Нүүрсний хулгайн гэх хэргийн дуусашгүй “цаг тоолол” улс төртэй хэрхэн холбогдох вэ?


11-р сарын 14
9 цаг 47 минут

2013 онд шалгасан “Нүүрсний хулгайн” гэх хэрэг яагаад хаагдав?

Гашуунсухайт боомтоор 400 орчим мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй, хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдэл тогтоож Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 10/13 тоот дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтэд үндэслэн тухайн үеийн ЭЦГ мөрдөн шалгах ажиллагаа явуулахад орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь нүүрс худалдан авсан аж ахуйн нэгжүүдтэй хуйвалдан борлуулсан нүүрснийхээ хэмжээг санаатайгаар багасган хуурамч тайлан мэдээ гаргах, аж ахуйн нэгжүүд нь нүүрс экспортлохдоо гаалийн байгууллагатай хуйвалдан гаальд мэдүүлэлгүйгээр хууль бусаар хил нэвтрүүлэх аргаар их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх, төрийн өмчийг завших гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэнийг тогтоож Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэн шалгуулсан байна.
Тухайн хэрэгт “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр болон ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг, нягтлан бодогч Ц.Ариунжаргал, “Тавантолгой транс" ХХК-ийн захирал Д.Дагвадорж, Гашуунсухайт гаалийн газрын дарга Б.Батгэрэл нарыг тус тус холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд тэдгээрийн ард тухайн үед УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд “Ажнай” гэх Б.Бат-Эрдэнэ байсан. Гэтэл дээрх хууль бус үйлдэлд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн 201301000318 тоот хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад буюу тухайн оны 10 дугаар сард Улсын ерөнхий прокурорын газраас хэргийг татан авч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. УЕП нь Д.Дорлигжав байлаа.
Сонирхолтой нь уг хэргийг ЭЦГ шалгаад Эрүүгийн хуулийн 175.3 буюу хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг гаалийн бүрдүүлэлтгүй нэвтрүүлсэн гэх зүйл ангиар шалгаж байсан нь УМБГ дээр очингуутаа Эрүүгийн хуулийн 166.2 буюу татвараас зайлсхийсэн гэх зүйл анги болгож өөрчилсөн. Энэ бол хилээр нэвтрүүлсэн гэдгээрээ өөр хэрэг байтал аль нэг ААН зөвхөн татвараас л зайлсхийсэн мэт харагддаг. Хэдийгээр ногдох ял шийтгэлийн санкц нь адилхан боловч уг зүйл ангийг оноох нь “нүүрсийг ингэж хулгайлдаг” гэдэг ойлголтыг баталсан мэт болчих гээд зориуд төөрөгдүүлэх гэсэн оролдлого ч байж болох юм гэж хардаж болохоор байна.

2019 онд байгуулсан Ажлын хэсэг “хоосон машинууд” хоосонгүй байсныг тогтоосон уу?

Дараагийн шалгалт буюу тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ахалж байсан Ажлын хэсэг болон одоогийн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир тухайн үед ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байхдаа Ажлын хэсэг томилж ажиллуулсан байдаг.
Энэ хэргийн үр дүнгээс сонирхуулбал жишээ нь “Нэр бүхий аж ахуй нэгжийн удирдлага уурхайн ашиглалтын талбайгаас 3078 машин нүүрсийг Хятад улс руу гарган зарж нүүрсний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн.
Гашуунсухайт дахь хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий аж нэгжийн удирдлагууд нь Гаалийн байгууллагын эрх бүхий ажилтнуудтай хуйвалдан тус компанийн хяналтын бүсэд буусан нүүрсийг Монгол Улсын гаалийн байгууллагад мэдүүлэлгүй БНХАУ-руу экспортлон, мөнгө угаасан… дугаартай тоот хэргийг энэ оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байдаг. Мөн “Таван толгой” ХК нь Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж 268.3 мянган тонн нүүрс олборлож 20 орчим сая америк долларын хохирол учруулсан, мөн БНХАУ-ын нэр бүхий аж ахуй нэгжид давуу байдал бий болгож мөргөцөг олборлох эрхийг олгож хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэг бий. Энэ хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байдаг. Дүгнэж хэлэхэд энэхүү дуулиант “Ажлын хэсэг”  хоосон машины хэрэг гэгчээс өөр шинээр бараг юу ч шийдвэрлээгүй бөгөөд УИХ-ын 2020 оны сонгуулиар ч “үүрэг гүйцэтгэж” чадаагүй л болов уу.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа хийж буй нэг хэрэг бий. Тэр хэргийн талаар “олсоноо” сонирхуулахад, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд “Монпропа” ХХК-д хийсэн шалгалтаар 2022 оны 4 дүгээр сарын 4-нөөс хойш хил нэвтрэх боломж байхад 2022 оны 4 дүгээр сарын 8-нд тус тээвэрлэгчийн УАО 8370, ЦАО 8320, УАО 8360, УАО 8833, УАО 8350 улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгслийн мэдээллийг нарийвчлан шалгахад  тухайн тээврийн хэрэгслүүд хоосон орж ариутгалд хамрагдсан нь тогтоогдсон. “Монпропа” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд нь “Ханбогд инженеринг” ХХК-ийн хяналтын бүсний пүүний мэдээллийг шалгах гэхэд мэдээллүүдийг устгасан байсан. 2022 оны 4 дүгээр сарын 14-нд УОА 2871, УОА 8320, УОА 2871, УОА 8330, УОА 8350 тээврийн 5 хэрэгсэл нь улсын хилээр хоосон орж ариутгалд мөн хамрагдсан байна. Тухайн үед ажиллаж байсан Гаалийн улсын байцаагч нарт Гаалийн улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаяр урьд нь бүртгэлд орсон тул явуул гэж үүрэгдсэн нь тогтоогджээ. Иймд ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгах ажлын хүрээнд тухайн тээврийн хэрэгслүүдийн хилээр нэвтэрч байгааг ГЕГ-ын Шуурхай удирдлагын төвөөс Гашуунсухайт боомтын нүүрсний гарах хэсгийн хяналтын камерийн бичлэгээр баримтжуулан Гашуунсухайтын гаалийн газрын гаалийн улсын байцаагч нараас тайлбар авч, хууль бус үйлдэлтэй холбоотой байж болзошгүй Гашуунсухайтын гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаярыг 4 дүгээр сарын 26-ны өдөр 01-2/1128 тоот албан бичгээр АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн. ГЕГ-ын Ажлын хэсэг тухайн боомтод ажиллаж байх үеэр  ХХЕГ-ын дотоод хяналт шалгалтаар 0131 дүгээр ангийн дөрвөн алба хаагчийг, ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын нэгжээс Цагаан хад дахь гэрээт  цагдаагийн хэлтсийн таван алба хаагчийг албанаас нь түдгэлзүүлэн шалгах болсноо мэдэгдсэн байна.

