Спорт

Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 сар 30. 9:31

АНЭУ-д туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн болоход манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлага дор хоёр тамирчин өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр амжилт боллоо

Олимпын дэвжээнд тулалдах О.Есүгэн4 сар 25. 9:00

Парисын олимп хаяанд ирлээ. Энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байна

Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав4 сар 24. 12:08

“Пэпси Алтан цом бүх оддын барилдаан” гуравдугаар сарын 16-ны өдөр болсон. Уг барилдааныг Монголын үндэсний бөхийг хөгжүүлэх зорилгоор Premier sport суваг, Үндэсний алтан цом, Монголын Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан. Уг барилдаанд нийт 14 бөх барилдсан бөгөөд зохион байгуулахдаа эдгээр бөхчүүдэд өгөх шагнал урамшууллаа зохион байгуулагчид урьдчилж тохирчээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө4 сар 23. 10:43

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөх юм

“Парис-2024”: Монголын тамирчдын өмсөх ёслолын хувцсыг танилцууллаа4 сар 12. 9:46

Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС “Парис 2024” Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна

“Парис-2024” паралимпын наадамд Монголын хоёр тамирчин цэц сорино4 сар 10. 12:21

Австрали улсын Сидней хотод пара байт харвааны дэлхийн чансаа олгох гранпи тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд болов. Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоогийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил паралимпын наадамд оролцох эрхээ авсан

Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино4 сар 9. 12:12

Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-нд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорихоор тэмцээн болох хотыг зорьсон байна. Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө. Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ

Э.ЦЭНДБААТАР тэргүүтэй боксчид ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцохоор шалгарлаа4 сар 8. 9:01

"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын хамгийн сүүлийн тэмцээн ирэх 5-р сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөж, Парисын рингэнд хэдэн ширэн бээлийтнүүд улсаа төлөөлөх хувьтайг шийдэх юм

Боксын олимпийн эрх олгох сорилго тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно4 сар 5. 15:06

Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг “ПАРИС-2024” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 6, 7-нд 16:00 цагаас Их тамир Олимп цогцолборт болно. Уг сорилго тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцоно

Пара жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ4 сар 3. 10:17

Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртлээ

3х3-ынхан Азийн аваргаас анх удаа хос медаль хүртлээ4 сар 1. 9:59

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж өндөрлөлөө.   Тус тэмцээнд Монголын эрэгтэй баг хэсэгтээ Шри Ланк, Тайландыг хожиж, улмаар хасагдах шатанд Катарыг буулган авч шөвгийн дөрөвт шалгарсан. Гэвч хагас шигшээд Австралийн хүчирхэг багт хожигдов

“Миягино” дэвжээ “Исэгахама”-тай нэгдэж, Хакүхо туслах ояката боллоо3 сар 29. 11:24

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээний талаар хэлэлцлээ.   Зөвлөлөөс тус дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Хочи ньюс”-ийн мэдээлснээр “Миягино” дэвжээг хэр удаан хугацаанд хаах талаар тодорхой шийдэл гараагүй аж

Серик зааны барилдах эрхийг сэргээжээ3 сар 18. 13:05

Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал 2024 оны 03-р сарын 16-ны өдөр боллоо

Б.Мөнхзаяа “Парис-2024” олимпын наадамд уралдах болзолоо биелүүллээ3 сар 18. 8:41

БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон “Сөүл-2024” марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан Б.Мөнхзаяа долдугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна

“Торгоны зам” автомашины ралли уралдаан долдугаар сард Улаанбаатар хотод болно3 сар 15. 14:13

 Монгол, Орос, Хятадын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаанны тов гарчээ.   Уг уралдааныг энэ жил долдугаар сарын 1-14-нд зохион байгуулахаар болсон байна. Энэ жилийн уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогччдын аюулгүй байдал, хил, гаалийн асуудал дээр Монгол Улсын зүгээс төрийн дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон анхаарахыг хүслээ.   “Торгоны зам” автомашины ралли уралдааныг 2019 оноос хойш зохион байгуулаагүй бөгөөд энэ жилийн уралдааны хувьд дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай гэдгээрээ онцлогтой

"Парис-2024" олимпын эрх нэгээр нэмэгдлээ3 сар 4. 9:47

Японы нийслэл Токио хотод өнөөдөр болсон "ТОКИО-2024” марафонд Монголын тамирчин, Ази тивийн аварга Галбадрахын Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн ангилалд уралдсан Г.Хишигсайхан нь Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, шагналт наймдугаар байрт шалгарсан байна

Монголын мөсөнд авиралтын дөрвөн тамирчин ДАШТ-д өрсөлдөнө2 сар 13. 9:39

Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэднээс Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт бол Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байрт орсон уулчин юм

Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.