Үнэ ханш

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа3 сар 13. 8:46

Сангийн сайд Б.Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксел Никейз, Европын хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Тереса Червинска нар /2024.3.12/ “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Аймаг сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн 54.4 сая еврогоор аймаг, сумдын төвийн дэд бүтцийг шинэчилнэ. Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж барих, орон сууц барих, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үерээс хамгаалах байгууламжийг барина

Сангийн сайд Б.Жавхлан: 2024 оны улсын төсвийн нөөц хөрөнгийг бүхэлд нь цас, зудны гамшигт зарцуулна2 сар 23. 13:12

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай зудын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газрын гишүүд багт хуваарилагдан зудтай аймаг, сумдаар явж, малчдад тусламж үзүүлж байна. Таны хувьд саяхан Төв аймгийн сумдаар явлаа

ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төслийн материал хүлээн авч байна1 сар 29. 10:31

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.   ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29 тэрбум төгрөгийг 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23 хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч байна.     Сангийн яам, ХХААХҮЯ яам хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгох аж

Төсвийн хөрөнгө оруулалт 92 хувийн гүйцэтгэлтэй гарчээ1 сар 29. 10:11

Сангийн яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний удирдлагын талаар Нээлттэй нийгэм форумд сэтгүүлчид болон ТББ-ын төлөөлөлд танилцууллаа. Тодруулбал, 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг мэдээллээ.   Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргалын мэдээлснээр, өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7,917.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 1143 төсөл, арга хэмжээг 2,857.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр гүйцэтгэл 96.4 хувьтай гарчээ. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 24,476.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 140 төсөл, үйл ажиллагаа, арга хэмжээнд 1,522.7 тэрбум төгрөгийн санхүүжүүлт олгосноос гүйцэтгэл 84.8 хувьтай гарсан байна.   2023 онд нийт 1283 төслийг 4,380.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, 92 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.   2024 онд нийт 1430 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс: 1300-ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 130-ыг гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх нь. Эдгээрийн нийт төсөвт өртөг 36,510.5 тэрбум төгрөг, нийт санхүүжүүлэх дүн 5,167.4 тэрбум төгрөг болж байгаа аж. Нийт төслийн 55.5 хувийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг тэрбээр мэдээллээ.     Манай улсад жилд дунджаар ДНБ-ний 4 хувьтай тэнцэх төсвийн хөрөнгө оруулалт хийж байна.   Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамнаас мөн Төсвийн мэдээллийн цахим сангуудыг танилцуулав

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав1 сар 17. 12:56

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, манай улс руу чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан оролцож Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банк Япон улсын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэсэн итгэлийг хариуцлагатайгаар ухамсарлаж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Япон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 30 тэрбум иений “Самурай” бондын эргэн төлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг танилцуулав. Уг бондын эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банк зам тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуйн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн юм. Сангийн сайд Б.Жавхлан 50 гаруй жилийн түүхэн харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалав

“Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг санхүүжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа1 сар 12. 6:47

Сангийн сайд Б.Жавхлан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Шаннон Ковлин нар /2024.01.11/ “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 1-р үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсал” хөтөлбөр МУЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн бааз суурийг бэхжүүлэхэд чиглэж байна

Сангийн сайд Б.Жавхлан Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа1 сар 10. 12:52

Сангийн сайд Б.Жавхлан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг өнөөдөр /2024.01.09/ хүлээн авч уулзан, хоёр улс хоорондын Техникийн хамтын ажиллагаанд хялбарчилсан журам хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс техник туслалцааны төсөл тус бүрд гааль,татварын хөнгөлөлт үзүүлэхэд заавал баримт бичиг солилцож, олон улсын гэрээ байгуулдаг байсан

Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо41 минут 25 секундын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо45 минут 23 секундын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо53 минут 40 секундын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ1 цаг 3 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна4 цаг 1 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай4 цаг 6 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа4 цаг 14 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа4 цаг 20 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...4 цаг 25 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ6 цаг 8 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо6 цаг 20 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа6 цаг 28 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ8 цаг 7 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм8 цаг 20 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна8 цаг 47 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав8 цаг 56 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна9 цаг 3 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана9 цаг 10 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна9 цаг 18 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.