Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ
Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ болно. Энэхүү олон улсын хуралд Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах албан ёсны шинжлэх ухааны баримт бичиг болох “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан” /атлас/-г шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцуулав. Монгол орны цөлжилтийн үндэсний үнэлгээг 1989 оноос үе шаттай шинэчилж иржээ
Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11“Засгийн газрын үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улс “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэвч, “Оксфорд Инсайтс” байгууллагаас жил бүр гаргадаг “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 188 орноос 98-д эрэмбэлэгдсэн ч “стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичигтэй эсэх” гэсэн чиглэлд “0” оноо авсан нь үндэсний хэмжээний стратегийг боловсруулах шаардлагатайг илтгэж байгаа юм. Зөвлөлийг байгуулснаар, хиймэл оюунд суурилсан санаачилгуудыг салбар бүрт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломж бүрдүүлнэ. Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүлэх бол Дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Боловсролын сайд нар ажиллана
Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өгч, салбарын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахыг үүрэг болголоо. 2026 оны 9 дүгээр сард ашиглалтад орох уг төмөр замын зурвас газартай давхцаж байгаа иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, обьектыг нүүлгэн шилжүүлэх, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллана. Энэхүү төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон мөн аймгийн Алтанбулаг сумаар дамжин Эмээлт өртөөнд холбогдоно
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн дүн мэдээ болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, -Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, зээлийн шугам, хэмжээг нэмэгдүүлэх -Төслийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлж үйл ажиллагааг нь жигд, хурдацтай явуулах -Үйлдвэрийн бүтээн байгуулалт, талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах -Үйлдвэрт ажиллах алба хаагчдыг мэргэшүүлэх, сургах төлөвлөгөө, тооцоо гаргахыг Эдийн засаг, хөгжлийн сайд болон Боловсролын сайдад үүрэг болгох -Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, үр дүнг нээлттэй, үнэн бодитоор мэдээлэх -Үйлдвэрээс ирүүлсэн зөвшөөрөл, бусад албан бичгийн хариуг холбогдох албаныхан яаралтай өгөх зэрэг 14 асуудлыг шийдвэрлэж, долоо хоног бүр хэрэгжилтийг хянаж явна гэв
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж буй. Өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гадаад харилцааны яам, гаалийн байгууллага хамтран шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав. Улмаар, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, зарим томоохон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллалаа. Энэ хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, отор нүүдэл, малын эрүүл мэнд, усан хангамж, эрчим хүч, дулаан хангамж, түлш шатахууны нөөц, зам даваа, гүүрийн бэлэн байдал, гамшгаас хамгаалах хүн хүч, техник хэрэгслийн чадавх зэрэг өвөлжилтийн бэлтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг газар дээр нь шалгаж, аймаг бүрийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлон ажиллав. Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо. “ЧӨЛӨӨЛЬЕ” БОДЛОГЫГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого нь төрийн хүнд суртал, илүүц шат дамжлага, давхардсан зохицуулалтыг бууруулж, иргэн, хувийн хэвшил, орон нутагт эрх мэдэл, боломж олгох чиглэлтэй. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа “төр бүхнийг шийднэ” гэсэн хандлагаас татгалзаж, улсын төсөв харалгүй, орон нутгийн төсвийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналттайгаар хэрэгжүүлдэг байх зарчмыг Монгол Улсын Засгийн газар баримталж байна
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв8 сар 10. 15:18Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр /2026.08.10/ ажиллаж байна. Үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өглөө. Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар эхний 100 хоногтоо 20 хувийн гүйцэтгэлтэй хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргасан. Үр дүнд нь бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тухайлбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна. Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна. Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг 2026 оны тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна. Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ. Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан
Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ8 сар 10. 11:08
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ8 сар 10. 10:50Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд (2026.08.07) Сэлэнгэ, Дархан, Булган аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас “Чөлөөлье” бодлогыг дэвшүүлж, төрийн оролцоог хумиж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчим баримталж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын ДЦС ашиглалтад оруулж байгаа нь бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж буйгаараа онцлог гэдгийг Шадар сайд тодотголоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2026.08.07/ ажиллав. “ДЦС-3” ТӨХК нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ТӨК-иудын хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, их засварын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна. “ДЦС-3” ТӨХК-ийн үндсэн дөрвөн тоноглол, дунд гурван тоноглол, туслах 96 тоноглолын засварын ажил дунджаар 77 хувийн гүйцэтгэлтэй, 10 дугаар сарын 1-нд багтаан 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил нь бүрэн дуусна хэмээн тус станцын Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав хэллээ. Ерөнхий сайд “ТЭЦ-3” ТӨХК-ийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох төлөөллүүдэд үүрэг болголоо. Тодруулбал, -“Засгийн газрын нөөц сан”-аас 2.1 тэрбумаар санхүүжүүлж буй зуух №4, №8-ийн засвар, угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сарын 01-нд дуусгах -Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Турбингенератор-7”-ийн шинэчлэлийг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу 2026 оны 12 дугаар сард дуусгаж, ашиглалтад оруулах -“Турбингенератор-9”-ийн шинэчлэлийг 2026–2027 оны өвлийн их ачааллын хугацаанд ашиглалтад оруулах -Үнсэн сан №4-ийн газар шилжүүлэх ажил удаашрч буй асуудлыг судалж шийдвэрлэх -Ашиглалтын хугацаа дууссан, нэн яаралтай шийдвэрлэх 25 МВт “Турбингенератор-5”-ыг шинэчлэх ажлыг 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, ажлыг эхлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэхийг тус, тус үүрэг болголоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, ирэх оны улсын төсөв өргөн мэдүүлэхээс өмнө нөхцөл байдалтай танилцаж байна
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензинийг түгээж байна. Үүнээс15 ШТС – 1 хошуу59 ШТС – 2 хошуу4 ШТС – 3 хошуу12 ШТС – 4 хошуу4 ШТС - 6 хошуу1 ШТС – 8 хошуу -аар тус, тус олгож байна. Шатахуун түгээх станцуудыг хошууныхаа тоог нэмэгдүүлэх үүрэг, чиглэл өгч, ажиллаж байна. 2026.08.07-ны өдрийн байдлаар 301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа. Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хүрээнд Өмнөговь аймагт байгаль орчин, уул уурхайн 358 зөрчил илрүүлж, 200 гаруйг нь арилгуулаад байна. Тус аймгийн хувьд: -Даланзадгадын ДЦС ТӨХК өмнөх жил хэрэгцээнийхээ нүүрс бэлтгэх, 2024-2025 онд үүссэн 1.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөө шийдвэрлүүлэх, -Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилга барих, -Өвс тэжээл, махны нөөц бүрдүүлэх -Цогтцэций-Даланзадгад чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх, -Цагаанхад суурьшлын бүсийг тосгоны статустай болгох, -Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг Засаг дарга Н.Энхбат танилцууллаа. Өмнөговь аймагт шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ялангуяа дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа 1.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Шадар сайд илэрхийллээ. Дундговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн тэжээлийг татан авах, өвлийн улиралд ашиглах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад анхаарч байна. Тус аймгийн эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан бөгөөд цас, шуурганы үед зам нээх зориулалтын техникээр бүх сумыг бүрэн хангажээ
Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37ОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирсэн шатахууны мэдээллийг хүргэж байна. Наймдугаар сарын 06-ны өдөр /02:30 цагт/ 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин орж иржээ