Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 19
8 цаг 44 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2024.04.18) Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж, орон нутгийн, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг нь 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д 13.1 хувийг, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын орлогын 5.4 хувийг тус тус бүрдүүлж, нийт ажиллах хүчний 24.9 хувь нь тус салбарт ажилладаг.

Сүүлийн жилүүдэд даяаршил, уур амьсгалын өөрчлөлт, гадаад, дотоод аялал жуулчлал, Мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт, дотоод худалдааны өсөлт, хүн, мал, амьтны гадаад, дотоод шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлээс хамаарч халдварт өвчнүүд ихээр гарах болсон төдийгүй өмнө нь гарч байгаагүй өвчнүүд шинээр бүртгэгдэн хүн, мал, амьтны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зооноз гэх бөгөөд дэлхий дээр 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувь нь зооноз өвчин байна.  Жил бүр хүний 4-5 халдварт өвчин шинээр бүртгэгдэж байгаагаас 3-4 нь буюу 75-80 хувь нь амьтнаас хүнд халдварлаж (зооноз өвчин) байгааг судалгаагаар тогтоосон. Нийт зооноз өвчний 60 хувь, сүүлийн 20 жилд шинээр бүртгэгдсэн зооноз өвчний 80 хувь нь вирусээр үүсгэгддэг байна.

Монгол Улсад хүний болон мал, амьтны зориулалттай эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлтийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулж байна.

Эмийн тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосон бөгөөд 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулснаас хойш нийтдээ 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч зарчмын хувьд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн талаарх зарчмын суурь зохицуулалт, хяналт шалгалтын талаар бүрэн тусгагдаагүй.

Одоо мөрдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хүний эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулалтыг нарийн тусгагдсан бөгөөд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зохицуулалт дүйцүүлэх байдлаар тусгагдсан нь учир дутагдалтай зохицуулалттайгаар хэрэгжүүлж ирсэн.

Иймд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, оношлуур, ариутгалын бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл, бүртгэл, үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, хангамж, хэрэглээ, хяналт шалгалттай холбогдсон харилцааг зохицуулахаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг 7 бүлэг, 24 зүйлтэйгээр боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар мал, амьтны эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын чиг үүрэг, хяналтын үүрэг илүү тодорхой болж, эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэх юм. Мал, амьтны гоц халдварт, халдварт, халдваргүй, шимэгчтэх, өвчнөөс урьдчилан болон эмчлэн сэргийлэх арга хэмжээний үр дүн сайжирч, мал, амьтны өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчинг бүрдэнэ гэдгийг төслийн танилцуулгад дурджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө14 минут 3 секундын өмнөЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв19 минут 33 секундын өмнөХэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа22 минут 37 секундын өмнө“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ29 минут 46 секундын өмнөЭрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв34 минут 45 секундын өмнөДэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав37 минут 39 секундын өмнө"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ46 минут 19 секундын өмнөЧингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа55 минут 25 секундын өмнөЭм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо1 цаг 3 минутын өмнөӨнөөдөр улаан бар өдөр1 цаг 12 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан1 цаг 15 минутын өмнөЭрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв5 сар 1. 12:28Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 1. 12:182023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов5 сар 1. 12:13Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ5 сар 1. 8:44АНУ-аас дөрвөн шинэ зүтгүүрийг хилээр оруулж ирлээ5 сар 1. 8:33“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 8:28Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр5 сар 1. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 сар 1. 8:19"Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалт зохион байгууллаа4 сар 30. 22:29Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа4 сар 30. 15:57Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв4 сар 30. 15:46Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв4 сар 30. 15:41Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 20244 сар 30. 15:37Органик бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга4 сар 30. 15:30ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төв аймгийн хоршоологчидтой уулзлаа4 сар 30. 15:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.