Халуун цэг

"Их 20":Оросыг Украины нутаг дэвсгэрээс болзолгүйгээр гарахыг шаардлаа2022, 11 сар 17. 14:25

G20-ийн удирдагчдын Бали арлын дээд уулзалтын тунхаглал нийтлэв 14 жилийн өмнө G20-ийн удирдагчид олон улсын санхүүгийн хямралын үеэр анх удаа уулзаж байсан. Дэлхийн хамгийн том эдийн засагтай гүрний хувьд "Их 20"-ийн гишүүд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулах, дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх, хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй хөгжлийн үндэс суурийг тавихын тулд хамтын хариуцлага хүлээх, хамтран арга хэмжээ авах шаардлагатай болоод байна гэж үзжээ

Ши Жиньпин Их 20-ийн уулзалтад “Нүүрлээд буй сорилтыг туулж сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулъя” сэдвээр илтгэл тавив2022, 11 сар 16. 15:36

Ши Жиньпин Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад илтгэл тавив Их 20-ийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалт Индонезийн Бали аралд эхлэв. Ши Жиньпин Их 20-ийн удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтын эхний хуралд “Нүүрлээд буй сорилтыг туулж сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулъя” сэдвээр илтгэл тавив. Ши Жиньпин илтгэлдээ: "Эдүгээ дэлхий ертөнц зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтийг туулж байна. Энэ бол дэлхийн өөрчлөлт, эрин цагийн өөрчлөлт, түүхийн өөрчлөлт юм

“COP27”-д оролцож буй Германы төлөөлөгчдийг Египетийн тагнуулынхан тагнасан уу2022, 11 сар 14. 16:06

 Дэлхийн уур амьсгалыг хамгаалах дээд хэмжээний уулзалт болох “COP27” Египет улсад  болж байна. Энэхүү уулзалтад оролцож байгаа ХБНГУ-ын канцлер Шольц тус улсад хүний ​​эрх зөрчигдөж байна гэсэн мэдэгдэл хийсний дараа Египетийн аюулгүй байдлын алба Германы төлөөлөгчдийг тагнаж эхэлсэн тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлэв. ХБНГУ-ын Холбооны Эрүүгийн албанаас Египетэд болж буй НҮБ-ын уур амьсгалыг хамгаалах дээд хэмжээний уулзалтад (COP27) оролцож буй Германы төлөөлөгчдөд орон нутгийн аюулгүй байдлын хүчнийхэн тагнуул, өдөөн хатгаж байж болзошгүй тохиолдлуудын талаар анхааруулжээ

ДЭМБ-аас анхааруулга гаргалаа2022, 10 сар 7. 11:43

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Гамби (Бүгд Найрамдах Гамби) улсад гарсан 66 хүүхдийн үхлийг ханиадны сиропноос үүдэлтэй гэж үзэн дэлхий нийтэд анхааруулга өглөө. Энэтхэг улсын Maiden эм зүйн байгууллагаас гаргасан тус сироп нь бөөрний үйл ажиллагаанд гэмтэл үзүүлдэг байж болзошгүй гэж үзэж буй. Одоогоор тус компаниас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна

Дэлхий даяар мөсөн голууд алга болж байна. Энэ нь хүн төрөлхтөнд хэр хортой вэ?2022, 8 сар 25. 7:27

Туйлуудад тархсан асар том мөсөн хэсгүүд нь манай гаригийн хамгийн чухал температур зохицуулагчдын нэг юм. Мөсөн голууд нь гадаргууг хэт халалтаас хамгаалж, далайг үерлэхээс хамгаалдаг

НҮБ: Орос, Украины дайны улмаас дэлхий дахин өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй2022, 5 сар 20. 10:29

ОХУ Украин руу халдан довтолсноос хойш хэдхэн сарын дараа дэлхий дахинд олон жил үргэлжлэх хүнсний хямрал үүсэж болзошгүй талаар НҮБ анхаарууллаа.

Оросын армийн командлагч Яков Резанцев цохилтын үеэр амь үрэгджээ2022, 3 сар 27. 11:50

Украины Батлан ​​хамгаалах яам Оросын дэслэгч генерал Яков Резанцев өмнөд хэсгийн Херсон хотын ойролцоо болсон цохилтын үеэр амиа алдсан гэж мэдэгдэв. Резанцев Оросын 49 дүгээр нэгдсэн армийн командлагч байжээ. Барууны албаны хүн Резанцев нь Украинд нас барсан долоо дахь генерал, хоёр дахь дэслэгч генерал ба  хамгийн дээд тушаалын офицер байсан гэж мэдэгдэв

