ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд 3 хувьтай байх төлөвтэй байна2023, 4 сар 7. 9:29

ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийг ирэх таван жилийн хугацаанд ойролцоогоор 3 хувьтай байна хэмээн урьдчилан таамаглаж байна гэж тус байгууллагын тэргүүн Кристалина Георгиева пүрэв гарагт мэдэгдлээ.   Энэ нь ОУВС-гийн 1990 оноос хойших дунд хугацааны хамгийн сул өсөлтийн төсөөлөл болж байгаа бөгөөд сүүлийн 20 жилийн дундаж 3.8 хувиас доогуур байгааг К.Георгиева онцлон хэлжээ.   Түүний хэлснээр, өсөлтийн ийм хурд нь коронавирусний цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хохирлыг арилгах, ядуурлыг бууруулахад мөн хүндрэл учруулна

Америкчуудын дундаж наслалт буурчээ2022, 12 сар 23. 16:54

 Америкчуудын дундаж наслалт сүүлийн 26 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсныг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тайлан мэдээлэл харууллаа.   Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс танилцуулсан хоёр шинэ тайланд дурдсанаар, 2021 онд нас баралтын түвшин 100 мянган хүн тутамд 835.4-өөс 879.7-д хүрч, 5.3 хувиар өссөн байна.   Ингэснээр 2020 онд 77 жилд хүрч буураад байсан америкчуудын дундаж наслалт хоёр дахь жилдээ дараалан буурснаар 76.4 жилд хүрсэн нь 1996 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ.   Хэдийгээр өнгөрсөн онд дундаж наслалт 0.6 жилээр буурсан нь бага үзүүлэлт биш боловч 2019-2020 оны хооронд 1.8 жилээр буурсантай харьцуулахад доогуур байна.   Судлаачид дундаж наслалт буурсныг “COVID-19” халдвар болон мансууруулах бодисын тун хэтрүүлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоон үзүүлэлттэй холбон тайлбарлажээ.   Хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт ойролцоо хувь хэмжээгээр буурсан байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2021 онд өмнөх оныхоос 0.7 жилээр буурч 74.2-т хүрсэн бол эмэгтэйчүүдийнх 0.6 жилээр бууран 79.3-т хүрчээ.   Арьс өнгө, үндэс угсааны хувьд ерөнхийдөө бүх бүлгийн нас баралтын түвшин өссөн байна

Аргентин улс ДАШТ-д түрүүлсэн баяраа тэмдэглэж өнөөдөр бүх нийтээр амарч байна2022, 12 сар 20. 14:02

Аргентин улс нэг өдрийн амралт зарлав Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Аргентины шигшээ багийн баярыг тэмдэглэж, энэ сарын 20-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж байгаагаа Засгийн газар нь мэдэгдлээ. Аргентины баг 20-ны өглөө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод хүрэлцэн ирж, мөн өдөр Аргентины ерөнхийлөгч тэднийг хүлээн авч уулзжээ

FTX-ийг хакердаж, 600 сая ам.долларыг нь хулгайлсан байна2022, 11 сар 15. 12:15

Баасан гарагийн орой FTX дампуурлаа зарласнаас хэдхэн цагийн дараа тус биржийн крипто хэтэвчүүдээс нийт 600 сая гаруй ам.доллар урсан гарч буйг мэджээ. Удалгүй FTX-ийн зүгээс албан ёсны Telegram хуудсаараа дамжуулан халдлагад өртсөн тухайгаа албан ёсоор мэдэгдэхийн сацуу хэрэглэгчид ямар нэгэн шинэчлэлт татаж авахгүй байхаас гадна FTX-ийн бүх программаа устгах заавар өгсөн байна. FTX US болон FTX.com нар бүх дижитал хөрөнгөө хөдөлгөөнгүй хадгалах агуулах руу шилжүүлж байсан аж

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Балид уулзана2022, 11 сар 11. 10:36

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд Индонезын Бали аралд уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлжээ.    Түүний мэдээлснээр, хоёр удирдагчийн хэлэлцээг 11 дүгээр 14-нд товлосон байна.    Удирдагчид АНУ, БНХАУ-ын хооронд холбоо харилцааны сувгуудыг хадгалах, өргөжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ.    Түүнчлэн хоёр орны өрсөлдөөнтэй холбоотой болон харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.   АНУ, БНХАУ-ын удирдагчид мөн дэлхийн хамтын нийгэмлэгт нөлөөлж буй олон улсын асуудлыг зохицуулах асуудлыг хөндөнө гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлсэн байна.   Үүний сацуу, уулзалтын үеэр Ж.Байден хэд хэдэн асуудлаар Вашингтон санаа зовж буйг илэрхийлнэ гэж нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын засаг захиргааны албан ёсны төлөөлөгч мэдээлжээ