Засгийн газрын хуралдаан дээр “Нүүрсний хулгайн” гэх хэргийг хэрхэн танилцуулав?


Засгийн газрын хуралдаан дээр хийсэн танилцуулгаас харахад 2018 оны 6 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 31-нд 2013-2017 онуудад Гашуунсухайт боомтоор экспортод гаргасан нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг шалгасан. Шалгалтаар Тавантолгой ХК-аас 54 ААН нь 6,257,610.92 тн нүүрс худалдан авч  компанийнхаа нэрээр гаальд мэдүүлсэнтэй тулган үзэхэд 237,080.46 тн нүүрс гаргаагүй үлдэгдэлтэй, 591,586.48 тн нүүрс худалдан авснаас илүү гаргасан харагдаж байгаа юм. Тавантолгой ХК-аас нүүрс худалдан аваад  тус компанийн нэр дээр 55 хятад компани экспорт хийсэн боловч үлдэгдэл нь 623,334 тн, харин хятад компани худалдан авснаасаа 211,552,70 тннүүрс илүү экспортолсон байна.
2013-2017 оны Тавантолгой ХК-аас экспортолсон нүүрсийг гаалийн хилээр нэвтрүүлсэн нүүрстэй харьцуулан үзэхэд 1.1 сая тн орчим үлдэгдэлтэй, 803,138 тн нүүрс илүү гаргасан мэдээлэл харагдаж байна. Нүүрс тээвэрлэгч 86 компани 2013-2017 оны хооронд 2527 машин 17149 удаа хоосон улсын хилээр гарсан бүртгэл байгаа нь нүүрстэй гарсан байх магадлалтай тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд албан тоотоор шилжүүлсэн байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд үргэлжилж Гашуунсухайт боомтоор экспортолсон уул уурхайн бүтээгдэхүүнд шалгалт хийсэн. Гашуунсухайт дахь авто замын 4 дүгээр шалган цэгийн 2020, 2021, 2022 онуудын мэдээллийн КАЙС /CAIS/ системийн мэдээлэлтэй тулган шалгахад дараах зөрүү гарсан.
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 16-ны хооронд нүүрс хууль бусаар тээвэрлэн улсын хилээр гаргасан байж болзошгүй 54 удаагийн үйлдлээр Хил хамгаалах байгууллагын алба хаагчидтай урьдчилан тохиролцон гаалийн байгууллагад мэдүүлэхгүйгээр улсын хилээр хууль бусаар нүүрс тээвэрлэн гаргасныг тогтоож шуурхай хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг Сангийн яам болон ГЕГ-ын удирдлагуудад танилцуулсан аж.


