Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа8 сар 10. 15:26
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 12:57У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцож байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ7 сар 31. 9:13Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний ажилд оролцож буй иргэд, байгаль хамгаалагчидтай уулзлаа. Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Аяны эхний үе шат 06 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж, Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр зэрэг долоон сумын 866 км газар нутгийг хамруулан цэвэрлэсэн юм. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, нутгийн иргэд, сайн дурынхан зэрэг 1,000 гаруй хүн оролцож, 213 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж, устгалд оруулсан байна. Хоёрдугаар шатны цэвэрлэгээг 07 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр аялал жуулчлалын хөдөлгөөн оргилдоо хүрсэн, аялагч жуулчид төвлөрдөг Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын нийт 376 км газар нутагт зохион байгуулж, нийт 88 тонн хог хаягдлыг төвлөрүүлээд байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны зохион байгуулагчид, аянд идэвхтэй оролцсон нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд талархал илэрхийллээ. Монгол орны газрын гадаргын усны 75 орчим хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын судалгааны олон улсын төв байгуулж, нуурын усны чанар, экосистемийн тэнцвэрийг хадгалахад тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан тодорхойлох ажил эхэлснийг дурдлаа. Цаашид Хөвсгөл нуурыг тойрсон сумдын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон урт хугацааны төлөвлөгөөг судалгааны үр дүнтэй уялдуулан боловсруулж батлуулснаар газар ашиглалт, газар олголт, дэд бүтэц болон бүтээн байгуулалтын ажлын нэгдсэн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэдгийг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал: “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг 2022 оны 02 дугаар сард зохион байгуулж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагааг 2021-2024 онд үе шаттайгаар зохион байгуулж, нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргав
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна7 сар 30. 10:07
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт7 сар 22. 10:52Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон манай улсад Төрийн айлчлал хийлээ. Түүнийг өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авч, хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. “Төв Азийн усны нөөцийн 60 хувийг Тажикистан улс бүрдүүлж байна” Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа7 сар 21. 20:56
Монгол, Тажикистаны бизнес форум боллоо7 сар 21. 18:16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 21. 18:07
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 21. 17:59Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин, Хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Энэ нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, албан ёсны айлчлал, төлөөлөгчдийн солилцоог идэвхжүүлэх, улс төр, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Тээврийн сайд Азим Иброхим, Худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, автотээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, гуравдагч орнууд руу тээвэрлэлт хийх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломж бүрдэнэ
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа7 сар 21. 12:16Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн зочидтой мэндчилж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Эмомали Рахмон Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Чингис хаан” үндэсний музейд зочилж, Монголын түүх, соёл, зан заншилтай танилцахаар төлөвлөж байна. Бүгд Найрамдах Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд энхийн хэлэлцээр, төрийн институц, эдийн засаг, Үндсэн хууль, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбар зэрэгт үе шаттай шинэчлэл хийж, 2020 оноос дижитал шилжилт, байгаль орчны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй бодлого явуулж байгаа юм. Тажикистан нь 10 гаруй сая хүн амтай
Тажикистаны уран бүтээлчид Монголын үзэгчдэд соёл, урлагийн дээжээсээ толилуулав7 сар 20. 21:41Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд “Тажикистаны соёлын өдөр” 2026 оны 07 дугаар сарын 20-нд Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Л.Болорцэцэг хүрэлцэн ирж, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Тажикистаны Соёлын сайд Матлубахон Сатториён болон бусад төлөөлөгчдийн хамт уран зургийн үзэсгэлэнг сонирхов. Тус үзэсгэлэнд Тажикистаны уран бүтээлчдийн дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн 32 шилдэг бүтээлийг дэлгэжээ. Хүндэтгэлийн тоглолтыг нээж хоёр улсын Соёлын сайд нар үг хэлэв. Сайд Ж.Алдаржавхлан соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг бататгаж буйг онцлов
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 20. 21:22Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар угтаж авлаа. Энэ төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд манай улсад хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байна