Ази

Хятадад 52.2 хэм хүрч халжээ2023, 7 сар 18. 9:55

БЭЭЖИН. /Reuters/

PNA: Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Монголын сайд асныг албадан гаргав2023, 4 сар 6. 10:45

Филиппиний Цагаачлалын товчоо авлигын хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асныг албадан гаргав гэж Филиппиний мэдээллийн PNA агентлаг мэдээлжээ. Филиппиний Цагаачлалыг хянах тагнуулын албаны дарга Фортунато Манаханы мэдээлснээр, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан 67 настай Т.Бадамжунайг Монгол Улсын цагдаагийн албатай хамтран Филиппиний Себу хотод баривчилжээ. Монгол Улсын эрх баригчдын хүсэлтээр Т.Бадамжунайг мягмар гарагийн /2023.04.04/ шөнө “Korean Airlines” компанийн нислэгээр албадан гаргасан байна. “Т.Бадамжунайг Себу хотод очих талаар Монголын эрх баригчид Филиппиний талд мэдээлсэн” хэмээн Филиппиний Цагаачлалын алба мэдэгдэлдээ тодруулжээ

Хятад, Австрали улсууд харилцаагаа сайжруулахыг хичээж байна2022, 12 сар 23. 10:04

Хятад, Австрали харилцаагаа сайжруулахыг хичээж байна 12-р сарын 21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Австралийн амбан захирагч Хурли, Ерөнхий сайд Албанизе нартай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэж, харилцан баярын цахилгаан илгээжээ. Мөн өдөр Хятад, Австралийн гадаад хэргийн сайд нар Бээжинд Хятад Австралийн гадаад харилцаа болон стратегийн 6 дахь удаагийн яриа хэлцэл хийж, хоёр орны харилцааг сайжруулах талаар олон нийтлэг ойлголтод хүрсэн байна. Мөн Хятад, Австралийн харилцаа нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд нийцэж, харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байж, санал зөрөлдөөнөө сайтар хянасан байх ёстой гэдэгт хоёр тал санал нэгдэв. Энэ бол Хятад, Австралийн харилцааг сайжруулах, хөгжүүлэх сүүлийн үеийн хамгийн тод хүчин чармайлт юм

Хятадын шүүхээс хуурамч тест борлуулбал насаараа хоригдох ялаар шийтгэнэ гэж мэдэгджээ2022, 12 сар 20. 15:31

Тухайлбал ковидын эсрэг биет илрүүлэх тестийг хувь хүн худалдах нь хууль бус үйлдэл бөгөөд тестийг хуурамчаар үйлдвэрлэж, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд дээд тал нь бүх насаар нь хорих ялаар шийтгэх тухай шүүхийн мэдэгдэл гаргажээ.

Нүүрс (II)2022, 12 сар 20. 14:00

Хятадын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэнээс хойш 2000 онд 16 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан Өвөр Монголын эдийн засаг хорин жилийн дараа 322 тэрбум болж, Чили, Пакистаны эдийн засагтай тэнцүү болжээ.

Япон улс 2024 онд далайн 6000 метрийн гүнээс газрын ховор элемент олборлоно2022, 12 сар 20. 11:39

Нихон Кэйзай Шимбун (Nikkei) сонин өчигдрийн дугаартаа, Японы Засгийн газар 2024 он гэхэд Токио хотоос зүүн өмнө зүгт 1900 километрийн зайд орших Огасавара арлуудын Минами Торишимгийн ойролцоох далайн гүнээс газрын ховор элемент олборлохоор төлөвлөсөн тухай мэдээлжээ.

