Дэд бүтэц

Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэх, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулахад бодлогоор дэмжин ажиллаж байна.   Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно.   Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/... цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.   Жич: Бүртгэл зөвхөн цахимаар явагдана

Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45

СЭРЭМЖЛҮҮЛЭГ! А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна

Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцов4 сар 9. 15:53

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.04.09/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа. Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар Монгол, Энэтхэг улсууд хоорондоо алс хол зайтай оршдог ч олон жилийн түүхэн харилцаатай. Одоогоор монголын хувийн агаарын тээврийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэг хоёр улсын хооронд үйлдсэн. Монгол, Энэтхэгийн хооронд аялж байгаа зорчигчид Энэтхэгийн талаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлийн арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор аялдаг. Тиймээс цаашид шууд нислэг эхлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа  илэрхийллээ. Мөн Монгол, Энэтхэгийн хооронд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиромжтой хувилбаруудыг судлах, туршилтын тээвэр хийх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон. Монгол Улсад шинээр төмөр зам барих ажил эрчимтэй явагдаж, ойрын хугацаанд зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын коридорыг барьж байгуулахаар ажиллаж байна. Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөрш орнууд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг гуравдагч зах зээл руу экспортлох саналтай байна гэдгийг онцоллоо. Ингэснээр Тавантолгойн коксжих нүүрсийг Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу экспортлох боломж нэмэгдэх юм.  Элчин сайд Атул Малхари Готсурвегийн зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, шууд нислэгтэй болж, зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсаас импортлох сонирхолтой байгаагаа хэллээ. Ташрамд дурдахад, 2010 онд Монгол Улсын Энержи Ресурс компани коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан Энэтхэг улс руу тээвэрлэх туршилтын тээвэрлэлтийг хийж байсан

Баруун бүсэд төмөр арматурын үйлдвэр байгуулах хэлэлцээр байгууллаа4 сар 4. 12:47

Монгол Улс, БНХАУ-ын талууд “Ховд-Шинжаан” бизнес форум зохион байгуулллаа. Форумын үр дүнд Монгол Улсын баруун бүсийн анхны төмөр арматурын үйлдвэр байгуулах хэлэлцээрийг "Булган Түшиг" компани БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны “Хуангчэнг Энержи” компани хооронд байгууллаа. Мөн Ховдын Аж үйлдвэрийн парк болон БНХАУ-ын Шинжааны “Үй Тиан” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж гэрээ хийсэн талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.   Арматурын үйлдвэр нь 50 мянган тонны, баруун бүсгийг төмөр, арматураар бүрэн хангах хүчин чадалтай байх аж. Үйлдвэрийн бүтээн байгуулалт эн эоны тавдугаар сард эхэлж, 10 дугаар сард бүрэн ашиглалтад орохоор тооцжээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа4 сар 3. 8:59

Монгол Улсын хилийн тухай хуулийн 19.1 дэх заалтад “Улсын хил дамнасан байгууламж барих, ашиглах, засварлах, хамгаалах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна” хэмээн заасны дагуу “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг барих асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Хилийн шугамаас доторх төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хоёр тал өөрсдөө хариуцаж, нэгэн зэрэг эхлүүлэхээр тогтсон бөгөөд тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаварт заасан. Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Ийнхүү хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн дэмжсэнээр өчигдөр Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар “Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлуудыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм. Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газраас энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын хуулийн шаардлага хангасан тухайгаа дипломат шугамаар бичгээр харилцан мэдэгдсэнээр хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байна. Ийнхүү 1955 оноос хойш 69 жилийн дараа Монгол, Хятадыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр замыг барих Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэж байгаад баяртай байна” гэж онцоллоо. БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань “Энэхүү төсөл нь хоёр улсын хөгжлийн зам бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны чухал илрэл юм

Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо9 цаг 57 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30Төрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ5 сар 10. 18:21Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.