшигтай гамшигт, гагцхүү бидний өвөө эмээ, аав ээж нарт 1943 оны 12 дугаар сарын жихүүн өдрүүдэд тохиолдсон, Халимаг – Ойрд Монголчуудын эсрэг үйлдсэн геноцидын улмаас үндэстний 60 гаруй хувийг хүйс тэмтэрсэнтэй дүйцэх үр дагаврууд хүлээж байгаа болно.
 
Манай эрчүүд Та бүгдийн дурсамжид Мөнх Хөх Тэнгэрийн дор дахин хэзээ ч эс орших ахан дүүсийн хувьд дурсагдан үлдэх үү, эсвэл Та бүгдийн хамт мөр зэрэгцэн зогсох уу гэдэг сонголт тулгараад байна. Гагцхүү Халимагууд - Ойрд Монголчуудын хувьд эзлэх Та бүгдийн байр суурь л тэдний устаж үгүй болох уу, амьдрах уу гэдгийг шийдэх болно.
 
Иймд, та бүхнээс өөрсдийн ахан дүүсийн амьдралыг сонгохыг хичээнгүйлэн гуйж байна.
 
Та бүгдийн саруул ухаанд итгэж найдан гүнээ хүндэтгэсэн,
 
Европ дахь Халимаг – Монголчууд гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



92.38.183.77ГАНАА   • 2022, 11 сарын 16. 15 цаг 07 минут

ТУСГААР тогтносон улс мөн бол халимаг буриад тува казак Хазар өвөр монгол ахан дүүсээ бид чадахаасаа хамгаалах ёстой шүү

202.9.40.68Зочин   • 2022, 11 сарын 13. 7 цаг 51 минут

Ямар өрөвдмөөр юм бэ? Яанаа,энэ хүмүүст санаа маш их зовж байна !!! Ёкатёрина хатан хааны үед нутгаа зорьсон халимгуудын нүүдэлчдийн хойноос цэргүүд явуулж аллага үйлдсэн,үлдсэнийг нь Сибирьт цөлсөн аймшигт түүхийг бид уншиж мэднэ шүү дээ. Энгийн иргэдэд ямар ч буруу байхгүй,улс төрчдийн харилцан ойлголцдоггүй гайгаар ямар ч гэм буруугүй цэл залуу хөвгүүд охид дайнд амь үрэгдэж байна. Эцэг эх,эмээ өвөө шигээ хэлмэгдлийн гамшгийг амсахгүй гэж чадлаараа чармайж байна,туслаачээ!!@

202.21.108.62MGL   • 2022, 11 сарын 12. 9 цаг 20 минут

Казахстанаас угаасаа УБ онгоц байнга байгаа биздээ

192.82.90.199Зочин   • 2022, 11 сарын 11. 7 цаг 06 минут

Аваачээ

202.55.188.108Иргэн   • 2022, 11 сарын 10. 21 цаг 38 минут

Туурга тусгаар Монгол улсын тэргүүн гадаад харилцааны сайд ажлын заачих юм байна л да.Бичгээ хэтэр хэмжээн дэ байж уу

103.212.119.186Зочин   • 2022, 11 сарын 10. 21 цаг 00 минут

Авах хэрэгтэй

192.82.87.124Зочин   • 2022, 11 сарын 10. 19 цаг 15 минут

авах хэрэгтэй. бид цөөхүүл шүү дээ.



Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа2 цаг 34 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье2 цаг 37 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна4 цаг 34 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 цаг 50 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа6 цагийн өмнөГол усаар л нэг горилогчдын гороо6 цаг 15 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр6 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 26 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.