Эдийн засаг

“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03

"Шинэ хоршоо" хөдөлгөөн амжилттай хэрэгжиж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо 2024 оны 5-р сард 13 гишүүнтэйгээр байгуулагджээ. “Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна

Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11%-д хүргэх шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцнэ гэж үзсэн байна. Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотод 6.1%-тай гарчээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 3 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52 ам.доллароос эхлэн дуудаж, 55 ам.долларт хэлцэл хийгдлээ

Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын боловсон хүчнээ бэлтгэх, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгтэй суралцуулахад бодлогоор дэмжин ажиллаж байна.   Олон улсын далайн их сургуулиудын холбоо (IAMU)-ны албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд зориулан сургалтын төлбөр, оюутны дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгээр бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 тэтгэлэг олгоно.   Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас 06 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/... цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.   Жич: Бүртгэл зөвхөн цахимаар явагдана

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 сар 2. 11:37

Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авлаа. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.    Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог

Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв4 сар 30. 15:41

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 04 дүгээр сард 1,019,299 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.   Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 83 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж нийтдээ 17,6 сая тонн нүүрс борлуулаад байна

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий4 сар 30. 10:08

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, төлөвөөс эхэлье гэж бодож байна. Энэ талаар юуны түрүүнд таны дүгнэлтийг сонсохыг хүсэж байна. -Манай улсын эдийн засаг мөчлөгийнхөө сэргэлтийн үе дээрээ байна

Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45

СЭРЭМЖЛҮҮЛЭГ! А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын үзлэг хийлээ. Тэнгэр бүүдгэр, цасан шуургатай байна

800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 135.4 ам.доллароос эхлэн дуудаж, 160.9 ам.долларт хэлцэл хийгдлээ

Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.