УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслооУлсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд ажилласан 18 дахь гишүүн боллоо. Тэрбээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулах чиглэлээр ажилладаг. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд 20 иргэнийг хүлээн авч уулзан, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хамгаалал, баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Уулзалтад оролцсон иргэд эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд тавих хяналт, ид тод байдлыг хангах талаар санал хүсэлтээ уламжилсан юм
ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.27/ хуралдаан 14 цаг 16 минутад, 30 гишүүний 22 буюу 73.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулсан. Энэ өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Х.Болормаа, Х.Булгантуяа, Г.Ганбаатар, П.Ганзориг, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Жаргалсайхан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Н.Наранбаатар, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Хууль тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг үг хэлсний дараа Ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс хууль тогтоолын төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар өнөөдөр /2026.10.27/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир Улсын Их Хурлын гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, тусгах талаар байр сууриа илэрхийлсэн
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 35 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийн төлөө идэвхтэй ажилладаг гишүүдийн нэг юм. Уулзалтад оролцсон иргэдийн ихэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байв
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.27/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.” гэж заасан байдаг. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Дөчин гуравдугаар зүйлд заасан Ерөнхий сайдыг огцруулах журмыг бүхэлд нь өөрчлөн найруулж, 4 хэсэгтэй байсныг 2 болгосныг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин энэ үеэр тодотголоо
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр (2026.10.26) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Тэрбээр, иргэдийг 13.00-15.00 цагт хүлээн авахаар товлосон бөгөөд уулзалт эхлэх үед парламентын гишүүнд өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээл, санал хүсэлтээ уламжлахаар хэдийн 10 гаруй хүн ирсэн байв. “Нээлттэй парламент” танхимыг зорин ирэх иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, бодит дэмжлэг, оновчтой шийдвэр хүсэмжилж буйгаа илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулж, зарим асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм
ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.26/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 15:22 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Д.Батлут, Б.Тулга, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Э.Батшугар, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нар хүрэлцэн ирж оролцов. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулсан. Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан
УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Туркийн Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Каянакын урилгаар тус улсад 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийлээ. Тус айлчлалаар Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй хоёр улсын бүлэг хоорондын уулзалт, Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Октай, Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжи нартай албан уулзалт хийснээс гадна Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүд болон Туркийн Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Өндер Кахвежи нартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар тус тус санал солилцлоо. Парламентын бүлэг хоорондын уулзалтын үеэр бүлгийн дарга С.Зулпхар Туркийн Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдийг 2025 оны 10 дугаар сард Монгол Улсад хүлээн авснаас хойш 1 жилийн дараа бүлгийн хариу айлчлал хийж буйдаа баяртай байна гээд, тухайн үед талуудын ярилцан тохиролцсон ажлууд бодит үр дүнд хүрч байгааг онцолллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөгжлийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, Хархорум хотын бүтээн байгуулалт, Хавдар судлалын хоёрдугаар төв байгуулах, бага оврын сум угсрах үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг дурдаж, эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэр дундаа парламентын бүлгийн хүрээнд идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ. Бүлгийн дарга Ибрахим Каянак Турк, Монгол хоёр улс түүхийн олон зуун жилийн хэлхээ холбоотой бөгөөд Бүгд Найрамдах Турк Улс нь Монгол Улсын дотнын түнш гэдгийг цохон тэмдэглэв
Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.26/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нараас Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж нийт 600 орчим мянган гаруй га талбайд тариалан эрхэлж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тодотгоод, уур амьсгалын өөрчлөлт, ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарал өндөр хэвээр байгаа нь тариаланчдын орлогод шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байна гэлээ. Мөн тэрбээр, уг асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ялангуяа хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой тул тариалангийн салбарын эрсдэлийг урьдчилан удирдах, тариаланчдын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах төсвийн гэнэтийн дарамтыг бууруулах зорилгоор тариалангийн индексжүүлсэн даатгалын бие даасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд Улсын Их Хурлын 19 гишүүнээс анхдагч хуулийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлж байна гэв. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлаад олон жил болж байгаа
УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Улсын Их Хурлын Тамгын газрын спортын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн (2026.10.23-25) зохион байгуулагдаж, өнөөдөр аваргуудаа шалгаруулав. Уламжлалт энэхүү спортын тэмцээнд Улсын Их Хурлын гишүүд баг бүрдүүлэн оролцсоноороо онцлогтой байсан юм
Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08✅ ДАВАА 2026.10.19 "Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй) "Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв
УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шилжин явах цом-2026" спортын тэмцээний нээлт “Сэлбэ Арена” цогцолборт өнөөдөр /2026.10.24/ боллоо. Монгол Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын 19 нэгж, бүтцийн 10 багийн давхардсан тоогоор 500 шахам тамирчин спортын таван төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнд оролцож буй хүндэт шүүгчид, дасгалжуулагчид, нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд спортын өндөр амжилт хүсэв. Монгол төрийн бодлогыг бодож, өглөө өдөр, үдэш оройг үл анзааран, цаг завгүй ажилладаг Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын албан хаагчдын хувьд амралтын өдрийг спортын уралдаан, тэмцээнээр өрсөлдөж өнгөрүүлэх нь ховорхон тохиох хөгжөөн наадам, баяр баясал байдаг. Тийм ч учраас энэхүү тэмцээнийг хүлээж, урьдаас эртлэн бэлтгэж, жил ирэх тусам амжилтаа ахиулахыг эрмэлздэг талбар болсон. Энэ жилийн хувьд Улсын Их Хурлын гишүүд бие даасан баг бүрдүүлэн оролцож байгаагаараа онцлог болж байна гээд, Улсын Их Хурлын гишүүдийн баг 2008 оноос хойш буюу 18 жилийн дараа оролцож буйг Улсын Их Хурлын дарга тэмдэглэлээ. Мөн тэрбээр, спорт үргэлж авхаалж самбаа, шийдвэр гаргах зориг, хүсэл тэмүүллийг хурцалж байдгийг тэмдэглээд, амжилтыг гагцхүү ялалт, ялагдлаар хэмждэггүй
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.10.23/ нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 126 гишүүнээс 67 буюу 53.2 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлсэн. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсан тооцогдоно” гэж заасныг дурдаад, санал хураалт явууллаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон 88 гишүүний 79 буюу 89,8 хувь нь дэмжив. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч үг хэлж дууссан. Иймд хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Батчулууны Амартүвшинг хуралдаанд оролцсон 88 гишүүний 74 буюу 84,1 хувь, Базаррагчаагийн Даваажавыг томилохыг хуралдаанд оролцсон 88 гишүүний 64 буюу 72 хувь нь тус тус дэмжлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын Их Хурлын өнөөдрийн /2026.10.23/ чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” тогтоолыг баталж, Батчулууны Амартүвшин, Базаррагчаагийн Даваажав нарыг тус зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томиллоо. Үүнтэй холбогдуулан шинээр томилогдсон гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд танилцуулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар оролцож, тэдэнд баяр хүргэн, ажлын амжилт хүсэв. Тэрбээр, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах үйл хэрэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн үүрэг, хариуцлага чухал болохыг онцолж, хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд өндөр хариуцлагатай, нэр төртэй биелүүлж ажиллахыг захив. Мөн шүүх эрх мэдлийг бэхжүүлэх нийтлэг зорилгын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Б.Амартүвшин, Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг нэг шатаар ахиулахын төлөө ажиллана
