Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа. Тэрбээр төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал  зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв. Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм. Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгажээ. "Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байна.      Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбод, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа"-г ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэллээ. Засгийн газрын тогтоолоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин,  орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү ярилаа. 1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй

Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39

Чингэлтэй дүүргийн Ахмадын аварга шалгаруулах “ГРАУНД ГОЛЬФ”-ын тэмцээн 05 дугаар сарын 01-ний өдөр” ХАЙРХАН ХӨГЖИЛ 1” төвийн хөл бөмбөгийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  Биеийн тамир, спортын хорооны дарга Б

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно. Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Зоан Хань Дамын манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцах болсонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хүлээн авч уулзан үр дүнтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Ноён Элчин сайд томилгоот хугацаандаа хөдөө аж ахуй, аж үйлдвэр, батлан хамгаалах зэрэг олон чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан томхон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 18 дугаар хуралдааныг 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан

Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн  20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа. Өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар дүүргийн Архивын хэлтсийн дарга Д.Батчимэг, дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны М.Навчаа, Газар зохион байгуулалтын албаны дарга Х.Хишигбадрах, дүүргийн Хоймор хайрхан амралт ОНӨТҮГ-ын дарга Б.Насанбат нар мэдээлэл өглөө

Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын энэ сарын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцууллаа.   Тус хуваарь ёсоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 20-нд олгоно

“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо5 сар 2. 11:41

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг арга хэмжээг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд ковидоос хойш буюу 2021-2023 онд эерэг үр дүнтэй гарсан. Тухайлбал, 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 15.8 мянган хүнээр буурсан үзүүлэлттэй байна

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 сар 2. 9:08

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ

"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 сар 2. 8:52

Жил бүрийн тавдугаар сарын 1-нд “Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Хөдөлмөрчдийн дуу хоолойг сонсох энэхүү өдөр Олон улсын ҮЭ-ийн байгууллагаас дэвшүүлсэн “Нийгмийн шударга гэрээ - Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” зорилтын хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Монголдоо сайхан ажиллаж, амьдаръя” уриан дор өдөрлөг зохион байгууллаа

Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 22 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна8 цаг 27 минутын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 33 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм8 цаг 35 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.