ЕС ДЭХ ӨДӨР: Иргэд гарт баригдаж, нүдэнд харагдах бодит үр дүнг хүсэж байна


12-р сарын 13
7 цаг 30 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн ес дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын ес дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлон хүргэж байна.

Төр засгийн ийм бусармаг үйлдлийг эсэргүүцэж байгаа залуус болон иргэдийнхээ нэгдэлд үнэхээр их баярлаж байна. Монголд шинэчлэл бий болох ёстой. Шинэчлэсэн тогтолцоо бий болох ёстой. Иргэдийн эрүүл аж төрөх, эрхээ хамгаалуулах, үндэснийхээ өв уламжлалыг хамгаалуулах гээд зөндөө зүйлс байгаа л даа. Нөгөө баялагтаа эзэн Монгол нь хаана ч байгаа юм. Иргэддээ ээлтэй Монголдоо амьдарч болох орчин нь бүрдсэн сайхан орон байгаасай л гэж бодож байна. Тэрнээс дефолт зарлах биш. Засаг уналаа гээд юм өөрчлөгдөхгүй. Эрх мэдэлтэн, албан тушаалын хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Сая ковид яалаа. Маш олон тэрбум төгрөгийн төслүүд явсан. Тэр бүхэн өнөөдөр ил болоогүй. Ковидын үеэр маш олон эрх мэдэлтэй дарга нар болон эрх мэдэлтэй албан тушаалтнууд өнөөдөр хагартлаа баяжсан. Тэр хүмүүсийг яагаад дурдахгүй байна вэ. Энэ зүйлүүдийг ярих ёстой гэж бодож байна. Нүүрсний хэрэгтэй хүмүүс өөрсдийгөө халхлаад өөрсдийнхөө фэйсбүүк профайл зургийг хар болголоо гэж харж байна. Би бол гэрэл гэгээ асаах үүднээс миний профайл зураг байгаагаараа л явна.

 Бид бүгдээрээ нэг зүйлийг хүсэж байгаа. Сайхан амьдралыг хүсэж байгаа. Бид нар сайхан амьдралтай болохын тулд бидэнд золиос хэрэгтэй бид өөрсдийгөө дайчлан хэрэгтэй. Хичээл ном чухал ч гэсэн өнөөдөр чиний хичээл чинь сайн гараад маргааш чи хаана очих вэ. Магадгүй чамд ажил олдохгүй байж магадгүй шүү дээ. Тийм болохоор бид нар энийг зогсоох хэрэгтэй. Бид нар хүчтэй байх хэрэгтэй. Нэгэнт зориг шулуудсан бол шинэ залуу үе гэдгээ харуулах хэрэгтэй. Залуусаа хүрч ирээд тэмцэцгээ. Нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байна. Доороос жиндүүтэй байхад яаж сайхан байхав. Төр засгаас бид нэрсээ өг, нүүрснийхээ хулгайчдыг ил болго. 

Сошиал орчинд бүгд нэгэн зэрэг профайлаар нэгдэх нь маш зөв. Бид эхний ээлжинд гараа нүүрс болгоод сошиал орчинд зургаар давалгаалъя гэсэн. Харамсалтай нь сошиал орчинд идэвхтэй явж чадсангүй. Одоо хав харанхуй болгож нэгдэж байгаа. Эмоцийн Цогтоо ах, өнөөдөр би нүүр зургаа хар болгож уриалж байгаа. Энэ бол тэмцлийн бас өвөрмөц нэг хэлбэр болж байгаа. Эрүүл мэндийн хувьд бол таван хүн тутмын дөрөв нь осголтын хоёрдугаар зэрэгтэй байсан. Энэ есөн хоногийн нэг хоногт үсрээд л ганц хоёр цаг унтаж чадаж байна. Талбайдаа хэдэн мянган хүмүүс намайг дэмжээд төр засгийг эсэргүүцээд ирж байхад би байхгүй  бол энэ хүмүүсийн итгэл нь мохчихвий дээ гэж маш их санаа зовж байгаа болохоор өнөөдрийг хүртэл тэсэж байна. Дээд албан тушаалтнууд хэзээнээсээ хэлсэн амлалтдаа хүрч чаддаггүй. Одоо бол би эд нарын ганц ч үгэнд итгэхгүй. Одоо гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодит үр дүнд л би итгэнэ.

Талбай дээр олон хонож байгаа залууст ирж сэтгэлийн дэм өгөх гэж ирсэн. Би чинь бас ард түмний нэг хэсэг шүү дээ. Ээж хүн, бас төрийн албан хаагч. Одоо миний амь амьдрал яаж байгаа нь мэдэхгүй. Хамгийн гол нь би төрийн албан хаагчийнхаа өргөсөн тангарагтаа үнэнч байгаа. Тусгаар тогтнол үндэсний бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үүрэгтэй. Миний хувьд яагаад энд ирсэн бэ гэвэл замбраагүй байдал гарахад бэлэн байсан залуусыг уриалаад төр засагтайгаа хамтран ажиллана шүү, огцруулахгүй шүү гэж үзэл бодол нэгдсэн. Бид нар хулгайчдаасаа салмаар байна. Бид хойч үедээ шударга нийгмийг үлдээхийн тулд одоо л бид шударга ёсыг тогтоомоор байна. Хулгайч луйварчдын нэрсийг гаргаад тэр хүн болгонд нь хариуцлага тооцоод, авилгалын тухай хуулийг чангатгах хэрэгтэй. Хүн бүр өөрсдийн оролцоогоороо төр засагт ойлгуулах хэрэгтэй. Төр засгаа огцруулахын бол бид цаашдаа хүсээд байгаа зүйлсээ хийлгэж чадахгүй шүү дээ. Ямар ч өөрчлөлт байхгүй шүү дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо8 цаг 4 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ8 цаг 22 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо8 цаг 27 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ8 цаг 31 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.