Хятадын нүүрсний олборлолт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ2022, 12 сар 19. 13:26

Хятад улсын хэмжээнд энэ оны 1-11 дүгээр сард олборлосон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсөж, 4 тэрбум 90 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.    Хятадын эрчим хүчний үндэсний газрын цахим хуудсанд мэдээлснээр, дурдсан хугацаанд нийт олборлолтын 81 хувийг тус улсын хойд нутгийн дөрвөн бүс нутаг болох Шаньси, Шэньси, Шинжаан-Уйгурын өөртөө засах муж болон Өвөр Монголын өөртөө засах орон эзэлжээ. Эдгээр бүс нутагт  1-11 дүгээр сард 3 тэрбум 320 сая тонн нүүрс олборлосон байна.    Өвөлжилтийн оргил ачааллыг даван туулах эгзэгтэй цаг мөчид нүүрсний олборлолтын хэмжээг харьцангуй өндөр түвшинд байлгаж байгааг Хятадын эрчим хүчний үндэсний газар онцолжээ

БНАСАУ тагнуулын хиймэл дагуул туршжээ2022, 12 сар 19. 12:54

БНАСАУ-ын Сансар судлалын улсын байгууллага "тагнуулын хиймэл дагуул бүтээх эцсийн шатны чухал туршилтыг" хийв гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлснийг "Yonhap" агентлаг дамжуулсан байна.   Тус агентлагийн мэдээлж буйгаар, Пёньян хиймэл дагуулын зураг авах үзүүлэлтийг үнэлж, Өмнөдийн нийслэл Сөүл болон Инчон боомт хотын зургийг нийтэлжээ.   “Туршилтын явцад хиймэл дагуулын камерын удирдлагын технологи, сансрын орчинд өгөгдөл боловсруулах, дамжуулах хүчин чадал зэрэг техникийн чухал үзүүлэлтүүдийг баталгаажуулсан" гэж KCNA-ийн мэдээнд дурджээ

БНХАУ цар тахлын хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулж байна2022, 12 сар 7. 11:47

Цар тахал эхэлснээс хойш Хятадад хатуу хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ мөрдөгдсөн хэвээр байсан. Харин сүүлийн хоногуудад Хятадын зарим бүс нутагт хязгаарлалтын нөхцөлийг хэсэгчлэн сулруулж байгаа тухай мэдээлж байна

Хүүхдэдээ “тэсрэх бөмбөг”, " хиймэл дагуул" гэх зэргээр эх оронч нэр өгөхийг үүрэгджээ2022, 12 сар 5. 16:08

Хойд Солонгосын эрх баригчдын зүгээс ард иргэддээ хандан хүүхдэдээ эх оронч, үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой нэр өгөхийг үүрэг болгосон байна. Учир нь хойд солонгосчууд хүүхдэдээ А ри (хайртай хүн), Со Ра(дунгийн яс), Су Ми(гоо үзэсгэлэн) зэрэг сонсголонтой, утга агуулгын хувьд ч “гоё” нэр өгөх нь олширсон гэнэ.

Индонезид галт уул дэлбэрчээ2022, 12 сар 5. 11:08

Индонезийн Ява арал дээр оршдог Семеру галт уул дэлбэрч, үнс нурам цацагдаж байгаатай холбоотойгоор ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчид галт уулын идэвхжлийг харгалзан аюулын түвшнийг хамгийн өндөрт хүргэн ахиулсан байна.   Одоогоор хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл байхгүй хэдий ч галт уулын эргэн тойрны бүсээс 2000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ

БНСУ-ыг зорьж буй мултивизтэй иргэдээс сүрьеэгийн шинжилгээ шаардана2022, 12 сар 3. 17:01

12 дугаар сарын 1-нээс сүрьеэгийн өндөр эрсдэлтэй 35 орноос БНСУ-ыг зорьж буй олон удаагийн мултивизтэй иргэдээс сүрьеэгийн шилжилгээ шаардах журам албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Мултивиз хүссэнээс хойш зургаан сарын дараа БНСУ-г зорьж буй иргэд сүрьеэгийн шинжилгээнд зайлшгүй хамрагдах ёстой аж

