Нийгэм

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10

Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас  тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт гарсан /2024.05.12/ ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа

“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50

Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг өргөх, тэдний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд зохион байгуулагддаг “Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Чингэлтэй дүүргийн хувьд 144,249 хүн амтай. Дүүргийн иргэдэд 16 өрхийн эрүүл мэндийн төвийн  эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн анхан шатны цогц тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг

Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44

Монгол Улсын Засгийн газраас хавдрын тусламж, үйлчилгээний чиглэлээр олон улсын хөндлөнгийн үнэлгээний багт хүсэлт тавьсны дагуу Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан баг үнэлгээ хийхээр манай улсад энэ сарын 6-10-ны өдрүүдэд ажиллалаа.​​​​   Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат олон улсын хамтарсан үнэлгээний багийнхныг хүлээж авч уулзахдаа хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, төвлөрлийг сааруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж буйгаа хэлсэн.   Манай улс хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон улсын хөндлөнгийн үнэлгээг хоёрдахь удаагаа хийлгэж байгаа бөгөөд тус үнэлгээний багтай гурван сарын хугацаанд 20 гаруй удаа цахимаар ажлын хэсгийн хурал хийж, хавдрын тусламж үйлчилгээний бодлого, эрх зүйн орчны өөрийн үнэлгээ болон бусад шаардлагатай мэдээллийг илгээж байсан юм.   Уулзалтын үеэр олон улсын үнэлгээний багийнхан өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв, "Интермед" эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсанаа дуулгалаа.   Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн комиссын ажлын албатай уулзаж, цацрагийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын чиглэлээр үнэлгээ хийсэн ба Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн холбогдох хөтөлбөрийн эрдэмтэн, профессоруудтай хавдрын хүний нөөцийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын талаар санал солилцсон байна.   Олон улсын хамтарсан үнэлгээний багийн урьдчилсан зөвлөмж, дүгнэлтээр хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх мэдээ мэдээллийг хүн амын зан үйлийн судалгаанд үндэслэн зохион байгуулах, эрт илрүүлгийн шинжилгээг оновчтой болгох, эрт илрүүлгээр илэрсэн тохиолдол бүрийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хугацаа алдалгүй хамруулах, хавдрын тусламж, үйлчилгээнд өвчтөний ар гэрийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг бий болгож хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэв.    Түүнчлэн хамтарсан үнэлгээний багт ажилласан олон улсын байгууллагууд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.   Энэхүү хөндлөнгийн үнэлгээний эцсийн зөвлөмж арваннэгдүгээр сард гарна

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр өнөөдөр (2024.05.11) хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.     “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.   Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм

ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлтэй хамтран бүртгэлийн болон бүртгэлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг сайжруулахад эм бүртгүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор танхимын сургалтыг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа. Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, гадны эм үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар болон үндэсний эмийн үйлдвэрийн төлөөлөл, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан. Тус сургалтаар Фармаковижилансын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба эмийн зохистой хэрэглээний суурь асуудал болох эмийн хэрэглэх заавар боловсруулалт, баталгаажилт болон манай улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт зэрэг үндсэн гурван асуудлыг хөндөж ярилцлаа. Энэхүү сургалт нь эрх зүйн зохицуулалт болон тулгамдаж буй асуудлын талаар эм бүртгүүлэгчийг нэгдсэн мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохицуулалтын агентлаг, мэргэжлийн салбар зөвлөл, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чухал  ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо

УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд "Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг өнөөдөр /2024-05-10 / зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны  доктор Б.Хишигжаргал эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлж хэлсэн үгэндээ  “Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Дэлхий нийтээр сувилагчийн орон тооны хомсдолд орж, сувилагч нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43

Орхон аймгийн эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүддээ зориулж “Бидний сувилагч, Бидний ирээдүй” баярын хурлыг энэ сарын 9-нд зохион байгууллаа.Хурлыг нээж ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргал, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Батцэнгэл, УИХ-ын гишүүн Д.Батлутын бие төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн.Энэ үеэр “Эрдэнийн дэнлүү” шилдэг сувилагч шалгаруулах арга хэмжээ болсон бөгөөд шилдэг сувилагчаар БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Маруушийн Нямсүрэн шалгарав.Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс “Алтан гадас” одонгоор “Анхны оч” ӨЭМТ-ийн сувилагч Б.Удвал тэргүүтэй төрийн болон орон нутгийн шагналаар 50 гаруй хүн шагнагдсан юм

“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39

Цахим шилжилтэд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх, тулгарч буй асуудал, санал шүүмжийг сонсох “Шилэн төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас зохион байгуулж буй тус зөвлөгөөнд өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчид, цагдаагийн болон онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн оролцлоо. Тус зөвлөгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал,  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо. Цахим шилжилтийн бодит үр дүн иргэдийн аж амьдралыг хөнгөвчилж, оновчлох, хүнд суртал, авилгаас ангид болгосноор илэрнэ

