Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэрүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав5 сар 14. 15:37

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.05.14) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Шуничи Накада тэрүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төлөөлөгчидтэй уулзаж байгаатай баяртай байна гээд ноён Ш.Накадагийн хийж буй хүнсний зонхилох хэрэглээнээс хүнсний бус хэрэглээ рүү шилжих судалгаа нь Монгол Улсын хөгжилд нэн чухал шаардлагатай болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв.   Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада хэлэхдээ, бид хуримтлуулсан туршлагаа олон улсад танилцуулдаг ба энэ удаад Монголын нөхцөл байдалтай танилцан судалгаа хийж, Япон Улсын хөдөө аж ауйн хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, уг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хоршоо болон бусад нэгжийн бүтцийн талаарх мэдээлэл, мөн хүнсний аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэсэн бөгөөд цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.   Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлаар хэлэцэж буй энэ үед Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадагийн боловсруулсан судалгаагаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа5 сар 14. 9:58

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.   Уг хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн  дор зургаан сарын хугацаанд 150 оролцогчтой болж өндөрлөсөн юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нар өнөөдөр (2024.05.13) “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, талархал илэрхийллээ.   Улс орон бүр өөрийн онцлогт тохирсон өсвөр үе, залуучуудад зориулсан парламентын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Зөв мэдлэг, мэдээлэлтэй, оролцоотой, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд “Өсвөрийн парламент” хөтөлбөр чухал үүрэгтэй бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлж, хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат хэлсэн үгэндээ онцлов.   Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг улам сайжруулахыг эрмэлзэж байгааг тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулж, парламентын боловсролыг олгох нарийвчилсан зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгааг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5 сар 14. 8:31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.05.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.   Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д Монгол Улсын иргэн нь “хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”  гэж тус тус заасан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж тус тус  заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог

“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03

"Шинэ хоршоо" хөдөлгөөн амжилттай хэрэгжиж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо 2024 оны 5-р сард 13 гишүүнтэйгээр байгуулагджээ. “Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолыг  нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүний тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж байгаа байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах; 2/Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулсан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх; 3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад заасан цогц төслийг улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр зохих журмын дагуу гүйцэтгүүлэхээр тооцож, эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд үе шаттай тусгаж байх; 4/цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүрд тавьж шийдвэрлүүлэх. Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна

146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд орон нутагт ажиллаж байгаа албан хаагчидтай цахимаар холбогдож, мэдээлэл солилцлоо. Өнөөдрийн байдлаар 146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр өнөөдөр (2024.05.11) хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.     “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.   Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм

Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32

Жаргалант сумын ЗДТГ -ын нэг давхарт байрлах "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийг түшиглэн ажиллаж буй энэхүү цэгээс малчид “Шинэ хоршоо" хөдөлгөөний талаар цогц мэдээлэл зөвлөгөө, арга зүйн дэмжлэг авах боломжтой. "Шинэ хоршоо" хөдөлгөөн нь малчид сайн дураараа нэгдэж хоршсоноор хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хамтдаа хөгжих боломжийг олгох юм. Тухайлбал, хоршооны нэг малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авах боломжтой

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2024.05.09) Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдсан “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын хамт оролцлоо. Тус аймгийн эдийн засгийн тулгуур хөгжлийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хэмээн тодорхойлж, “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл” эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.   Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, нөхөн сэргээгдэж, ургаж, төлжиж байдаг энэхүү салбар бол хойд бүс нутгийн хөгжлийн нэгэн хөдөлгөгч хүч юм хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх үүргийг Засгийн газарт өгч, Монгол Улсын 2023 оны төсөвт 223 тэрбум төгрөг, 2024 оны төсөвт 123 тэрбум төгрөгийн санхүүжилт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгааг тэмдэглэв.   Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт Хөвсгөл аймагт багагүй хэмжээнд хийгдэж байгааг дурдсан юм. Тухайлбал, тус аймагт “Шинэ хөдөө” төслийг санаачлан хэрэгжүүлж иргэд, аж ахуй нэгж, хоршоодод хадлангийн нөөц бүрдүүлэх, ногоон тэжээл тариалах иж бүрдэл 6 ширхэг, төмс хүнсний ногоо тариалах иж бүрдэл 2 ширхэг, хүлэмж 121 ширхэгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна

“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өнөөдөр (2024.05.10) Гадаад харилцааны яаманд боллоо.   Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент - 2023" хөтөлбөрт 150 сурагч хамрагдсан юм.   “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зургаан сарын турш өрнөж, оролцогчид орчны эрүүл мэнд, парламентын боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсны зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.   Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороо, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв.   Оролцогчид нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явуулж, санал дүгнэлтээ гаргалаа. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрх болон бусад эрхийг хамгаалах тухай” асуудлыг хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцуулга хийв.     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Парламентын боловсрол хөтөлбөрт өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын тухай” асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээлэл хийв.       Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд сэдвийн хүрээнд Улсын төсөвт хэрхэн тусгагдсан талаарх мэдээлэл болон, цаашид анхаарах асуудлын тухай” асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа улсын төсвийг хэлэлцэх дэг, үйл явцын талаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Жавхлантөгс хөтөлбөрийн оролцогчдын хийсэн үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулав.   Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин бүрдүүлэхэд хүүхэд, өсвөр насныхны оролцоог дэмжих тухай” асуудлыг хэлэлцэж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн мэдээлэл хийсэн юм

Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа

Шинэ мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накада тэрүүтэй төлөөлөгчдийг хүлээн уулзав5 сар 14. 15:37Өвөрхангайд болсон “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтад 400 хүн оролцлоо5 сар 14. 15:32Монголын хоёр уулчин Эверестэд сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр болжээ5 сар 14. 15:27Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын эрхээ авлаа5 сар 14. 15:21Маргааш Олон улсын гэр бүлийн өдөр5 сар 14. 12:24С.Чинзориг: Сувилагч бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр бодлогын тодорхой шийдлийг гарган ажиллаж байна5 сар 14. 12:19Ногоон автобусны сонсголыг тавдугаар сарын 21, 22-нд явуулна5 сар 14. 12:09Улсын Их Хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ5 сар 14. 10:11"Сувилагч маш сайн сонсогч, өвчтөнд урам өгдөг байх ёстой"5 сар 14. 10:06“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан байгууллагуудад батламж гардууллаа5 сар 14. 9:58“Хүүхдийн хөгжил, суралцах үйл”-ийн загварыг танилцуулах сургалт хийлээ5 сар 14. 9:48Чингэлтэй дүүргийн хүүхэд багачуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэллээ5 сар 14. 9:01Говьсүмбэр аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын эхний нээлтүүд боллоо5 сар 14. 8:42Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5 сар 14. 8:31Өнөөдөр хоёр хар мэнгэтэй шар бар өдөр5 сар 14. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 14. 8:23Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.