Хятадын тухай үзэл ойлголтоо өөрчлөхийг Америкаас шаардав2022, 12 сар 3. 14:47

Хятадын тухай үзэл ойлголтоо өөрчлөхийг Америкт шаардав Америкийн Худалдааны сайд Жина Раймондо 30-нд хэвлэлд ярилцлага өгөхдөө, Америк Хятад улстай харилцаа холбоогоо хэвээр байлгана, Хятад улс зах зээлээ гадаадад нээлттэй байлгахыг бид хүсэж байгаа ч тус орон төр засгийнхаа голлох үүрэг гүйцэтгэхийг тасралтгүй бататгаж, арми болон иргэний эдийн засаг, технологийн нэгдлийг эрэлхийлж байна. Хятад хоорондын харилцаагаа Америк таслахгүй боловч экспортын хяналтаа чангаруулж, нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдлыг сайжруулан, Хятадын эдийн засгийн дарамтын эсрэг хариу арга хэмжээ авах болно гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян 12-р сарын 2-нд хэлэхдээ, Америкийн албан хаагчийн үг яриа бодит үнэд нийцэхгүй

Европын холбоо дайныг зогсоохын төлөө ОХУ-д нөлөөгөө ашиглахыг БНХАУ-д уриаллаа2022, 12 сар 3. 14:05

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлж, ОХУ-д нөлөөлөхийг Ши Жиньпинд уриалсан байна. Европын дээд удирдлагын энэхүү айлчлал Европын холбооны Хятад руу экспортоо нэмэгдүүлэх сонирхол, ардчилал, эрх чөлөөг хамгаалахад Бээжинтэй эв зүйгээ олох хэрэгцээ шаардлагын дунд тэнцвэрийг олоход чиглэсэн гэж хэвлэлд онцолсон байна. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель БНХАУ-ын даргатай хоёр талын худалдаанаас гадна Украины дайн зэрэг олон улсын томоохон асуудлаар илэн далангүй яриа хэлэлцээ хийсэн гэдгээ мэдэгджээ. Чарльз Мишель Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Оросыг Украинд хийж байгаа дайнаа зогсооход нь голлох үүрэгтэй оролцох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ ОХУ Украинд цөмийн зэвсэг хэрэглэх тухай заналхийллийг Чарльз Мишель, Ши Жиньпин нар хэлэлцэж, цөмийн зэвсгээр заналхийлэх нь хариуцлагагүй бөгөөд өндөр эрсдэлтэй гэдэг дээр санал нэгджээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхийн хэрээр Европын холбоо Хятадыг стратегийн өрсөлдөгчөө гэж үзэх болсон юм

Хятадын цайны уламжлал дэлхийн өвд бүртгэгджээ2022, 11 сар 30. 11:51

Хятадын цайны уламжлал дэлхийн өвд бүртгэгдлээ Хятад улсаас өргөн дэвшүүлсэн "Хятадын уламжлалт цай хийх арга техник, холбогдох ёс заншил" нь шалгуурт амжилттай тэнцэж, ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад орсон байна

БНХАУ-ын томоохон хотуудад ковид-19-ийн хорио хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болов2022, 11 сар 28. 14:44

Хятад улс даяар олон мянган иргэн ковид-19-ийн хорио хязгаарлалтыг зогсоохыг засгийн газраас шаардаж жагсаал цуглаан өрнүүлсэн байна. Хятадын нийслэл Бээжинд "COVID-19-ийг тэглэх" бодлогыг эсэргүүцсэн тайван жагсаал ням гарагт гурав дахь өдрөө үргэлжилжээ. Шанхай зэрэг Хятадын найман томоохон хотод баасан гарагаас эхэлсэн эсэргүүцлийн жагсаалууд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд болоогүй өргөн цар хүрээ хамарсныг ассошэйтэд пресс уламжилсан байна

Индонезид газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алджээ2022, 11 сар 22. 10:03

Индонезийн Ява аралд даваа гарагт харьцангуй бага гүнд хүчтэй газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.   Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны даргын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас олон арван байшин барилга нурж сүйджээ

Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.