Дэлхий

АНУ-ын анхны ерөнхийлөгчийн эдлэнд дарсны нууц агуулах олджээ4 сар 24. 14:11

АНУ-ын археологичид АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны Маунт-Вернон дахь эдлэнг нь сэргээн засварлах явцад дарсны нууц агуулах илрүүлжээ. Тоосгон шаланд доор илрүүлсэн агуулахад 250 жил хүний гар хүрээгүй байна. 1758-аас 1776 оны хооронд хадгалсан байж магадгүй брэндийг бүтэн интоороор нэрсэн байна

Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ4 сар 12. 12:59

РОМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /BBC/. МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгасан дотроос урлагийн гайхамшигтай бүтээлүүд олджээ.   Археологичдын хэлснээр, эдгээр ханын зураг бол өмнө нь энэхүү газраас олдож байсан бүтээлүүдээс хамгийн хосгүй гайхалтай нь ажээ.       Хүлээн авалтын танхимын өндөр ханан дээр Үзэсгэлэнт Хелен (Тройн Хелен) гэх зэрэг Грекийн домогт гардаг баатруудыг дүрсэлсэн байна. Уг танхимын мозайк шал нь маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд сая гаруй цагаан шигтгээгээр чимэглэжээ.     Эртний хотын гуравны нэгийнх нь талбайг галт уулын нуранги, үнс нурамнаас цэвэрлээгүй байна

Цар тахалтай холбоотой томоохон залилангийн хэргийг Европт илрүүлжээ4 сар 5. 16:18

БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /CNN/. Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зорилго бүхий Европын Холбооны /ЕХ/ тусгай сантай холбоотой залилангийн хэргээр цагдаа нар 22 хүнийг баривчилж, 600 сая гаруй еврогийн /650 сая ам.доллар/ эд хөрөнгийг хураан авчээ. Тодруулбал, ЕХ-ны прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёр хүний мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хассан байна

Сэм Бэнкман-Фрид 25 жилийн хорих ялаар шийтгүүлжээ3 сар 29. 9:23

ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 29 /ВВС/. Үйлчлүүлэгчдээсээ 8 тэрбум долларыг залилан завшсан криптовалютын FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фридэд Нью-Йорк хотын шүүх 25 жилийн хорих ял оноолоо.   Хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр Бэнкман-Фрид хэлэхдээ, биржийн үйлчлүүлэгчид ямар ч хохирол амсаагүй гэж байсныг Манхэттэний тойргийн шүүхийн шүүгч Льюис Каплан няцаажээ

Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ3 сар 23. 10:42

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.   “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын агентлагуудын мэдээлснээр, концертын танхимын ихэнх хэсэг галд автсан байна.    “Крокус Сити Холл”-д зэвсэгт халдлага болсон тухай эхний мэдээ Москвагийн цагаар 20.00 цагийн орчимд гарчээ

Финландын их сургуулиудыг төгсөгчдөд байнга оршин суух зөвшөөрөл олгоно3 сар 19. 10:35

ХЕЛЬСИНКИ, 2024 оны гуравдугаар сарын 18 /ТАСС/. Финландын их дээд сургуулиудыг төгссөн гадаадын бүх иргэнд байнга оршин суух зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Петтери Орпо мэдэгджээ.   Финландын цагаачлалын албаны мэдээллээр, өнгөрсөн онд 6 281 хүн сургуульд сурахын тулд тус улсад оршин суух хугацаагаа сунгах хүсэлт гаргасан нь нийт хүсэлт гаргасан хүмүүсийн дотор хамгийн их хувийг эзэлсэн байна.     "Гадаадын оюутнуудын ихэнх нь сургуулиа төгсөөд Финландаас явж байна

Дональд Трамп намынхаа сунгаанд ялж, Жо Байдентай дахин өрсөлдөх нь тодорхой болов3 сар 13. 14:19