Бүгд найрамдах намынхан сонгуульд ялбал АНУ-ын Украинд үзүүлэх дэмжлэг буурах уу2022, 11 сар 9. 13:53

Бүгд найрамдахчууд сонгуульд ялбал АНУ-ын Украинд үзүүлэх дэмжлэг буурах уу   АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэвлэлийн нарийн бичгийн дарга Карен Жан-Пьер “Конгрессын завсрын сонгуулийн үр дүнгээс үл хамааран Вашингтон Украиныг дэмжих болно. АНУ-ын дэмжлэг тогтвортой, хөдлөшгүй болно гэдэгт бид итгэлтэй байна" гэж өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Түүний хэлснээр, Байден Украинд үзүүлэх тусламжийн асуудлаар нам дамнасан хамтын ажиллагааг аль болох эрэлхийлж байгаа гэнэ. Харин Төлөөлөгчдийн танхимд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Бүгд найрамдах намын тэргүүн Кевин МакКарти өмнө нь АНУ Украинд үзүүлэх цэргийн болон эдийн засгийн тусламжаа бууруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэдийгээр Бүгд найрамдахчууд Киевийг үргэлжлүүлэх дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа ч намын төлөөлөгчид АНУ-ын Украинд үзүүлж буй тусламжийн хэмжээг удаа дараа шүүмжилсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар АНУ Укрианы зэвсэгт хүчнийг  пуужин харвах төхөөрөмж, нисгэгчгүй онгоц, их бууны сум, машин техникээр хангадаг

Твиттерийн нэг сая орчим хэрэглэгч хаягаа устгажээ2022, 11 сар 4. 16:03

Илон Маск Твиттерийг худалдан авснаас хойш нэг сая орчим хэрэглэгч хаягаа устгажээ 1 цаг 6 минутын өмнө0 Өнгөрөгч долоо хоногт тэрбумтан Илон Маск Твиттер платформыг худалдан авснаас хойш ойролцоогоор нэг сая орчим хэрэглэгч хаягаа устгажээ. Bot Sentinel гэх байгууллагаас цуглуулсан тоон мэдээллээс үзвэл аравдугаар сарын 27-оос арваннэгдүгээр сарын 1-ий өдрийн хооронд нийт 877,000 хэрэглэгч хаягаа идэвхгүй болгосон бол дээрх хугацаанд Твиттер 497,000 хэрэглэгчийн хаягийг хаасан байна

Газрын тосны компаниуд дайнаас гэнэтийн ашиг олж байна гэв2022, 11 сар 3. 12:28

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден газрын тос, байгалийн хийн компаниудад хандан өмнөх улиралд олсон их хэмжээний ашгаа үйлдвэрлэлийн гарц нэмэгдүүлэхэд эсвэл илүү өндөр татвар төлөхөд зориулахыг Даваа гарагт уриаллаа. Инфляцад дарлагдсан америкчууд автомашинаа шатахуунаар дүүргэж чадахгүй багахан хэмжээгээр худалдан авч байхад газрын тосны тэргүүлэгч компаниуд үлэмж хэмжээний ашиг олж буйг Байден шүүмжиллээ. Тэрбээр “Тэдний ашиг бол дайнаас үүдэлтэй гэнэтийн ашиг юм

NASA 71 тэрбум ам.долларын эдийн засгийн бүтээмжтэй ажилласан гэв2022, 11 сар 1. 10:45

NASA эдийн засгийн үр нөлөөллийн тайлангаа танилцууллаа 10 сарын 31. 23:220 NASA өмнөх оны санхүүгийн нэг жилийн эдийн засгийн үр нөлөөллийн тайлангаа Баасан гарагт танилцууллаа

АНУ, Тайвань хамтран зэвсгийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ2022, 10 сар 20. 11:22