Хятадад осолдсон онгоцны ослын шалтгааныг тогтоогоогүй байна2022, 3 сар 27. 8:24

Хятадын өмнөд нутагт осолдсон “Boeing 737” нисэх онгоцны нислэгийн мэдээллийг бүртгэгч (FDR) болох хоёр дахь “хар хайрцаг”-ийг ослын газраас олсон тухай тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын "Жунго миньхан ван" хэвлэл мэдээлжээ.   Эхний "хар хайрцаг" буюу бүхээгийн дуу хураагч (CVR)-ийг лхагва гарагт олсон бөгөөд мэдээллийг тайлах, дүн шинжилгээ хийх зорилгоор Бээжин дэх код тайлах лабораторид хүргэжээ.   Куньмин хотоос Гуанжоу руу “MU5735” дугаартай нислэг үйлдэж байсан, “China Eastern Airlines” компанийн “Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоц энэ сарын 21-нд Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу хотын Тэн хошуунд осолдсон юм.   Уг онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байжээ

Умард Солонгос тив алгасагч пуужин туршжээ2022, 3 сар 25. 16:15

Умард Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг тус улсын зэвсэгт хүчин тив алгасагч “Hwasong-17” пуужинг амжилттай туршсан талаар мэдээллээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтыг өөрийн биеэр удирдсан бөгөөд “Энэхүү стратегийн шинэ зэвсэг нь Умард Солонгосын хүч чадлыг дэлхий дахинд тодорхой харуулах болно” гэж мэдэгдсэн байна. Тэгвэл Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр тив алгасагч пуужинг Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох талбайгаас хөөргөсөн аж. Пуужин 1090 километр гаруй зай туулан Япон тэнгисийн баруун хэсэг дэх байг амжилттай устгасан байна

Европын холбоо Украины дүрвэгсдийг хүлээж авахаар бэлдэж байна2022, 2 сар 28. 12:07

Европын зөвлөл Украинаас дүрвэгсдийг хүлээж авахаар бэлтгэж байна. Ингэхдээ үйл явдлын өрнөлөөс шалтгаалж хэд, хэдэн хувилбараар төлөвлөгөө гаргаж байгаа юм байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Euronews” сувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьжээ. “Бид олон хувилбартай төлөвлөгөө бэлдэж байгаа. Бид мэдээж дүрвэгчдийг хүлээж авна. Европын холбоонд онцгой нөхцөл байдалд баримтлах дүрэм журам гэж байдаг. Түүнийхээ дагуу ажиллана. Зөвхөн гишүүн орнууд гэхгүй, дүрвэгч хүлээж авахад бэлэн байгаа бусад улстай ч хамтарна” гэж тэрээр онцолсон байна. Нөхцөл байдлаас шалтгаалаад 20 000-аас нэг сая хүртэлх дүрвэгч Украинаас Европын холбоо руу дүрвэнэ гэсэн таамаглал гараад байгаа билээ.   

Барууны орнууд Оросын банкуудыг SWIFT-ээс хасахаар тохиролцжээ2022, 2 сар 27. 13:00

Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, түүнчлэн Европын Комисс олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах, төлбөр тооцоо хийх SWIFT системээс зарим банкийг нь хасах зэргээр ОХУ-д шинээр "санхүүгийн хатуу хориг арга хэмжээ" авахаар тохиролцсоныг ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайт бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.   “Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хориг тавьсан Оросын банкуудыг, хэрэв шаардлагатай бол бусад банкуудыг ч SWIFT-ээс хасна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, барууны түншүүд "олон улсын санхүүгийн гүйлгээгээр рублийн ханшийг дэмжих Оросын Төв банкны боломжийг цаашид хязгаарлахаар шийдсэн" гэж Хебештрайт хэлсэн байна.     “Хэлэлцэн тохиролцсон хориг арга хэмжээ нь мөн Украинд дайныг дэмжиж буй Оросын иргэн, байгууллагуудын эсрэг чиглэгдсэн

ГХЯ: Украинд байгаа 21 оюутныг татан авах ажлыг хойшлуулахаас өөр аргагүй боллоо2022, 2 сар 25. 15:47

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов

Владимир Зеленский: Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа2022, 2 сар 25. 9:42

Оросын цэрэг пүрэв гарагт довтолсноос хойш Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.  Тэрээр өөрийн Фэйсбүүк хуудастаа хийсэн видео мэдэгдэлдээ "Змеиный аралд манай хил хамгаалагчид бүгд амь үрэгдсэн" гэж хэлсэн байна.  Владимир Зеленский "Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна

Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ 103.03 ам.долларт хүрлээ2022, 2 сар 24. 16:41

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав22 минут 56 секундын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно28 минут 52 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан46 минут 24 секундын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.