Дональд Трамп Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэг авсныг “Associated Press” мэдээллээ АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ялалт байгуулж, гоморхол, өширхлөөр өдөөгдсөн улс төрийн гайхалтай эргэн ирэлтийг хийснээр тус улсын шинэ үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилж, хамгийн өндөр зардал гаргахаар байгаа сонгуулийн өрсөлдөөнд албан ёсоор орж байна. Мягмар гарагт тэрбээр Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэг авсныг “Associated Press” мэдээлжээ. Ингэснээр Дональд Трамп тус намын улс төрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай дахин өрсөлдөхөд бүх анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа юм. Тэрбээр “Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Төрийн албанд гүнзгий өөрчлөлт хийж, хууль бус цагаачлалыг зогсоож, худалдааны протекционист бодлогыг баримтлах замаар АНУ-ын дэлхийн тавцанд хүлээх үүргийг багасгах”-аа амлаж байна.  Ийнхүү Жо Байден, Дональд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нүүр тулах нь ерөнхийдөө тодорхой болсон ч үүнд сэтгэл хангалуун байгаа америкчууд тийм ч олон биш болохыг “Bloomberg” бичжээ

Европын хиймэл дагуул агаар мандалд орж шатжээ2 сар 22. 11:22

БРЮССЕЛЬ, 2024 оны хоёрдугаар сарын 22 /DW/. Тэртээ 1995 онд дэлхийг ажиглахаар хөөргөсөн Европын “ERS-2” хиймэл дагуул лхагва гарагт дэлхийн агаар мандалд орж шатсан гэж Европын Сансар судлалын агентлаг /ESA/ мэдээллээ. Хиймэл дагуулын ашиглалтын хугацааг анх гурван жилээр тооцоолсон байсан хэдий ч өдгөөгөөс 13 жилийн өмнө буюу 2011 онд даалгавраа дуусгажээ.   “ERS-2”-ын үлдэгдэл орон нутгийн цагаар 18:17 цагийн орчимд Номхон далайн хойд хэсэгт унасан гэж ESA мэдээлсэн байна. Хиймэл дагуулыг ашиглалтаас гаргахаар шийдвэрлэснээс хойш аажмаар доошилсоор байжээ. Улмаар лхагва гарагт дэлхийн гадаргуугаас 80 км өндөрт хүрсэн бөгөөд энэ үед агаар мандлын таталцал маш хүчтэй байсан тул олон хэсэгт хуваагдаж эхэлсэн гэж сансрын агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байна.   Дэлхийн  тойрог замд ажиллаж буй идэвхтэй хиймэл дагуулууд болон Олон улсын сансрын станцад аюул учруулж болзошгүй сансрын хог хаягдлыг бий болгохгүйн тулд 2.5 орчим тонн жинтэй хиймэл дагуулыг зориудаар, аажмаар буулгасан байна

Цаг агаараас шалтгаалан Хятадад галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов1 сар 22. 12:43

БЭЭЖИН, 2023 оны нэгдүгээр сарын 22 /CGTN/. Огцом хүйтэрч, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул Хятадын өмнөд болон төв нутгийн Гуандун, Хунань мужуудын хоорондох галт тэрэгний хөдөлгөөнийг бямба гаргаас мягмар гараг хүртэл түр зогсоожээ.   Хятадын цаг уурын төвөөс мэдээлснээр, бямба гаргаас эхлэн Хунань мужийн ихэнх нутгаар агаарын температур 0 хэмээс доошилжээ

Тайванийн шинэ тэргүүн Лай Чиндэ гэж хэн бэ?1 сар 15. 17:31

ТАБЭЙ, 2024 оны нэгдүгээр сарын 15 /TASS/. Нэгдүгээр сарын 13-ны өдөр Тайванийн иргэд засаг захиргааныхаа шинэ тэргүүнээр эрх баригч Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшигч, өдгөө 64 настай Лай Чиндэг сонголоо.  Олон хүүхэдтэй айлын хүүхэд, уурхайчны хүү, ЛГБТ хүмүүсийг дэмжигч тэрбээр Харвардын их сургуулийг дүүргэжээ

