Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 18
18 цаг 14 минут

       Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2024.04.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаас анх 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг баталж, 2006 онд шинэчилсэн бөгөөд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын Их Хурал, Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны бодлого, эрх зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлсэн ч хөрөнгө, санхүүгийн хомсдол, салбарын бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоо сул, удирдлага, бүтэц, зохион байгуулалтын оновчгүй байдал зэргээс шалтгаалан тэдгээр баримт бичигт дэвшүүлсэн зорилтууд үр дүндээ хүрэхгүй байсаар байна.

1993-2022 онд шинжлэх ухааны салбарт нийт 178,6 тэрбум төгрөгөөр 4688 төслийг санхүүжүүлж, 54934 шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгожээ. 

Монгол эрдэмтдийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлснээр патент 352, ашигтай загвар 304, зохигчийн эрх 166, бүтээгдэхүүний загвар 700, технологи 768, тоног төхөөрөмжийн туршилтын загвар 233, ном бүтээл 2473, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 148, стандарт, зөвлөмж, заавар, аргачлал 3532, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн 723 үр дүнг тус тус баталгаажуулсан байна.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, бодлого, төлөвлөлт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчмыг хүний амьдралын чанар,  нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байхаар зарим шаардлагатай нэр томьёог шинэчлэн тодорхойлсон байна. 

Мөн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үзүүлэх төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл болон суурь шинжлэх ухаан, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагааны зохицуулалтыг оруулжээ.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны авьяастныг нээх, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг хангах талаар тусгасан төдийгүй санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүрэг зэргийг нарийвчлан зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг салбарын сайд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ9 цаг 54 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ10 цагийн өмнөХүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв5 сар 1. 12:28Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 1. 12:182023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов5 сар 1. 12:13Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ5 сар 1. 8:44АНУ-аас дөрвөн шинэ зүтгүүрийг хилээр оруулж ирлээ5 сар 1. 8:33“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 8:28Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр5 сар 1. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 сар 1. 8:19"Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалт зохион байгууллаа4 сар 30. 22:29Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа4 сар 30. 15:57Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв4 сар 30. 15:46Биржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв4 сар 30. 15:41Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 20244 сар 30. 15:37Органик бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга4 сар 30. 15:30ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төв аймгийн хоршоологчидтой уулзлаа4 сар 30. 15:25Өмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон4 сар 30. 12:12“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо4 сар 30. 12:07Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий4 сар 30. 10:08Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил4 сар 30. 9:47Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана4 сар 30. 9:43Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 сар 30. 9:31“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна4 сар 30. 9:25Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ4 сар 30. 9:11“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа4 сар 30. 9:05Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4 сар 30. 9:01Америкт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа4 сар 30. 8:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.