С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол”-оо Монголын бүх замыг эзэмшиж, яах гээд байгаа юм?


4-р сарын 19
8 цаг 25 минут

      УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж буй.  Өчигдрийн чуулганд УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт зарчмын зөрүүтэй саналаар байр сууриа илэрхийлсэн.  Түүний асуултад хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,  Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар хэрхэн хариулсан протоколыг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн.  2019 онд бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Үүний гол агуулга нь бид байгалийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд тэгш хүртээнэ гэж оруулж, баталсан.  Тэр дагуу Засгийн газраас  Баялгийн сан байгуулах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцэж байна.  Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс ангид, тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж иржээ.   Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хамрах хүрээнээс хэтэрсэн ийм заалт оруулж ирж хуулийг гууль болгох гэж байна.  Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна.  Иргэд хурдан хугацаанд баялгийн сангаа байгуулж, байгалийн баялгаасаа хүртмээр байна.  Гэтэл байгалийн баялгийн өгөөжөөс гадна, төмөр зам, автозамын компаниудын орлогыг төвлөрүүлнэ.  Удирдлага зохион байгуулалтыг  “Эрдэнэс Монгол” компани хангана гэдэг заалт тусгажээ.  Ийм байж болохгүй,  чухал хуульдаа би хариуцлагатай хандмаар байна. Тэр АЗЗА-гаар яах гээд байгаа юм.  Зам засдаг компани болохоос орлого олдог компани биш.  Гашуун сухайтын замыг өнөөдөр  “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг.  Өдөртөө 1000 машин явж, 540 мянган төгрөгийн хураамж төлдөг.   Жилдээ 350 тэрбумын орлого олдог.  Тэгээд замаа засдаггүй.  “Эрдэнэс Монгол” компанийн хэдэн ажилчдын цалинг л тавьдаг. “Эрдэнэс Монгол” компанийг авч үлдэж, хэдэн саяар нь цалин авахын тулд ингэх гээд байгаа юм уу.   Бүх замуудыг, бүх төмөр замыг авч яах гээд байгаа юм. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХК-ийн  Монголын тал 50 хувийг эзэмшдэг.  Бид “Улаанбаатар төмөр зам”-ыг авч чадахгүй байгаа биз дээ.  Түүний орлогыг авах уу.  Энэ Төмөр замын компаниуд гээд.  Асуудлыг ийм байдлаар оруулж ирмээргүй байна.  Өмнө нь С зөвшөөрлийн асуудлыг ярьсан.  АТҮТ дээр байж болохгүй байна.  Авлига боллоо гээд.  Одоо С зөвшөөрлийн авлига нэг хоёр саяар тооцогддог байсан бол 20-30 сая болчихлоо. Би  энэ индэр дээрээс шүгэл үлээж байна.  Энэ авлига уул уурхайн компаниуд С зөвшөөрөл өгдөг болсноос хойш бий болсон.  Өмнө нь ч би Халтар сайд аа, төмөр зам дээр чинь 500 саяын авлига яваад байна шүү гэж сайд биш гишүүн байхдаа шүгэл үлээсэн. Үнэхээр тийм байсан, баригдсан.  Нүүрсний хулгай байна шүү гэж шүгэл үлээсэн. Өнөөдөр энэ хулгай ямар байсныг Монголын ард түмэн бүгд мэддэг болчихлоо.   Одоо та нар АЗЗА, Төмөрзамаа бүгдийг нь “Эрдэнэс Монгол” дээрээ аваад нэртэйгээр нь Зам тээврийн яамаа татан буулгачих л даа.  Ганцхан агаарын тээврийн яам гээд нэрлэчих.  Ийм байдлаар Баялгийн хуулийн үндсэн үзэл баримтлалыг гуйвуулж, чононд хонины арьс нөмрүүлсэн заалт оруулж ирж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монголын бүх замыг авна гэсэн ойлголт байхгүй ээ.  