Ханеда нисэх буудалд гарсан ослыг шалгахад Airbus, Францын Засгийн газар тусална1 сар 3. 9:53

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 3 /NHK/. Өчигдөр буюу мягмар гарагт Токио хотын Ханеда нисэх онгоцны буудалд Japan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Японы эргийн хамгаалалтын нисэх онгоцтой мөргөлдсөн хэргийг мөрдөн шалгахад туслах мэргэжилтнүүдийн багийг Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани илгээхээр бэлтгэж байна.   Тус компани мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ осолд өртсөн А350 онгоцыг 2021 оны 11 дүгээр сард Japan Airlines компанид хүлээлгэн өгсөн гэдгийг дурджээ. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ зөвлөмжийн дагуу мэргэжилтнүүдийн багийг илгээж байна гэж Airbus мэдэгдсэн байна.   Нисэх онгоц үйлдвэрлэгч компаниас NHK телевизэд мэдээлснээр, уг шийдвэр нь Японы тээврийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой байна. Мөн мягмар гарагт Францын агаарын тээврийн аюулгүй байдлын BEA агентлаг мөрдөн шалгах багаа Япон руу илгээхээр төлөвлөж байгаагаа NHK телевизэд мэдээлсэн байна.   Ослын улмаас хоёр онгоц шатаж, эргийн хамгаалалтын албаны таван албан хаагч амиа алдаж, арилжааны нислэгийн онгоцонд байсан 379 зорчигч ослын гурван гарцаар гарч чаджээ. Зорчигчдын 14 нь гэмтэж бэртсэн эсвэл биеийн байдал нь тааруу байсантай холбоотойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна

Хятадад хүчтэй газар хөдөлсний улмаас олон хүн амиа алджээ2023, 12 сар 19. 10:19

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Гансү мужид даваа гаргийн шөнө дунд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Гансү болон хөрш залгаа Чинхай мужид 111 хүн амиа алджээ.   Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, даваа гаргийн 23:59 цагт газар хөдөлсөн байна. Гансү мужийн Жишишан-Баоан-Дуншян-Саларын өөртөө засах хошууны нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомт нь Люгоу тосгонд 10 км-ийн гүнд байжээ.    Газар хөдөлсний улмаас байшин, зам болон бусад дэд бүтэц сүйджээ

Хүүхдүүдийн дунд дэгдсэн хатгалгааны талаар Хятад улс мэдээлэл өгчээ2023, 11 сар 24. 16:10

БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /AP/. Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотой мэдээлэл өгөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ албан ёсны хүсэлтэд Хятадын холбогдох албаныхан хариу өглөө.   Тодруулбал, тус улсад “үүсгэгч нь тодорхойгүй эсвэл шинэ өвчин” илрүүлээгүй байна гэж мэдэгджээ.   Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаа талаарх нэр нь тодорхойгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, дэлхийн халдварт өвчний хяналтын албыг эш татан ДЭМБ энэ долоо хоногийн эхээр Хятад талаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг албан ёсоор хүссэн байна.   Гадаадын эрдэмтдийн хувьд нөхцөл байдлыг сайтар хянах шаардлагатай гэж мэдэгдсэн боловч Хятадад сүүлийн үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь дэлхий даяар шинэ дэгдэлт эхэлснийг илтгэнэ гэж үзэхгүй байна.   Цар тахал дэгдээж болзошгүй томуугийн шинэ омгууд болон бусад вирусүүд ихэвчлэн амьсгалын замын өвчний онош нь тодорхойгүй кластеруудаас /багц өвчлөл/ эхэлдэг. Тухайлбал, SARS, COVID-19-ийг анх мэдээлэхдээ үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгааны төрөл гэж тодорхойлж байсан юм.   Энэ сарын 13-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны удирдлагууд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг COVID-19-ийн үеэр тогтоож байсан хөл хорионы хязгаарлалтыг цуцалсантай холбон тайлбарлаж байсныг ДЭМБ тэмдэглэжээ

Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 цаг 33 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна6 цаг 37 минутын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 43 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм6 цаг 45 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.