Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.05.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн нь “хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”  гэж тус тус заасан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж тус тус  заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолыг  нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүний тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж байгаа байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах; 2/Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулсан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх; 3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад заасан цогц төслийг улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр зохих журмын дагуу гүйцэтгүүлэхээр тооцож, эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд үе шаттай тусгаж байх; 4/цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүрд тавьж шийдвэрлүүлэх. Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна

Шинэ мэдээ

LifeStyle news

Маргааш Олон улсын гэр бүлийн өдөр2 цагийн өмнөС.Чинзориг: Сувилагч бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна2 цаг 5 минутын өмнөНогоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна2 цаг 15 минутын өмнөУлсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ4 цаг 13 минутын өмнө"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"4 цаг 18 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа4 цаг 26 минутын өмнө“Хүүхдийн хөгжил, суралцах үйл”-ийн загварыг танилцуулах сургалт хийлээ4 цаг 36 минутын өмнөЧингэлтэй дүүргийн хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ5 цаг 23 минутын өмнөГовьсүмбэр аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын эхний нээлтүүд боллоо5 цаг 41 минутын өмнөОлон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5 цаг 53 минутын өмнөӨнөөдөр хоёр хар мэнгэтэй шар бар өдөр5 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан6 цаг 1 минутын өмнөБага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20
[lifestyles]

Анализ ярилцлага

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, төлөвөөс эхэлье гэж бодож байна. Энэ талаар юуны түрүүнд таны дүгнэлтийг сонсохыг хүсэж байна. -Манай улсын эдийн засаг мөчлөгийнхөө сэргэлтийн үе дээрээ байна

Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.  -УИХ Баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Таныг стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хүний хувьд биш, уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа энэ салбарын мэр гэжлийн хүний тухайд со нирхох нэг асуулт байна

М.Оюунчимэг: Иргэдийг санхүүгийн дарамтад оруулж байгаа үйлчлэл муу, өндөр үнэтэй эмийн шахааг цэгцэлнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүнээр та ажиллаж байгаа. Өнөөгийн нийгэмд эмийн асуудлаас болж монгол хүний эрүүл мэнд, амь нас яригдаж байна

Хурандаа О.Ганхуяг: Дүнжингаравын хийн дэлбэрэлтийн дүгнэлт одоо болтол гараагүй байгаа нь хачирхалтай

Таван сар хүрэхгүй хугацаанд таван гал сөнөөгч ажил үүргээ гүйцэтгэж байгаад алтан амиа алдаад байна. Энэ нь Онцгой байдлын байгууллагын түүхэнд байгаагүй ноцтой үзэгдэл гэдгийг албаныхан төдийгүй улс даяар хэлэлцэж байна

Т.Одбаяр: Баялгийн сангийн тухай хуулийг өнөөгийн нийгэмд гэхээс илүү үр хойчдоо зориулан батлах хэрэгтэй

Хууль зүйн ухааны магистр, хуульч, улс төр судлаач Т.Одбаяртай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа. -Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барилаа. Уг хуулийн төсөлтэй танилцсан уу та? -Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт одоогоос таван жилийн өмнө санал хүргүүлж байсан

П.Батхишиг: Авлигын индексээ урагшлуулахын тулд авлигын мөнгөө нуухад ашиглагддаг компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэлжүүлэх ажил чухал

УИХ-ын дэд даргын нийгмийн бодлогын зөвлөх, эдийн засагч, улс төр судлаач П.Батхишигтэй авлигын индексийн асуудлаар ярилцлаа. -Саяхан олон улсын байгууллага улс орнуудын авлигын индексийг зарласан. Манай улсын хувьд байр ухарсан байсан

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.