Дараагийн шалгалт нь 2022 оны 5 дугаар сарын 9-өөс 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Гашуунсухайт дахь Цагаанхад гаалийн хяналтын бүсийн мэдээллийн сан, гаалийн мэдүүлэг манфестын мэдээллийн үнэн зөв эсэхийг бусад эх сурвалжийн мэдээлэлтэй харьцуулалт хийж шалгахаар 2017-2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааг хамран шалгажээ. Үүгээр Улсын хилээр нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг  он тус бүрээр Гаалийн бүрдүүлэлтийн CAIS программын тээврийн хөдөлгөөний бүртгэл, ХХЕГ-аас авсан хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаар нэг бүрээр зэрэгцүүлэлт хийхэд 2017-2022 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд 1329 тээвэрлэгчийн 22664 бичлэг буюу 12189 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байсэн нь илэрчээ. Нийт 2208 хамтарсан манифестээр 183,019.6 тонн нүүрс 2017-2018 онд экспортын гаалийн мэдүүлэггүйгээр улсын хилээр гарсан байна. Гаалийн мэдүүлгийн баазаас үзэхэд 2019 онд нүүрсний экспортын гаалийн мэдүүлгүүдээс дор дурдсан 4 гаалийн мэдүүлэгт 57 ширхэг манифест бичиж 5,402.6  тонн нүүрс экспортолсон  гэж байх боловч хамтарсан манифесийг шүүж үзэхэд  уг 4 гаалийн мэдүүлгийн дугаар бүхий 62 ширхэг манифес бичигдэж 5,852.5 тн нүүрс экспортолсон гэж гарч байгаа нь 5 манифест илүү бичиж гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээс 450 тн нүүрсийг илүү хэмжээгээр экспортолсон байна. 2021 онд татгалзсан төлөвтэй гаалийн мэдүүлгээр 6 удаагийн үйлдлээр 143.6 мянган ам.долларын буюу 409 сая төгрөгийн үнэ бүхий 725.4 тн нүүрсийг улсын хилээр нэвтрүүлсэн нь гаалийн болон ХХЕГ-ын мэдээ мэдээллээр батлагджээ. Гашуунсухайт дахь боомтоор 2017-2022 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд экспортлогдсон нүүрсний мэдээллийг шалгахад давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байгаа тул нягтлан шалгаж байна.

Нүүрсний хулгайн хэргийн “шүүгч“ нь Хятадын талаас ирүүлэх мэдээ болсноор энэ акц дуусах бололтой

Одоогийн байдлаар манай хууль, хяналтын байгууллагуудаас БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар болон Хөх хотын гаалийн газрын цагдаагийн албатай хоёр удаагийн уулзалт, мэдээлэл авах гурван удаагийн албан бичгээр харилцсан. Хил хамгаалах ерөнхий газраас  Гашуунсухайт боомтоор улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоог тухай бүр албан бичгээр авч тулгалт хийж байгаа, мөн Авто тээврийн үндэсний төв, Цагаан хад дахь УОК-ийн шуурхай штабтай мэдээлэл солилцож хяналтын цэгүүдийн бүртгэлтэй тулгалт хийж байгаа ажээ. Түүнчлэн Цагаанхад суурьшлын бүсэд гаалийн хяналтын бүс ажиллуулж байгаа 28 ААН-ийн өдөр тутмын нүүрс буулгалт, ачилт, пүүний мэдээг авч байгаа бөгөөд Гашуунсухайт боомтод үйл ажиллагаа явуулж буй гааль, хил хяналтын байгууллагууд болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна гэж Засгийн газарт танилцуулаад байгаа юм.
Ийнхүү хууль хяналтын байгууллагууд ажлаа хэвийн хийж байхад УИХ-аас 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хянан шалгах түр хороо байгуулах тухай 31 дүгээр тогтоолыг баталж олонхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт нарыг мөн энэ тогтоолд 2022 оны 7 дугаар сарын 6-нд буюу наадмын өмнөхөн хуралдаж Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд  нарыг “цөөнхийг төлөөлүүлэн” оруулжээ.


Нүүрсний хулгайн “халуун цэг” гэгдэх Өмнөговь, Дорноговийн удирдлагаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс болон томоохон бизнесмэнүүдийн оролцоотой байгуулсан сүртэй нэртэй энэ Түр хороо байгуулагдсанаасаа хойш юу хийв? Тэд зөвхөн хяналт шалгалтын ажлаа хэвийн хийж байгаа байгууллагуудын “дээр” залрах гэсэн үү, улс төрийн өөр зорилготой юу? Яагаад хийж байгаа ажил нь харагдахгүй байна вэ гэдэг нь анхаарал татаж, олигтой ажиллахгүй бол татан буулгах нь зүйтэй гэсэн шүүмжлэл ч буйг дашрамд дуулгая. 

 

Эх сурвалж: У.Оргилмаа

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



118.231.216.241Bi   • 2022, 11 сарын 14. 18 цаг 09 минут

Ajnai Baterdene ih no toi hun dee ene huniig diileh tsagdaa shuuh prokuror bhguim bn da mongold

192.82.88.104Зочин   • 2022, 11 сарын 14. 11 цаг 42 минут

Дээд дарга нар өөрсдөө зохион байгуулж хулгай хийчихээд тэрэнтэйгээ тэмцлээ гэж оноо цуглуулан сууна

66.181.161.45Зочин   • 2022, 11 сарын 14. 10 цаг 24 минут

Арай дэндүү хомхой сэтгэлтэй хулгайчууд юм аа



Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав4 сар 25. 12:32БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.