Эдийн засаг

Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэх, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулахад бодлогоор дэмжин ажиллаж байна.   Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно.   Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/... цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.   Жич: Бүртгэл зөвхөн цахимаар явагдана

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 сар 2. 11:37

Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авлаа. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.    Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог

Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв4 сар 30. 15:41

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 04 дүгээр сард 1,019,299 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.   Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 83 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж нийтдээ 17,6 сая тонн нүүрс борлуулаад байна

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий4 сар 30. 10:08

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, төлөвөөс эхэлье гэж бодож байна. Энэ талаар юуны түрүүнд таны дүгнэлтийг сонсохыг хүсэж байна. -Манай улсын эдийн засаг мөчлөгийнхөө сэргэлтийн үе дээрээ байна

Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45

СЭРЭМЖЛҮҮЛЭГ! А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна

800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 135.4 ам.доллароос эхлэн дуудаж, 160.9 ам.долларт хэлцэл хийгдлээ

ЭТТ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс борлуулах ам нөхцөлтэй гэрээ байгуулаагүй4 сар 23. 15:07

Мэдэгдэлд "Эрдэнэс Тавантолгой ХК нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 632 дугаар тогтоолын дагуу олборлосон нүүрсийг зөвхөн монголын хөрөнгийн биржээр, хил нөхцлөөр борлуулан ажиллаж байна

Манлай харцага Л.Пүрэвжавын нэрэмжит барилдаан боллоо4 сар 22. 9:36

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын маань уугуул, улсын харцага цолтнуудын манлай бөх Монгол Улсын өсөх идэр, Үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит барилдаан монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Л.Пүрэвжав харцагад УИХ-ын гишүүн С.Батболд, Дундговь аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, МҮБХ болон нутгийн олон, ахан дүүс, найз нөхөд, “Ээлт хан” галын бөхчүүд хүндэтгэл үзүүллээ. Мөн Улсын харцага Л.Пүрэвжавын зүгээс “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг сумын заан Д.Мягмаржавд гардуулсан юм. Барилдаанд улс аймгийн цолтой хүчит 128 бөх барилдаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Сүүнгийн Туяа ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв. Барилдааны үеэр УИХ-ын гишүүн С.Батболд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ

Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 34 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна7 цаг 38 минутын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 44 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм7 цаг 46 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.