Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!


4-р сарын 18
8 цаг 28 минут

     Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлт биелнэ. Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сантай болно. Ерөөс, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга, зорилт нь Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хангахтай л холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, олон жилийн турш олуулаа бус цөөхүүлээ хүртэж ирсэн баялгийн “хуваарилалт”-ыг тэгшитгэх зорилготой гэхэд болох юм байна.

Тэр утгаараа, энэ хуулийн төсөл баялаг эзэмшигч “цөөнх”-д таалагдахгүй байх талтай. Тэгж ч байгаа бололтой. Учир нь, хэрэв хууль батлагдвал Эрдэнэтийн овоолгоос эхлээд тэдний эзэмшдэг ордууд “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд үр ашгаа өгөх ёстой болно.

Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусаар бол энэ овоолгууд 100 хувь төрийн буюу нийтийн өмчид шилжих учиртай. Гэхдээ одоо нэгэнт эзэмшигчидтэй болчихсон. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ээ дагаад 100 хувь төрд ирэх нь юу л бол доо. Харин тэдний “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай хийсэн анхны яриа тохироогоор дор хаяж 34 хувь нь “Эрдэнэс Монгол”-д ирэх ёстой болно.

Товчхондоо, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад эрх ашиг нь хөндөгдөх орд эзэмшигчдийн нэгээхэн хэсэг нь энэхүү “Эрдэнэтийн овоолгынхон” болж таарч байгаа юм.

Гэхдээ тэд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүддээ найдаж “…Овоолгыг авч чадахгүй” гэж байж мэдэх юм. Учир нь 2016, 2023 онуудад тус хуульд өөрчлөлт оруулах замаар “…Үүсмэл орд” нэрээр овоолгоо дархалж үлдээсэн байдаг. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д “…Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж оруулсан. Эндээс “…Үүсмэл орд” гээч нь шууд л “…Эрдэнэтийн овоолгууд” гэж уншигдаж байгаа юм. Мөн дээр хэлсэнчлэн 2016, нэмээд 2023 онд тус хуулийн 4.1.28-д “…Үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ” гэчихсэн байх жишээтэй.

Үүнийг харахад “…Үүсмэл орд” гэдгээр “Эрдэнэтийн овоолго” хамгаалагдаж харагдаж байгаа юм. Гэхдээ энэхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Үндсэн хуулийг дагаж гарч байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн “ах” нь болно. Тэгэхээр Үндэсний баялгийн санд Эрдэнэтийн овоолгуудын 100 хувийг биш гэхэд 34 хувийг нь авах л хуулийн шаардлага үүснэ. Гэвч үүнийг УИХ л шийднэ. Хэрэв гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг “…Үгүй” гэвэл энэ овоолгууд үүсмэл орд хэвээрээ үлдэнэ. Харин баталчихвал Үндэсний баялгийн санд ашиг өгөх 2-3 “орд”-оор баяжна. Ийм л юм.

Эх сурвалж: Б.Гарьд


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа6 цаг 31 минутын өмнө“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо6 цаг 37 минутын өмнөН.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв6 цаг 48 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 цаг 58 минутын өмнө2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов7 цаг 2 минутын өмнөҮндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ5 сар 1. 8:44АНУ-аас дөрвөн шинэ зүтгүүрийг хилээр оруулж ирлээ5 сар 1. 8:33“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 8:28Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр5 сар 1. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 сар 1. 8:19"Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалт зохион байгууллаа4 сар 30. 22:29Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа4 сар 30. 15:57Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв4 сар 30. 15:46Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв4 сар 30. 15:41Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 20244 сар 30. 15:37Органик бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга4 сар 30. 15:30ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төв аймгийн хоршоологчидтой уулзлаа4 сар 30. 15:25Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон4 сар 30. 12:12“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо4 сар 30. 12:07Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий4 сар 30. 10:08Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил4 сар 30. 9:47Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана4 сар 30. 9:43Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 сар 30. 9:31“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна4 сар 30. 9:25Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ4 сар 30. 9:11“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа4 сар 30. 9:05Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4 сар 30. 9:01Америкт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа4 сар 30. 8:55“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна4 сар 30. 8:50ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4 сар 30. 8:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.