Nikkei Shimbun сонины 19-ний өдөр мэдээлснээр, Жо Байдены засаг захиргаа Тайваньтай хамтран зэвсэг үйлдвэрлэх төлөвлөгөөг хэлэлцэж байгаа талаар онцолжээ. Тус мэдээнд дурдсанаар, АНУ-ын засгийн газар Тайваньтай хамтран агаарын довтолгооноос хамгаалах зөөврийн систем, өндөр хурдны хөдөлгөөнт их бууны пуужингийн систем, сум зэргийг үйлдвэрлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа аж. Тус хоёр орон хамтран зэвсэг үйлдвэрлэх тал дээр эхний шатны хэлэлцээр эхэлсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ

"Амазон"компани ирэх улиралд гэрээтээр 150 мянган ажилтан шинээр авна2022, 10 сар 7. 16:20

 Амазон компани жилийн хамгийн ачаалалтай улиралд бэлтгэн гэрээт, бүтэн болон хагас цагийн нийт 150,000 орон тоонд шинээр ажилтан авах болжээ. Энэ талаар тэд пүрэв гарагт мэдэгдсэн бөгөөд Ассошэйтэд Пресс агентлагаас дүгнэж байгаагаар Амазон харьцангуй шинэлэг арга барилаар ажиллаж байна гэсэн юм. Амазоны хувьд сүнсний баяр, талархалын баяр, зул сар, шинэ жилийн үеэр ачаалал нь эрс нэмэгддэг тул улирлын чанартай ажил олгодог билээ. Тийнхүү тэд өмнө жил мөн 150,000 хүнийг шинээр ажилд аван ажиллуулж байжээ. Шинээр ажилд орогсдын хувьд цагт дунджаар 19 ам.долларын хөлстэй ажиллах бөгөөд цалин хөлсний хэмжээ ажилтны аль мужид, ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үүдэн хэлбэлзэх гэнэ

Ким Кардашьян коин сурталчлаад 1.26 сая ам.долларын торгууль төлөх болжээ2022, 10 сар 4. 13:27

Реалити шоуны од Ким Кардашиян ЭфериумМакс гэх коиныг 250 мянган ам.доллараар өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан сурталчилсан  ч төлбөртэй сурталчилгаа гэж тодотгоогүй учраас 1.26 сая ам.долларын торгууль төлөх болжээ. Түүний зүгээс торгууль төлөхийг хүлээн зөвшөөрсөн юм.

Нийгмийн сүлжээний чатаар санхүүгийн хэлэлцээр хийсэн нь хууль зөрчсөн гэж үзжээ2022, 10 сар 3. 14:50

АНУ  Barclays, Bank of America, Citigroup, Credit Suisse, Goldman Sachs, Morgan Stanley, UBS зэрэг олон улсад тэргүүлэгч 16 санхүүгийн компанид нэгдсэн дүнгээр 1.8 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Эдгээр компанийн ажилтнууд нийгмийн сүлжээний чат, аппликейшн болон ухаалаг гар утас зэрэг хувийн хэрэглээний төхөөрөмжөөр бизнес, санхүүгийн яриа, хэлэлцээр хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Bank of America болон Nomura нараас бусад компани зөрчил гаргасан буруугаа хүлээн зөвшөөрч үйл ажиллагааны дотоод журмаа шинэчилж эхэлсэн

Goldman Sachs дахь хүйсээр ялгаварлан гадуурхсан хэрэг бэлгийн хүчирхийллийн хэрэг болжээ2022, 9 сар 26. 15:15

Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны эмэгтэй ажилтнууд ижил түвшний эрэгтэй ажилчдаас 8-20 хувиар бага цалин авдаг, тушаал дэвшүүлэх сонголтод эрчүүдийг илүүд үздэг тухай шүүхийн маргаан 2010 оноос хойш үргэлжилж байна

Шинэ мэдээ

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ1 цаг 58 минутын өмнөД.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө5 цаг 25 минутын өмнөХэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг5 цаг 31 минутын өмнөДүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно5 цаг 37 минутын өмнө“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”5 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо6 цаг 33 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв6 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан6 цаг 44 минутын өмнө“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна7 сар 22. 13:46Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ7 сар 22. 13:42Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа7 сар 22. 12:46Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой7 сар 22. 12:39Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт7 сар 22. 10:52Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа7 сар 22. 10:43Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг дараах 3 сувгаар төлөх боломжтой7 сар 22. 10:38Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 22. 10:34Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ7 сар 22. 10:22Бүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ7 сар 22. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 сар 22. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 22. 8:58БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав7 сар 21. 18:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно7 сар 21. 18:03Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 21. 17:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.