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын нөөцийн удирдлага эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, гамшгийн үеийн бэлэн байдал шуурхай ажиллах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Шадар сайд энэ үеэр тодотголоо. Мөн энэ хүрээнд орон нутгийн нөөцийн удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, нөөцийн хэрэгцээг тодорхойлоход мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, нөөцийн нэгдсэн мэдээллийн сан болон цахим удирдлагыг нэвтрүүлэх, агуулахын дэд бүтэц, санхүүжилтийн механизмыг шинэчлэх, бараа материалыг сэлгэх үйл ажиллагааг технологижуулах, гамшгийн үед шийдвэр гаргах ажиллагааг түргэн шуурхай болгоход чиглэсэн эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэж байлаа. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, стартегийн нөөц бүрдүүлэх нь чухал асуудал гэдгийг онцлов
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.23/ Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат нараас Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв. Усны тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд шинэчилсэн найруулга хийгээгүй бөгөөд бусад хууль тогтоомжийг дагалдуулан нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар үзэл баримтлал алдагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Улсын Их Хурлын 16 гишүүнээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд хуулийн төслийг боловсруулсан бөгөөд нийт 70 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монголчууд эртнээс усаа чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн уламжлалтайг дурдаад, говийн бүсийн гишүүдээс чухал хуулийн төслийг санаачилсанд талархлаа илэрхийлэв
Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүний 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тамхин бүтээгдэхүүний төрөл, нэр томьёоны тодорхойлолтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенц болон олон улсын жишигт нийцүүлэх, онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, гаалийн албан татвар тогтоох, тамхи болон тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулагч бодис, бэлдмэл нэмэхийг хориглох зэрэг зохицуулалтыг тусгажээ. Тамхин бүтээгдэхүүний тодорхойлолт, хяналтыг өргөжүүлэв Хуульд тамхин бүтээгдэхүүний тодорхойлолтыг шинэчлэн, хамрах хүрээг нь өргөжүүлсэн байна. Тодруулбал, тамхины навч, ургамлыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн, никотин, бохь болон химийн бусад бодис агуулсан, татах төхөөрөмж ашиглаж, эсхүл ашиглахгүйгээр хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүнийг хамруулахаар зохицуулжээ
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гарагт /2026.10.22/ нийт гишүүдээс 83 нь хүрэлцэн ирж, 74.6 хувийн ирц бүрдсэнээр 14:00 цагт эхлэв. Энэ өдрийн “эртэч” гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Б.Энхбаяр, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, С.Эрдэнэболд нар тодорсныг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр товложээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцлаа
УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:53ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Татварын ачааллыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, төсвийн хөрөнгийн хуваарилалтыг оновчтой болгох, стратегийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх болон Оюутолгойн зээлийн хүүг бууруулах Ажлын хэсгийг ахлан ажиллав. Иргэд, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгалд учирч буй татварын дарамтыг хөнгөвчлөх, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжих томоохон төслүүдийг урагшлуулах шаардлагад тулгуурлан эрх зүйн шинэчлэлээс гадна санхүүжилтийг шийдвэрлэв. Төсвийн бодлогын хүрээнд төрийн зардлыг хэмнэхийн зэрэгцээ ахмад настны орлого, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, боловсрол, эрчим хүч, хүнсний хангамжийн асуудалд онцгойлон анхаарав. БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт оролцлоо. Мөн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, гүйцэтгэлийн аудитын тайлан, дүгнэлтүүдтэй танилцлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 15-ны хамтарсан хуралдаанаар “Эрчим хүч-4 төсөл”, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрүүдийг зөвшилцөн хэлэлцэв
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр (2026.10.21) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. “Нээлттэй парламент”-ийг зорьж ирсэн иргэдийн төлөөлөл өөрийн тулгамдсан асуудлыг ярьж, хууль эрх зүйн туслалцаа хүсэхийн зэрэгцээ нийгэмд шударга ёсны хүсэмжлэл ус, агаар мэт хэрэгтэй байгаа талаар жишээ дурдан ярилаа. Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэр дундаа махны үнэ дотооддоо экспортод гаргадаг үнээс ч өндөр байгааг анхаарах хэрэгтэй байна гэв. Харин Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Монголын төр хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэж, дуусгах бодлогыг баримталж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа