АН-ынхны дарга нараа “авлах” оролдлогууд үргэлжилсээр...


3-р сарын 11
8 цаг 43 минут

       АН-ын ҮБХ хэний товлосноор хэзээ хуралдах вэ

УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байдаг. СЕХ-ноос баталсан сонгуулийн хуваарьт үйл ажиллагаанууд эхэлсэн. АН ч энэ сонгуулийн гол өрсөлдөгч субьектын хувьд энэ намынхан бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. Гэвч хажуугаар нь аанай л эрх мэдлийн хуваарилалтаа “ярьсаар” байгаа аж. Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээлэл яригдаж байна.
Хамгийн түрүүнд СЕХ-ноос зарласан хуанлийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүлэх ёстой. Ямартай ч АН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн амралтын өдрүүдээр хуралдаж мөрийн хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн байна. Гэхдээ мөрийн хөтөлбөр 25-наас өмнө ҮБХ-ны хурлаар бас яригдах учиртай. Тэр хурлыг АН-ын удирдлагууд товлон зарлах ёстой. АН-ын дарга Лу.Гантөмөр, генсек Д.Одбаяр нар ҮБХ-ны хурлыг 2024 оны гуравдугаар сарын 23-нд хийхээр урьдчилсан байдлаар тохирчээ. Гэвч тэр хурал түүнээс өмнө болж магадгүй нөхцөл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, АН дахь зарим фракц “...ҮБХ-ны хурлаа дарга нарынхаа дээрх товоос өмнө хийж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулъя. Бас намын удирдлагын түвшинд зарим сэлгээг хийе” гэж ярьж буй юм байна.

АН-ын дарга Лу.Гантөмөрийг АТГ-т өгчээ

Уг нь “...Гарам дээр морио сольдоггүй” гэдэг үгтэй. Энэ үг сүүлийн үед улс төрийн үйл явдлуудад ихээхэн хэрэглэгддэг болсон. Энэ удаад арай ядан эвлэж буй АН дахь зарим явдлууд энэ логиктой илүү уягдахаар байна. Сонгууль дөхсөн. Хугацаа тулсан. Гэтэл АН-ын зарим нэг фракцаас намын даргаа оролдоод эхэлжээ. Тодруулбал, “...АН-ын дарга Лу.Гантөмөрийг МоАХ фракцын зүгээс АТГ-т өгсөн” гэх мэдээлэл яригдаад эхэллээ. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаас харвал, түүнийг Боловсролын зээлийн сан, мөн “Глобал” дунд сургууль гэх мэтийн асуудлаар АТГ-т шалгуулахаар болж буй аж. Лу.Гантөмөрийн хувьд Х.Баттулгын саналуудыг хүлээж аваад хачин эвтэй байгаагаа харуулсан. Саяхан намынхаа хангайн бүсийн уулзалт дээр зэрэгцэж суугаад зургаа татуулж харагдсан. Тэр үеэр нэлээд нарийн ширийнээ ярилцсан талаар АН-ын дэд дарга хэвлэлд ярьсан байна лээ. Гэвч тэр явдлаас хойш ийн “...Лу.Гантөмөрийг АТГ-т өглөө” гэж яригдлаа. Цаад шалтгаан нь, мөнөөх л МоАХ буюу Х.Баттулгын зүгээс АН-ын дарга Лу.Гантөмөрт үзүүлдэг шахалт шаардлагатай холбоотой дуулдав. Түүнийг “...Генсекээ өг” гэсэн байна.

АН-ын генсек Э.Одбаярыг огцруулахаар ярьцгаажээ

Э.Одбаяр АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод дөрвөн сарын нүүр үзэж байна. Намынхаа дүрмийн дагуу ҮБХ, Бага хурлаараа баталгаажиж,  жинхэлнэ. Тэрбээр генсек болсноосоо хойш нам дахь олон фракцаа эвцэлдүүлэх гэж зүтгэж буй тухай эх сурвалжууд ярьдаг.  Харин түүний “нэр” тэр хурлууд руугаа орж амжих эсэх нь тодорхойгүй болоод байна. Учир нь АН-ын фракцууд, тэр дундаа Морьтон, Монде, МоАХ, Олуулаа зэрэг дээр “...Э.Одбаярыг огцруулах ёстой” гэсэн байр суурийг ярих болжээ. Тэр ч байтугай энэ асуудал АН-ын Улс төрийн зөвлөлийн түвшинд хөндөгдсөн байна. Уг нь өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Улс төрийн зөвлөлийн хурлаар маш ажил хэрэгч асуудлуудыг хэлэлцжээ. УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн бэлтгэл ажлын явц, УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам, бас АН-ын Үндсэн дүрмийн зарим заалтыг өөрчлөх талаар ярьсан байна. Мөн “...Бусад” асуудлын нэг нь “...Генсекээ хэрхэх вэ” гэдэг байсан бололтой. 
Энэ намын генсекийн асуудал ингэж өндрөө авсан нь дараагийн генсек тодорсноос л тодорхой харагдана. Тухайлбал, АН-ын фракцуудаас “...Э.Одбаярын оронд Х.Тэмүүжин генсек болгоё”, “...Генсекээр О.Алтангэрэлийг тавья”, “...Хэрвээ Э.Одбаяр генсекээр үлдвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг тэргүүн дэд даргад зүтгүүлнэ”, “...Ер нь Э.Одбаярыг сольж байж шинэ генсек тодруулсны дараа мөрийн хөтөлбөрөө эцэслэж СЕХ-нд өгье” гэх зэрэг “санал”-ууд гараад байна. 

Эх сурвалж: Б.Гарьд "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо41 минут 29 секундын өмнөНББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ44 минут 42 секундын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ47 минут 51 секундын өмнөБэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна3 цаг 24 минутын өмнөТөсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ3 цаг 30 минутын өмнөЗасаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа3 цаг 33 минутын өмнө“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно3 цаг 43 минутын өмнөЭлчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ3 цаг 48 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв3 цаг 54 минутын өмнөӨнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр4 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан4 цаг 3 минутын өмнөGlobal Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо5 сар 2. 11:41Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 сар 2. 11:37Шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө5 сар 2. 11:32Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо5 сар 2. 11:26Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 11:22“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө5 сар 2. 9:24Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:19Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа5 сар 2. 9:15“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 сар 2. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.