Амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч: Бүх насаараа хорих ял авсан этгээдийн төлөх хохирлыг Тусгай сангаас гаргадаг байя


4-р сарын 24
12 цаг 04 минут

      Дорноговь аймагт сургуульдаа явахаар гэрээсээ гараад онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

Хохирогчийн өмгөөлөгч: Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-д сэтгэл санааны хохирлыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хохирогчийн эрх зүйн байдал улам дордоод байна.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 13-д гурван хэлбэр л байгаа. Ямар нөхцөлд тусгай сангаас хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх вэ гэхээр нэгд, оршуулгын зардал. Хоёрт, эмчилгээний зардал. Гуравт, хөдөлмөр алдалтын цалин, орлогыг олгох зохицуулалттай. Үүнээс гадна дөрөвт, шүүхээс гэм буруутай этгээд бүх насаараа хоригдох ял авсан тохиолдолд энэ хуулиар зохицуулах нь зүйтэй юм байна.

Тиймээс энэ хуулиа засан сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулаад өгөөч. Тэгэхээр бүх насаараа хорих ял эдэлж байгаа тохиолдол цөөхөн байдаг юм байна. 20 хүрэх үү, үгүй юу. Эдгээрийн хохирогчдод энэ хуулиар зохицуулаад сэтгэл санааны хохирлыг нь гаргаж өгье.

Хорих анги хоёр төрөл байна. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд бол ямар нэг ажил хийхгүйгээр ганцаарчлан хоригдож байгаа. Харин бусад хоригдлууд бол ажил хийж, ажлын хөлсийг нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд нь олгох боломж байгаа. Ийм хоёр төрөл нь хорих ангид байна. Тиймээс бүх насаар нь хорих ял эдэлж байгаа этгээдийн хохирогчид хэзээ ч сэтгэл санааны хохирол олдохгүй. Иймд Тусгай сангийн хуульд оршуулгын зардал, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын цалин орлогыг олгох гэж байгаа дээр дөрөвт нь гээд энэ заалтыг л оруулчихмаар байна. Бүх насаар нь хорих ял эдэлж байгаа ялтны хохирогчид гээд оруулчихвал энэ хууль сайжрах гээд байна.

Манай хохирогчид 182 сая 500 мянган төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдсэн байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч энэ мөнгийг ялтан Гантулгаас гаргуулж авах юм байна гэдэг А4—ийн цаастай л үлдсэн гэлээ.

Тус хэргийн тухайд өнгөрсөн онд гарсан бөгөөд гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл ийнхүү хохирогчдын зүгээс сэтгэл санааны хохирлыг ялтангаас авах боломжгүй болсон талаараа мэдээллээ.

Эх сурвалж: Лхагвасүрэн ГАНТӨГС itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо2 цаг 51 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ3 цаг 10 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо3 цаг 15 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ3 цаг 19 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 цаг 59 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье6 цаг 2 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна7 цаг 59 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа9 цаг 15 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа9 цаг 25 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо9 цаг 41 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр9 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 цаг 52 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.