“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар,  Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан өнөөдөр (2024.05.10) Гадаад харилцааны яаманд боллоо.   Өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролын талаар мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, орчны эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих зорилготой "Өсвөрийн парламент - 2023" хөтөлбөрт 150 сурагч хамрагдсан юм.   “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зургаан сарын турш өрнөж, оролцогчид орчны эрүүл мэнд, парламентын боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсны зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэн бүхнээрээ дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажлуудыг хийсэн.   Монгол Улсын өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн оролцогчид Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсөв, эдийн засгийн байнгын хороо, Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хороонд тус тус хуваарилагдаж, дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцэв.   Оролцогчид нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явуулж, санал дүгнэлтээ гаргалаа. Тодруулбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хүүхдийн цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрах эрх болон бусад эрхийг хамгаалах тухай” асуудлыг хэлэлцэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Хишигжаргал танилцуулга хийв.     Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Парламентын боловсрол хөтөлбөрт өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын тухай” асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар мэдээлэл хийв.       Харин Төсөв, эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд сэдвийн хүрээнд Улсын төсөвт хэрхэн тусгагдсан талаарх мэдээлэл болон, цаашид анхаарах асуудлын тухай” асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа улсын төсвийг хэлэлцэх дэг, үйл явцын талаар мэдээлэл өгсөн бол Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн н.Жавхлантөгс хөтөлбөрийн оролцогчдын хийсэн үнэлгээний үр дүнгийн талаар танилцуулав.   Хууль зүй, цахим хөгжлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл орчин бүрдүүлэхэд хүүхэд, өсвөр насныхны оролцоог дэмжих тухай” асуудлыг хэлэлцэж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн мэдээлэл хийсэн юм

С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19

-БАЯНХОНГОРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ЧУУЛЖ БАЙНА-  ЭМЯ, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.Зөвлөгөөнд тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, сум, багийн Засаг дарга 380 гаруй хүн оролцож, эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл авч, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй үйл явц, тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцан, цаашдын зорилго зорилтоо тодорхойлж буй юм. Зөвлөгөөний нээлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийж хэлсэн үгэндээ 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрсөн бөгөөд КОВИД-19 цар тахлын улмаас салбарт гарсан ухралтыг зогсоож, зарим талаар цар тахлын өмнөх түвшинд хүргэж чадсаныг тэмдэглэв. Сайд Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгын хэрэгжилтийг “дунд зэрэг” гэж үнэлсэн ба цаашид бид олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагаа өөрчилж, бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод “2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч, 2012 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгдээгүй байсан салбарын хуулиудыг шинэчлэх ажлыг эхлүүлж, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлууллаа. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм.Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тав тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, шаардлагатай хөрөнгө оруулалтыг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ дурдсан.Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож баянхонгорчуудын эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг захилаа.ЭМЯ энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/208 тоот тушаалаар Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ”-г батлуулан, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх  цогц арга хэмжээний төлөвлөгөөг бусад яамдын оролцоотой хамтран баталж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.Удирдах ажилтны зөвлөгөөнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдаж, үндсэн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавилаа

УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь ахмад ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж, дэмжих зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог энэ сарын 9-нд тус эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд зохион байгууллаа.Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Захиргаа, хүний нөөцийн албаны дарга П.Мөнхтуул, Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Доржханд нар ахмадуудаа хүлээж авч уулзсан.Эхний үзлэгт эмнэлгийн ахмад ажилтан Д.Чулуунцэцэг, Н.Оюунцэцэг, П.Тэрбиш, С.Янжмаа, Б.Буяндэлгэр, Д.Сайханцэцэг, Н.Цэрэнбадам, Н.Наранцацралт, У.Цэнд, Б.Наранцэцэг нарын 10 хүн хамрагдлаа. Цаашид эмнэлгийн зүгээс үлдсэн ахмад ажилтнуудаа үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах юм

Шинэ мэдээ

Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ5 сар 13. 15:10“Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо5 сар 13. 15:03Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 13. 14:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5 сар 13. 14:50Мөнгөний бодлогын хүүг бууруулж, 11 хувь болгов5 сар 13. 14:44Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 13. 14:34Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ5 сар 13. 14:25“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 19 дугаарын тойм5 сар 13. 14:18Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо5 сар 13. 14:10Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ5 сар 13. 14:05Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 сар 13. 9:26146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна5 сар 13. 9:16“Дуудлага” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө5 сар 13. 8:50Хавдрын тусламж үйлчилгээнд цогц үнэлгээ хийлээ5 сар 13. 8:44Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо5 сар 13. 8:37“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа5 сар 13. 8:29УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.13-05.175 сар 13. 8:24Өнөөдөр улаагчин үхэр өдөр5 сар 13. 8:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан5 сар 13. 8:16ЭЭХХЗГ: Эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах сургалт явуулав5 сар 12. 11:38“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй боллоо5 сар 12. 11:35Ховд аймагт “Малчдад туслах үйлчилгээний цэг" байгууллаа5 сар 12. 11:32Цэвэрлэгээг хэвшил болгоё5 сар 12. 11:26Т.Тулга, Э.Даваанасан нар Олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа5 сар 12. 11:21УНТЭ: Сувилагчид мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө5 сар 12. 11:15УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо5 сар 12. 11:10Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа5 сар 12. 11:05Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо5 сар 10. 18:43“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо5 сар 10. 18:39“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо5 сар 10. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.