Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51
Хүүхдүүдийг аяллаар авч явахгүй байхыг Боловсролын яамнаас анхаарууллаа9 сар 28. 11:01Боловсролын яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад анхааруулга хүргүүллээ. Баавгайн идэвхжил ажиглагдаж байгаа тул хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар агаар салхинд гаргахгүй байхыг зөвлөжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ
40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ9 сар 18. 14:31“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг намрын баяр “Номын баяр” эхэллээ. Тус байгууллагаас жил бүрийн хавар, намар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд 20 дахь намартайгаа золгож байна. 20 жилийн түүхтэй энэхүү номын баяр 40 дэх удаагаа болж байгаа нь энэ
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор "Esan - Үндэсний цахим сан"-гийн санаачилгаар түүхэн сонины үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл урлагийн онцлох түүхэн үйл явдлуудыг өгүүлэх архивын сангаас тусгайлан сонгосон 30 гаруй сонины дугаарыг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнгийн нээлтэд “И эс эй эн” компани болон “Үнэн” сонины удирдлага, төлөөллүүд оролцож, түүхэн сонины дугаарууд нь тухайн цаг үе, нийгэм соёлын өөрчлөлтийг хэрхэн баримтжуулж ирсэн тухай түүнчлэн тэдгээрийг цахимжуулан хадгалахын ач холбогдлыг танилцуулахдаа, "Техник технологийн давуу талыг дан ганц хялбар, шуурхай байдлаар дүгнэхээс илүүтэй хадгалан хамгаалах, соёл туршлагыг бүхэлд нь шинэчлэх байдлаар ашиглах нь жинхэнэ цахим шилжилт мөн" тухай онцлон тэмдэглэв. Esan.mn нь 2014 оноос хойш ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл болон судалгааны материалыг цахимжуулж, хүн бүрд хүртээмжтэй, нээлттэй сан болгон төвлөрүүлсэн Монголын хамгийн том цахим сан юм. Улмаар 2025 онд Монголын түүхэн хэвлэл мэдээллийн нэгдсэн цахим архив болох News.esan.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 11 редакцын 30,000 гаруй бүтээлийг сандаа нэгтгээд байна. Хэрэглэгч тус сайтаар зочлон, ухаалаг хайлтын системийн тусламжтайгаар хүссэн сонины дугаараа хайж унших боломжтой
Өнөөдөр есдүгээр сарын 19 сар 1. 8:52Өнөөдөр есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр
1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 17. 11:282026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Элсэлтийн цахим бүртгэлийг энэ сарын 28-ныг хүртэл E-Mongolia системээр зохион байгуулна. Энэ хичээлийн жилд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, зургаан нас хүрсэн хүүхдүүд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана. Улсын хэмжээнд нийт 75,838 хүүхэд 1 дүгээр ангид элсэх юм
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:252025-2026 оны хичээлийн жилийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 17- 28-ны өдрийг дуустал E-Mongolia системээр хүлээн авна. Энэ жил 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой
Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ8 сар 10. 11:08
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 9. 15:09Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авна. 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