Хууль эрх зүй

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 371 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 268 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 103 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 124 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 125 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1029 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 29 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59

Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч байна.     УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх удаа “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталсан бөгөөд уг хууль 2026 оны 11 нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.     Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний хэрэг, маргааныг мэргэшсэн шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж буй шүүх эрх мэдлийн салбарын чухал шинэчлэл юм

Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5 хүнд холбогдох эрүүгийн 2501000060033 дугаартай хэргийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Н-ийн орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7,030,000 төгрөгийн шатахууны эрхийн бичиг, мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337,444,746 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн, Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438,700,000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 650,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1,088,700,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэр бүхий тээврийн хэрэгслийг бусдын нэр дээр бүртгүүлж хөрөнгө орлого нь 251,782,998 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хадам дүүгээрээ дамжуулан валют арилжиж хөрөнгө орлого нь 592,327,000 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт бэлнээр шилжүүлж, хөрөнгө орлого нь 80,214,500 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, орон сууц захиалгын гэрээний төлбөрт удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлж хөрөнгө орлого нь 535,561,250 төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, автомашин худалдан авах гэрээний төлбөрт нийт 183,640,000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 3,069,670,494 төгрөгийг хууль ёсоор олсон болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутай болохыг шүүх тогтоосон байна. Түүнчлэн үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 1,088,700,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үйлчилгээний талбай, захиалгын гэрээ байгуулж төлөлтийг гүйцэтгэн мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг буюу 251,782,998 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрийн худалдан авч буй машины төлбөрт шилжүүлж бусдын нэрээр өмчлөгчөөр бүртгүүлж мөнгө угаасан, хахууль өгөгчөөс бэлнээр авсан 102,812,100 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоолыг өөрийн төрсөн хүүгийн нэрээр худалдан авч мөнгө угаасан, үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө орлогыг нуун далдлах зорилгоор 908,800,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.А-ийн нэрээр захиалсан, 80,214,500 төгрөгөөр үйлчилгээний талбай худалдан авч мөнгө угаасан, 535,561,250 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор төрсөн хүүгийн өмчлөлд орон сууц худалдан авч мөнгө угаасан, 183,640,000 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан буюу “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргийн улмаас олсон нийт 2,835,037,848 төгрөгийг буюу их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг байнга, тогтвортойгоор нуун далдалсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн байна. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 202,812,100 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ. Б.Н нарын 5 хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Н-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,933,254,850 төгрөг, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгөө хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр эзэмшиж байсан  Лексус загварын 251,782,998 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337,444,746 төгрөгийг тус тус улсын орлогод хураан авч, яллагдагч Б.Н-ийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ

Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40

16 настай охиныг хөнөөсөн хэргийн талаар Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хаалттай хянан хэлэлцэв. Энэ хүрээнд Улсын дээд шүүх шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцэж  өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  Хяналтын шатны шүүхээс 16 настай охиныг хөнөөсөн Ц.Давгадоржыг бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээв

АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна. Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна. 2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна

Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 90 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 24 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэх агуулга бүхий гомдол мэдээллийг хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүллээ. Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам, зурвас газрыг нэр бүхий төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна

Шинэ мэдээ

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн30 минут 34 секундын өмнөАвлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо11 сар 4. 11:00Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 4. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 4. 8:47Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.