КАТАР-2022: ДАШТ-ий шигшээ тоглолтод Аргентин, Францын шигшээ багууд тоглохоор болов


12-р сарын 15
10 цаг 52 минут

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хагас шигшээ тоглолт лхагва гарагт Катарын Эль-Хаур хотын "Эль-Байт" цэнгэлдэх хүрээлэнд болж, Францын шигшээ баг Марокког 2:0 оноогоор хожлоо. 

Францын шигшээ багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч Тео Эрнандес (5 дахь минут), довтлогч Рандаль Коло-Моуани (79) нар гоол оруулжээ. Тус шигшээ багийн хаалгач, ахлагч Уго Льорис ДАШТ-нд 19 дэх тоглолтоо хийж, энэ үзүүлэлтээрээ хаалгачдын дунд Германы Мануэль Нойертэй хамт эхний байрыг эзэлж байна.

Аваргын төлөөх тоглолтод Францын баг 12 дугаар сарын 18-ны мягмар гарагт хорватчуудыг хожсон (3:0) Аргентины багтай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхэлнэ. Харин Мароккогийн шигшээ баг 12 дугаар сарын 17-нд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Хорватын багтай учраа таарах бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхэлнэ.

Францчууд хоёр ДАШТ дараалан финалд шалгарч байгаа бөгөөд 2018 онд Москвагийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод хорватчуудыг хожиж (4:2) байв. 

Хоёр удаа дараалан дэлхийн аваргын цомыг Италийн баг (1934, 1938) болон бразилчууд л (1958, 1962) хүртэж байв. Францын баг дөрөв дэх удаагаа ДАШТ-ий шувтаргын тоглолтод шалгарлаа. 1998 онд нутагтаа болсон тэмцээнд францчууд шийдвэрлэх тоглолтод бразилчуудыг (3:0) хожиж байсан бол 2006 онд Германд италичуудад (1:1, торгуулийн цохилтоор 3:5) хожигдож байв.

Мароккогийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Африк тивийн анхны баг болсон. Урьд нь энэ тивээс ердөө гурван баг л дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарч байв. Мароккогийн багаас гадна, Сенегалын баг 2002 онд, Гана улсын баг 2010 онд энэ шатанд шалгарсан юм.

Аргентины шигшээ баг ДАШТ-д хоёр удаа (1978, 1986) түрүүлсэн. ДАШТ-д түрүүлсэн тоогоороо Бразилын шигшээ баг (таван удаа) дээд амжилтыг эзэмшиж байгаа бол италичууд дөрвөн удаа цом хүртжээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа, Английн баг нэг удаа түрүүлсэн байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа2 цаг 16 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье2 цаг 19 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна4 цаг 16 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 цаг 32 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 цаг 43 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо5 цаг 58 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр6 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 9 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.