С.Бямбацогт сайд аа.  Ажлын дэд хэсгээс Гашуун сухайтын автозам 100 хувь "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн мэдэлд байна.  Гашуун сухайтын  төмөр замын 66 хувь нь "Эрдэнэс Монгол" компанид байна. Тиймээс технологийн зам нь "Эрдэнэс Таван толгой" ХХК компанийн мэдэлд байх нь зөв юм уу гэдэг санал оруулж, дэмжигдээд явж байна. Ер нь уул уурхайн том компаниуд "Эрдэнэс Монгол"-д, бодлого нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд байгаа. Энэ зам бол "Эрдэнэс Монгол" компанид очсоноороо бодлого алдагдахгүй байх. Энэ зөвхөн удирдлага гэсэн үгэнд С.Бямбацогт сайд эмзэглээд байх шиг байна.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-С.Бямбацогт сайдын асуултад хариулъя. Байнгын хороонд дэмжигдээд явсан хоёр үндэслэл байгаа юм. Ер нь энэ яамдад компаниуд байдаг нь зарчмын хувьд буруу. Өнөөдөр энэ жишиг байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бүх компаниудыг авч ирээд байлгая, бодлого алдагдаад байна гэвэл төрийн өмчийн оролцоотой Оюутолгой гээд бүх том компаниуд салбарын яаманд байж болно л доо. Гэхдээ өнөөдөр салбарын яам нь бодлогоо барьж, компаниуд нь үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлээд явах зарчим бусад яаманд үйлчлэх ёстой гэдэг үүднээс энэ асуудал байж болох нь ээ. Энэ компаниуд яаман дээр байдаг нь буруу. УУХҮЯ жишиг тогтоон ажиллаж байна. Хоёрдугаарт, энэ бол "Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтаа олж авах ёстой. Нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчдэд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцааны үр ашиг нь нэмэгдэнэ гэж хэлж хөрөнгө оруулсан компаниуд өнөөдөр Таван толгой, Гашуун сухайт гээд ажиллаж байна. Эдгээр нь "Эрдэнэс Монгол" компанийн бүрэлдэхүүнд байх ёстой.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-С.Бямбацогт сайдад буруу мэдээлэл өгсөн бололтой. Нэгдүгээрт, ажлын хэсгийн үед Баялгийн сангийн орлогыг тогтвортой байлгах асуудал бүлэг дээр уул уурхайн төрийн өмчит компаниуд, эдгээрийн удирдлага зохион байгуулалт нэгдмэл байж, орлого, ногдол ашиг нэгдсэн байдлаар төвлөрч, сангийн орлого бүрдэх үзэл баримтлалын хүрээнд тодорхой салбаруудын нэр орж явсан.  Энэ үед ажлын хэсгийн хүрээнд ярьж байгаад манай өөрийн хөрөнгө оруулсан, Хөгжлийн банкны 239 тэрбум төгрөгийн өрийг төлсөн Гашуун сухайт авсан. Бүх хөрөнгө оруулалтыг оруулсан "Таван толгой төмөр зам" компанийн үг үсэг алга байна гэдэг утгаараа авто зам, төмөр зам гэдэг үг орсон юм.  Энийг бүх авто тээврийн зам орох гэж байна гэж буруу ойлгосон байна. Хоёрдугаарт,  Гашуун сухайт замын талаар салбарын сайд тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна. Жилдээ дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн орлого олдог зам. Хөгжлийн банкны өрийг төлөөд замын зардалд есөн жилийн хугацаанд 169 сая төгрөгийг зарцуулсан байдаг. Нийт 87 тэрбумаар замын засварыг хийсэн. Өнгөрсөн жил 25 тэрбумаар зам зассан. Улсын хэмжээн дэх зам засварын төсвөөс илүү тавигдсан. Энэ жил тэр хэмжээний зам засна. Орсон орлогын 10 хувь нь л Эрдэнэс Монгол болсон охин компаниудын санхүүжилтэд зарцуулдаг. Замын хувьд хоёр авто зам, нэг төмөр замын л асуудал байгаа. Өөр асуудал байхгүй гэлээ.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.