Нүүрс тойрсон баривчилгаа 2.5 тэрбум долларын оффтейк гэрээтэй холбоотой юу?!


10-р сарын 31
7 цаг 13 минут

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Мөн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж, түүнд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “... “Эрдэнэс Тавантолгой” компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. ...Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно” гэж мэдээлсэн.

Энэ үйл явдлын маргааш нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, нөгөөдөр нь АТГ-ынхан  Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг баривчилжээ. Үүнээс гадна “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын асуудал бас яригдаж эхэлсэн. Тэрбээр Солонгост томилолтоор ажиллаж байгаагаа мэдэгджээ.  Гэхдээ хэзээ Монголд ирэхээ хэлээгүй байна. Ямартай ч Солонгост нэлээд хугацаанд ажиллаж байгаа аж.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн газрын дарга нарыг ямар учраас саатуулсан, гүйцэтгэх захиралд нь яагаад хариуцлага тооцсон нь Засгийн газар хийгээд хууль хяналтын байгууллагынхны мэдэх хэрэг юм.

Гэвч эх сурвалжуудын мэдээллээс харахад тус компанийн оффтейк гэрээтэй холбоотой ноцтой асуудлууд ил болж болзошгүй байна.

Хэдхэн хоногийн өмнө чуулган дээр энэ талаар яригджээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “...ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд төсөл хэрэгжүүлэх Хятадын барилгын компаниуд руу  “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал “Эрдэнэс Тавантолгой”-гоос гарсан юм бол” гэхэд “...Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна. Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Ер нь энэ нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш. Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө болж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна.Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар бол 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байна” гэжээ.

Дашрамд дурдахад дээр нэр дурдсан хүмүүс МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны гишүүд бөгөөд бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-г тойрон ажилд оржээ. Тухайлбал, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дэд дарга, Б.Отгонжаргал Ерөнхий нарийн бичгийн дарга, Х.Нурлат Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.89.74Иргэд   • 2022, 11 сарын 7. 22 цаг 50 минут

Ажнай Бат эрдэнэ хулгайч гэсээ муу юм бүхнийг хийдэг гэдэг

66.181.181.234T.Galbadrakh   • 2022, 11 сарын 5. 19 цаг 02 минут

Bugd l shaasan adilhan l idseer bgaa er ni medne

202.126.88.121зочин   • 2022, 11 сарын 1. 11 цаг 45 минут

Монголын Улс маш их өрөнд орж бгаа нь Манангийн мафи эдийн засгийн бүх боломжийг хулгайлж алт зэс нүүрс бүх ашигт малтмалыг 30 жил хулгайллаа хулгайлсан мөнгөөрөө цёмэнтэн хөшөө барьж улсын эдийн засгийг самарч дууслаа Манан цаашид улс орныг хөгжүүлэх ямар ч найдвар алга

192.82.83.104Зочин   • 2022, 11 сарын 1. 10 цаг 08 минут

МАФИ МАФИТАЙГАА ҮЗЭЖ БАЙНА

66.181.178.113Зочин   • 2022, 10 сарын 31. 11 цаг 53 минут

Шалгах нь зөв.Гэхдээ их нууцлалтай байх.Тэгэхгүй бол хятадууд тоглрлт хийгээд мах шиг болгочих вий.Олной хөгарвал тогоон дотроо шүү

192.82.85.178шаабар   • 2022, 10 сарын 31. 10 цаг 33 минут

Жараахайнууд л торонд орчихсон харагдаж байна. Алтан загас нь их л өндөрт байгаа даа. Дараагийн ээлжинд ганц нэг тул орвол ч учиг тайлагдах эхлэл тавигдах болов уу даа. Замхарчихгүй бол шүү.

103.57.93.239Зочин   • 2022, 10 сарын 31. 8 цаг 08 минут

Б.Ганхуяг энэ том хулгайн гол гогцоо томоохон хулгай ил болно доо



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв1 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 34 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.